Д.Нарангэрэл: Коронавирус нь гурван замаар голлон халдварлаж байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Коронавирус нь гурван замаар голлон халдварлаж байна. Сүүлийн үед дэлхий дахинд хүнээс гарч байгаа бүх шингэн шүлс, хөлс, үрийн шингэн, өтгөнөөр дамжин халдах бломжтойг судлаачид хэлж байна. Дамжих зам нь олон учир бид өөрсдийгөө хамгаалах нь чухал байна.

Нэгдүгээрт, агаар дуслын зам. Энэ нь коронавирустэй хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад, хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй бол халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нэгрүүгээ нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт агаараар дамжих зам. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй хугацаанд бай гэж зөвлөв.

Гуравдугаарт ахуйн хавьтлын зам. Энэ нь бохир гараар дамжих буюу хүний гар хүрдэг эд зүйлсүүд юм. Тухайлбал, ширээ, санал, хаалганы бариул зэргээр дамжин халдварлана. Иймд гараа амны хаалт, нүүрэндээ хүргэхгүй, нүдээ нухахгүй байх нь чухал. Коронавирус нь өөхөн бүрхүүлтэй учир савангаар угааж арилгаж байгаа юм. Мөн вирусний эсрэг үйлчилгээтэй учир спиртээр хайлуулж, спиртэн суурьтай ариутгагч ашиглаж байна.


Сэтгэгдэл

хаа хааа [202.126.88.69] 2021-01-19 09:33:46

Үзэн ядалтыг гаруулж өглөө

Зочин [192.82.78.117] 2021-01-19 04:58:54

VACCINE>>>>>>>>>>>>


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.