Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно

Aдмин / Нийгэм

ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав.

Вакцинжуулалт бүрэн дуустал бид ковидтой зэрэгцэн амьдрах эрсдэлийн

менежментийн төлөвлөгөөг батална

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас суллахаар төлөвлөн ажиллаж байгаа. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан.Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна гэлээ.

Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар мөн тодотгов. Гол нь халдварын голомтуудаа хумьж, Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн энгийн амьдралдаа шилжих, бизнесүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах арга хэмжээг яаралтай авах ёстой гэдгийг мөн онцоллоо.

Засаг дарга Д.Сумъяабазар “Вакцин орж ирсэн ч нэг хэсэгтээ бид ковидтой зэрэгцэн ажил, амьдралаа зохицуулж явуулах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Удахгүй 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зохицуулах тусгай журам гарна” гэлээ.

Лабораторын хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу бага зэрэг

удаашрах тохиолдол байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.

Түүнчлэн өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээнд маш идэвхтэй хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд явуулын 61 баг, суурин 10 цэгт шинжилгээ авч байгаа. Одоогийн байдлаар 21,700 өрх айлаас шинжилгээг авсан. 17:00 цаг гэхэд төлөвлөсөн бүх өрхийг хамруулж дуусах дуусах төлөвтэй байна” гэв.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариу ямар хугацаанд гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сорьцуудыг шинжлэх лабораторын хүчин чадлаас хамаарч хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна. Гэхдээ товлосон хугацаанд хариуг гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

Иргэн [192.82.76.218] 2021-02-20 13:59:48

Хотын мээр чадлаараа л ажиллаж байгаа харагдана.Жаахан урам өгөөд явмаар байна. Аа

Зочин [202.9.46.20] 2021-02-20 09:50:00

Teneg humuust taaruulj ajillahaa bolio zgr shuud shuud shiideed yav MAH niigmee hevend oruul urd hoid hilee nee Coronagar uheed suid bolj bga ym alga bitgii uheents chatsag tsarailaad niigmiig gatsaagaad bai

Зочин [202.9.46.20] 2021-02-20 09:48:37

Bugdiig hevendee oruulachee sdakaa buten jil corona gej shaalaa odo bolioch uheh ni uheed amidrah ni amidartsgaa malnuudaa uhernuud min

Зочин [192.82.71.171] 2021-02-20 09:28:02

Эрсдэлтэй хороодын иргэдийг эхний халдвар нууц үед нь шинжилсэн тэнд үлдсэн байх магадлалтай өвчтнийг яах вэ

Зочин [66.181.185.152] 2021-02-20 06:42:04

haldvar buren ilreegui zarim neg,2,3 ....gm uldsen baih magadlal undur..tegvel dahin tarhalt nemegdene.baktsin l heregtei bolno

Иргэн [192.82.74.108] 2021-02-20 06:36:10

Хотын дарга сайн ажиллаж байгаа шүү амжилт хүсьё

Зочин [202.9.47.48] 2021-02-20 03:39:40

Саяхан дотооддоо коронавирусийн халдваргүй байсан. Харамсалтай юм.

ВИРУС [202.9.46.236] 2021-02-20 02:51:47

ВИРУС БИ ОЛОН ГАЗАР НУУЦ ҮЕДЭЭ БАЙГАА , ЧАДДАГ ЮМ БОЛ ЧИ ИЛРҮҮЛЭЭРЭЙ , ХАРЬЯА

Нийслэлчүүд [64.119.18.98] 2021-02-20 01:13:23

Сурвалжлагч нар л их муулж байвал Та нар өөрсдийгөө сайн ажиллаж байна гэж бодоорой, ард олон ч тэгэж л бодож байна

Зочин [103.26.193.137] 2021-02-20 01:24:16

Маш сайн ажиллаж, зөв тактик барьж байгаа юм байна. Амжилт хүсье.

Зочин [64.119.24.250] 2021-02-19 23:55:30

call center ч гэх шиг монголоороо ярьж бичиж чадахгүй байж хот удирдана гэж юу байдаг юм.

Зочин [64.119.16.253] 2021-02-19 12:54:08

ок

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС [64.119.16.253] 2021-02-19 12:54:03

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙГ 3-Р САРЫН 1-НЭЭС ЦАХИМААРАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОРУУЛМААР БАЙНА ХҮҮХДҮҮД Ч, БАГШ НАР Ч, ЭЦЭГ ЭХЧҮҮД Ч ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭЭД СУРЧЛАА ШҮҮ ДЭЭ. БАГШ НАР Ч САЙН ЗААЖ БАЙНА., ХҮҮХДҮҮД Ч ИДЭВХТЭЙ БАЙНА. КОРОНА ӨДӨР БҮР ОЛНООР ГАРЧ БАЙХАД ХАВРЫН ХАХИР ХҮЙТЭНД ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЛЭНЭ ГЭДЭГ ЭРСДЭЛТЭЙ ХҮҮХЭД ХАЛДВАР АВБАЛ ЯАХ ЮМ БЭ.

Зочин [64.119.21.210] 2021-02-19 12:45:37

kkkkk yag vnen xen ch syrxiig ni xorigloogvi

Иргэн [150.129.141.128] 2021-02-19 12:35:27

Харамсалтай байнаа хотын даргаа өвчин хумигдах нь хэцүү харагдаж байна нэлээн оройтож арга хэмжээ авсан даа 11 сард халдварын голомтыг бүрэн хумьж чадсан бол одоо харин ногоон бүс болчих байлаа 2.23н хүртэл 4 хоногт энэ голомтот бүсүүдийг барьж чадах уу гэдэг эргэлзээтэй харагдаж байна даа

Зочин [59.153.87.211] 2021-02-19 11:53:12

3.4 kursiin Oyutnuudaa oruulii

Зочин [66.181.177.93] 2021-02-19 11:28:00

Илрүүлж байгаа нь сайн ч илэрсэн хүмүүсийнхээ хавьтагчийг бүрэн илрүүлж олж тогтоох чухал шүү. 23 наас бүх юмыг нээсэн ч дахин халдвар илэрвэл огцрох хэмжээнд л хүрэх байх шүү. Амлалт бол амлалт

Зочин [192.82.72.219] 2021-02-19 10:51:58

Танхимын хичээлээ л эхлүүлмээр юм

Зочин [64.119.22.65] 2021-02-19 11:20:26

Bitgii tenegt, gertee bitgii zalhuuraad bai! Hen chinii surahiig horigloow?


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.