Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 хэм, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

2021 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.