Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид “Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо.

13 ТӨРЛИЙН 59 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав.

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд:

  1. Худалдааны газар;
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
  3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
  4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
  5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
  6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
  7. Сургалтын төвүүд;
  8. Тоглоомын төвүүд;
  9. Нийтийн тээврийн үйлчилгээ;
  10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
  11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;
  12. Буяны үйл ажиллагаа;
  13. Жагсаал цуглаан багтана.

Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.

Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм.

НИЙСЛЭЛ ХОТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засаг дарга үүрэг болгов. Тэрбээр “Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү” гэдгийг мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ. Мөн “Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй. Иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:23

Galt [150.129.142.189] 2021-02-22 17:49:46

Hicheel nom yahab eryyl bl bolno ahlah angiin hyyhdyyd bie daaj syrch bolno shyy dee byh yum belen bna, manai ach zee nar oorsdoo hicheelee bie daaj hj bna,dyy ni saya helnii shalgaltaa A gyntei ogson, baga ni ynshij too bodoj syrsan minytand 150- 200 yg ynshij bna. Hyyhdyydiin syyri bolobsrol hariltsaan adilgyi bhdaa,aab eejiin orooltsoo ih chyhal baidag

Иргэн [202.55.188.87] 2021-02-21 14:54:45

Сумьяабазар дарга зөв байна. Шаардлагатай газрууддаа танадалтаа хийх нь зөв. Дэмжиж байна

Зочин [66.181.161.31] 2021-02-21 12:16:25

" Спутник- ү " оруулж ирээч ээ , эрүүлжихэд улс төрийн цагаачлал хэрэггүй шүү - ...-р ЭЭЛЖИЙНХЭЭН ...

Зочин [66.181.186.205] 2021-02-21 10:47:36

Хүүхдүүдийг бүүр тэнэг болгож байнадаа 3сарын 20 гэнэүү их санаа зовож дээ ккк алдсан цаг эргэж ирдэггүйг их сайн мэдэж байх шивдээ чи 66.181.176.59

Hyn [150.129.142.189] 2021-02-22 17:53:21

Hyyhdyydteigee tylj sain ajillah heregtei shyy,hyyhed teneg bolgoj bl chi ooroo buryytai

Зочин [66.181.161.67] 2021-02-21 10:58:52

Хуцаарай үхэрээ хүүхдүүд халдвар авбал маш хэцүү юм болно тэр муу хичээл ном яахавдээ нөхөж болно

Зочин [64.119.27.202] 2021-02-21 09:57:32

Гаднаас мутацанд орсон шинэ төрлийн вирусыг гаднаас оруулахгүй байх дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна

Зочин [43.242.243.126] 2021-02-21 08:59:49

ali boloh yvaagui holildoogui ued n davtan shinjilgee hiih heregtei zuvuu

Зочин [66.181.176.59] 2021-02-21 08:46:56

ок

Зочин [66.181.176.59] 2021-02-21 08:46:50

оросын вакцин ирэх юм уу

Зочин [66.181.176.59] 2021-02-21 08:46:06

дунд сургуулийн сурагчид цахимаар ороод эрсдэлгүй болж л байна. 3 сарын 10-д гэхээр өвчин их гараад байгаа болхоор санаа зовоод байна ядаж 3 сарын 20-д хүргэвэл зүгээр бишүү тэр болтол хүмүүс вакциндаа нилээд хамрагдчих байх

Huue [64.119.24.191] 2021-02-21 08:42:40

23naas hotod oroh, garah hudulguun neene gd shaagad baisan chini yasan be....

zailaa [125.30.92.20] 2021-02-21 08:05:41

zailaachee


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.