МЭДЭГДЭЛ

Aдмин / Нүүр

Дэлхий дахиныг нөмөрсөн “Ковид-19” Цар тахлын аюулыг даван гарахын төлөө монгол хүн бүр хичээн зүтгэж байна.

Цар тахлын эсрэг тэмцлийг манлайлж буй эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдаараа монгол хүн бүхэн бахархаж байна.

А.Амбасэлмаа доктор сүүлийн жил гаруй хугацаанд ард иргэдийгээ аюулт өвчнөөс хамгаалахын төлөө өдөр бүр хичээн зүтгэж ажилласан баатарлаг эмэгтэй. Тэрээр сэтгүүлч биш бөгөөд, түүний өдөр тутмын мэдээлэлд нэр дурьдагдаж буй компани бүхэн үйл ажиллагаа нь зогсож, дампуурч байгаа хэрэг биш гэдгийг монголчууд бид харин зөв ойлгох ёстой.

Энд нэр дурдагдсан манай компанийн хувьд ч эм хангамжийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ард иргэддээ үйлчилсээр байгааг мэдэгдье.

Түүнчлэн, аюулт өвчнөөс хамгаалах буянт үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн компанийн импортолдог Их Британи улсын алдарт “Natures Aid” брендийн 50 сая төгрөгийн үнэ бүхий 1000 мг-ийн С Витамин, 5000 мг-ийн D Витаминыг Ковидын эсрэг эмчилгээнд зориулан хандивлаж байгаагаа УОК, ЭМЯ-нд уламжилъя.

Хүнд бэрх энэ цаг мөчид Эзэн Чингисийн үр сад, аугаа Монгол улсынхаа эзэн охид, хөвгүүд бид бүгд нэг цул болж эвлэлдэн нэгдэж эх орноо энэ аюулт өвчнөөс авран хамгаалах учиртай.

Аюулт өвчнийг аль болох богино хугацаанд даван гарч, Монголын сайхан орон маань мандан бадрах болтугай!

“ЦАХИУР ТӨМӨР” компанийг төлөөлж, Ерөнхий захирал С.НАРАНТУЯА 2021.2.17


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.25] 2021-02-19 01:14:39

Saihan yum hiij dee bayalalaa ene vitaminuud unetei shuu end muulj bicheed bga humuus yamar archaagui novshnuud ve dandaa bugs uhaj yavdag yumuu haashaa yum

Зочин [172.58.141.46] 2021-02-17 18:25:58

Sain baina sain uils delgereg!

Бид ялдаг, чаддаг [202.126.88.144] 2021-02-17 16:37:21

Баярлалалаа. Сайхан билэг дэмбэрэлтэй эерэг мэдээ байна. Бүгдээрээ нэгнээ муулахаа болиод аль болох бүтэх талаас нь бодож ярьцгаая. Монгол хүн билгээрээ, хятад хүн бэнчингээрээ гэдэг дээ. Дандаа өөдрөг сайхнаар төсөөлж ажиллацгаая. Миний ард түмэн ухаантайдаа.

хандхүү [202.126.89.186] 2021-02-17 14:19:24

Хүний хийсэн ажлыг үгүйсгээд яах вэ? Амбуу доктор шиг мэдээлэл өгч чадахгүй байж насаараа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хүмүүст атаархахаа больчих ..

зочин [124.44.59.30] 2021-02-17 13:08:35

Ямар зорилготой, ямар учиртай мэдэгдэл вэ? Амбасэлмаа гуайн хэдэн улигт тоог сонсохоо болиод удаж байгаа биз дээ? Энэ авгай тэтгэвэртээ гарч, залуучуудад ажиллах боломж олгож, залуучуудаа дэмжээсэй дээ.

Иргэн [192.82.77.25] 2021-02-17 13:06:07

Захирал Нарантуяад Танайхаас олон халдвар гарч байгаа тул үйлчилгээгээ 21 хоног зогсоогоод бүх хүмүүсээ гэр гэртээ байх үүрэг өгөөд тараачих тэгвэл дахин халдвар гарахгүй.

Зочин [66.181.161.120] 2021-02-17 11:45:07

Тэр нэг өчнөөн саяар машиндаа дугаар авдаг гарууд ямарч ашиггүй дөрвөн тоо авч байхаар олон ядарсан өрхөд тус хүргэвэл сайнсан. Гайгүй яваа нь ийм сэтгэхүйн доройтолд орчихсон улс яаж ч хөгжих вэ дээ. Гайгүй дугаар залгавал хэлээ хазалдаг эмсээр дүүрсэн улс.

Хишигээ [139.5.217.199] 2021-02-17 09:17:31

Заримдаа ч өгөөд байгаа мэдээ, тоо баримт нь таарахгүй зөрөөд алинд нь ч итгэхээ мэддэггүй шүү. Гэхдээ монголчууд бүгд ийм сэтгэлээр хандан нэгдвэл удахгүй энэ цаг үеийг хямрал багатай давна даа

zochin [59.153.115.230] 2021-02-17 09:17:15

Амбасэлмаа хөгширөөд, мунгинуу, орон гаран болчихсон

Зочин [66.181.161.86] 2021-02-20 12:59:49

Та өөрийгөө хөгшрөхгүй гэж бодож байна уу бодлогогүй хэлсэг үг өөрийн чинь толгой дээр бууна шүү олны дотор ярихдаа үгээ хяна ганцаар явахдаа өөрийгөө шинж

Зочин [66.181.161.102] 2021-02-17 08:52:29

Амбасэлмаа орон гаран юм ярьдаг, ашгүй тэр Нарангэрэл нь алга болсон. Ганзориг нь хамаагүй дээр байна лээ.

зочин [66.181.176.27] 2021-02-17 08:33:00

Аархуу , аль болох арьсаа хамгаалж ярьдаг. Короногоос нэг ч хүн үхээгүй, оршуулганд явсан хүмүүсээс 6 хүн өвчлөөд байхад хамгаалдаг. Анхнаасаа дотооддоо гармагч хумих тактик буруу байгаад ийм их хохиролд хүргэсэн. Үүнд холбоотой шүү. Юун баатар.Сүүлдээ мунгинсан мэдээлэгч болж хувирсан шүү.

Иргэний төлөөлөл [119.40.98.177] 2021-02-17 08:24:45

Ингэж санаж, бодож явахад ажил үйлс аяндаа л бүтнэ Монголчууд ухаантай, эвтэй шүү

Иргэний төлөөлөл [119.40.98.177] 2021-02-17 08:23:32

Маш сайхан мэдээ Мэдээг уншихад л өвчин эдгэнэ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.