Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг анхаарууллаа

Aдмин / Хууль

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс буюу 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид үйл ажиллагаа нь эхэлж байгаа байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.

Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг ханган, нийт ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.

Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээх юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:

  • Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  • Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
  • Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  • Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
  • Түргэн үйлчилгээний цэг
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  • Нийтийн халуун ус
  • Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Дүрс бичлэг
  • 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.71.106] 2021-01-11 04:22:21

УОК,ЭМЯ НЫ УДИРДЛАГУУД ЯИАР Ч ЧАДВАРГҮЙ БАЙНА.СОЛИХ ХЭРЭГТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.НАМ ГЭЖ ИЙМ Л ЧАДВАРГҮЙ УЛСУУДЫГ ТОМИЛСООР ИРСЭН НЬ ИОНГОЛД ХОР УРШИГ ТАРЬСААР ИРСЭН.МОНГОЛД НАМЫН ХЭРЭГ АЛГА.НАМ МЛНГОЛЫГ ХУДАЛДДАГ ГАЗАР.

Зочин [64.119.25.180] 2021-01-11 03:42:33

Vaccine...???

Зочин [5.8.24.231] 2021-01-11 03:24:36

Дэлгүүр орох болгондоо QR уншуул эсвэл бич гэж үүдэн дээрээ хүний бөөгнөрөл үүсгээд байх юм. Уншууллаа гэхэд халдвар тархсан газартай ойр явлаа гэж эрүүл хүнийг өвчтэй хүнтэй бөөгнүүлж шинжилгээ аваад бүр халдвар тараах эрсдэлтэй юм байна даа. Төрийн байгууллагуудын гаргасан алдаанаас болж хувийн байгууллага, ард иргэдийг дарамтладаг болжээ. Өөрийн бурууг бусдад чихэх гэсэн арга.

Зочин [202.21.113.146] 2021-01-11 03:16:47

esoi ergvv malnuud yum daa ene deer shiidver gargaj bgaa shivshignvvd

ЗОЧИН [202.126.88.61] 2021-01-11 02:14:43

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХЭН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САХИУЛАХ ВЭ ДҮП СУМАА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.