Ховд аймгийн амаржих газарт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн Хулгана жилд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд 3 ихэр хүү мэндэлсэн бол Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасанцэрэнгийн Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна.
Эхний хүү энэ өглөө 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, эмэгтэйчүүдийн их эмч Б.Баяраа, Г.Чулуунхүү, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго, Ц.Адилбиш, нярайн сувилагч Д.Одгэрэл, асрагч Д.Нямтогтох нар эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.
Эх сурвалж: Khovdnews.mn


Сэтгэгдэл

Zochin [194.230.148.15] 2021-02-17 17:46:58

Yostoi saihan medee bnaa. Eruul enhiig husye.

Баяр хүргэе [202.126.88.144] 2021-02-17 16:43:24

Ээ бурхан өршөөг. Эвий ямар хөөрхөн юм бэ. Эрүүл энх сайн сайхан бойжих болтугай. Ээж аавд нь баяр хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болохнээ

MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.159] 2021-02-17 11:27:39

ENE.OPERAZ.XILGEJ.BAIGAA.XYN.JIN.JIGTEIXEN.TOM.TOM.MAX.OOX.OBOON.URGAAD.TYYNIG.MONGOLIN.BYX.CALBARIN.EMJ.ERDEMTED..SHALGAJ.YZEED.IAJ.EMJILXEE.MEDEXEE.BAIGAAD.ARGA.N.BARAGDAAD.ZAGDAAGIN.XUSHUUJ.GENERAL.BAACTIN.PYREB.GUAID.YZYYLEED.SHALGAJ.YZBEL.XOOL.IDEJ.BAIGAAD.XYN.IDEED.IDCEN.XYMYYCYYD.N.BIEND.SHINGEJ.NAALDAAD.TOM.TOM.MAXAN.URAGZAG.YYCEED.BAICAN.YEIN.POTO.BAINA.XUSHUUJ.BAACTIN.PYREB.GUAI.EMJILEX.GEJ.BAIGAAD.ZUC.N.YCEREED.GENET.END.TEND.TOM.TOM.YY.SHIG.MAX.URGAAD.ARGA.N.BARAGDAAD.OPOCIN.ERONXILOGJ.PUTIN.IRJ.BUUDAN.XOROOB.UDALGYI.MARSHIL.CHINGIC.XAAN.BUDDA.BURXAN.ERYONZIN.EZEN.IRJ.AMIG.N.XETRYYLJ.AMI.G.N.ORUULJ.EMJILEN.EDGEECEN.TYYXIG.DAXIN.CANUULJ.BAINA.TUXAIN.YED.IDYYLCEN.XYMYYCYYD.N.NEG.XECEG.ORILJ.XASHIGARJ.BAIGAAD.BIEND.N.SHINGEED.YXCEN.GEDEG.

агаа [124.158.90.3] 2021-02-17 08:38:12

эрүүл энхийг хүсье монголын үрс маш олон болтугай

иргэн [202.131.247.198] 2021-02-17 08:08:21

Баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе

Bayar hurgie [36.11.225.45] 2021-02-17 08:00:53

Bayar hurgie. Yamar goyo yum be.

иргэн [202.126.88.171] 2021-02-17 07:18:30

Ихэр хүү охид болон Тээж төрүүлсэн ээжид нь баяр хүргий. Монголын үрс маш олон болтугай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.