ОББҮХ: 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна

Aдмин / Нүүр

Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.

ОББҮХ нь 2020 онд Агаар, хөрсний бохирдол болон хог хаягдлыг бууруулах чиглэлд томоохон ажлуудыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцор 19 хувиар, PM25 тоосонцор 15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар зохион байгуулж, 18 мянган өрх айлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогын эрсдлээс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч 12 мянган айлын яндан, зуухыг хөөлж ажилласан юм. Ингэснээр Эрүүл мэндийн байгууллагад ирдэг угаарын хийн хордлогын дуудлага 85 хувиар буурсан ахиц гарлаа. Түүнчлэн Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдад шөнийн цахилгааны тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэснээр агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болж байгааг хурлын үеэр онцоллоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид энэ онд орчны бохирдол тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд голлон анхаарч, ажиллалаа. Харин ирэх онд ОББҮХ агаарын бохирдол, утаанаас гадна бусад орчны бохирдол болох хөрс, ус, хог хаягдлын талаар чухалчилж, хамтад нь авч үзэх хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах нь манай орны хувьд тулгамдсан асуудал мөн боловч нөгөө талаараа бусад орчны бохирдлуудад чиглэсэн ажлууд орхигдох нь алсдаа асар их хор уршигтай юм. Тиймээс 2021 онд орчны бохирдлыг өргөн хүрээнд харж, ажлуудаа төлөвлөхийг чухалчилж байна.” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.167] 2021-01-20 09:36:56

agaariin bohirdloo l anhaar

Зочин [202.21.98.238] 2021-01-20 06:39:15

ФАШИСТ АВГАЙ!!!

zochin [66.181.161.87] 2021-01-19 17:04:37

internetees huulj,yarij yarij dampuurahiin omno ajilaa ogno biz,olon havar negendee gej neg l odr odr

Зочин [139.5.216.158] 2021-01-19 14:13:11

Балай авгай минь аялал жуулчлалын компаниуд бүгд дампуурсан шүү .Жуулчдаа өөрөө оруулж ирээрэй

иргэн [139.5.216.158] 2021-01-19 14:14:04

Одоо өөр ажилд орцгоосон

Зочин [64.119.23.56] 2021-01-19 12:40:42

Гэр хорооллийнхоо дэд бүтэцийг шийдэж өгөөчээ. Дулаан цэвэр бохир ус татаж байж тоос шороо багаснаа өөр ямар ч шийдэх арга байхгүй Утаагүй түлш гэж байхгүй. Маш их утаатай байна. Үнс маш их гарч байна. Гоё гоё төсөл яриад байх юм. Одоо газар хөдлөлтийн давамж ихсэж байна. Өндөр өндөр ойрхон шахаж барьсан барилга хэрэггүй аюултай ядаж чанартай барих биш. Хүнсний асуудал байна. Хүүхдүүд хар багаасаа хорт хавдар тусаж байна үүнд утаа чанаргүй хүнс хөдөлгөөний дутагдал (байрны хүүхдүүд) нөлөөлж байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.