Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20.176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа

Aдмин / Эрүүл мэнд

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээний явц зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй болов.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.180] 2021-01-11 06:07:41

VACCINE...!!!

Зочин [64.119.21.200] 2021-01-11 05:56:01

tuv zamiin urd bgd.n 5,r horoonoos shinjilgee avsan bolovch hamt zeregtsen orshidog goldenfark 1,2 tsoglog hothon zereg tom 25.r horoog avalgui uldeelee ene bol mash buruu ashiggui uildel bolloo.ene horoo n mash ih hun buugnursun horoo ym.

Зочин [64.119.25.180] 2021-01-11 03:17:46

sputnik_v___vaccine___20$_____!!!

зочин [202.179.25.180] 2021-01-11 02:21:21

Энэ нэг удаагийн шинжилгээ үр дүнгүй шүү дээ. Нууц үедээ явж байгаа бол ахин дахин авахаас нааш илрэхгүй. Эсвэл буцаад явж байхдаа л халдвар авна.

Хүн [202.126.88.147] 2021-01-11 01:06:11

Эмч сувилагч эмнэлэгийн ажилтан гээч яагаад сувилагч бичиж болдогүй юм аан оношоос бусдыг сувлагч хийдэг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.