Онлайн банкны үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийг зайнаас бүртгэж байна

Aдмин / Эдийн засаг

Улсын онцгой комисс, холбогдох төр засгийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу харилцагчдадаа банкны үйлчилгээг тасралтгүй хүргэх үүднээс ХААН Банк өмнө нь иргэд зайлшгүй салбар нэгжид хандан авдаг байсан зарим үйлчилгээг зайнаас үзүүлсээр байна. Тухайлбал, онлайн банкны үйлчилгээ буюу интернэт банк, мобайл банк, телефон банк, ухаалаг мэдээ үйлчилгээ авах, мөн карт захиалах хүсэлтэй харилцагчдын хүсэлтийг ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл цахимаар авч байгаа.

Харилцагч та ХААН Банкны дээрх цахим үйлчилгээнүүдийг авахыг хүсвэл:

  • Банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа өөрийн гараар бичсэн өргөдөл (банканд бүртгэлтэй баталгаат гарын үсэг, эргэж холбоо барих утасны дугаар, хөл хорио тавигдсаны дараа очиж гэрээ байгуулах боломжтой өөрт ойр тооцооны төвийн мэдээллийг бичнэ),
  • Иргэний үнэмлэхний зураг (урд, ард нүүрийг бүтэн оруулсан)
  • Иргэний үнэмлэхээ барьж авахуулсан зургийн хамт onlinegeree@khanbank.com хаяг руу илгээх шаардлагатай.

Банк таны хүсэлтийг хүлээн авч эргэж холбогдон танин баталгаажуулсны дараа хүсэлтийн дагуу онлайн бүртгэлийн үйлчилгээг нээж өгөх юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас салбар нэгжүүд ажиллахгүй байгаа энэ үед ХААН Банк харилцагчдадаа аль болох дэмжлэг үзүүлж, банкны үйлчилгээг зайнаас тасралтгүй үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Зайлшгүй салбар нэгжид хандан нээлгэдэг байсан тус үйлчилгээг зайнаас ийнхүү авсан ч цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа тухайн харилцагчийг өөрт ойр байрлах, салбар нэгжид очин гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг банкны зүгээс сануулж буй юм.

Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас болон ХААН Банкны албан ёсны цахим хаягт хандана уу.


Сэтгэгдэл

м.отгонбат [202.126.88.202] 2021-04-26 07:40:51

99343449дугаар устсан тул одоогийн барьж байгаа 89568282дугаарыг бүртгүүлэх хүсэлтэй бна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.