Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг эхэлтэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай” гэлээ.

Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагуудад “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:13

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:13

Зочин [66.181.161.119] 2021-03-02 01:00:59

Энэ эргүү бөх хийх юмаа олж ядаад суугаа сураг байх юм. Хоосон шоудсан хоосон толгойлсон бөхөөс юу гарах вээдээ

Зочин [202.55.188.106] 2021-03-03 04:40:30

Hudlaa Coment bicheed baihaar garj ym hiigeech

Whattt [202.9.46.139] 2021-03-01 17:18:29

Neg ch koronagyi yed yagad tiim bsn odoo udur byr 40 50 r garch golimt bolchood iim yum hiih geed bgan bee?german geh met evrop ornuud karantind bn geed baidag??aldaan deeree suraltsaj bn.bid aldaj bj l uhaan orhiimuu

Зочин [202.9.46.154] 2021-03-01 11:11:50

Urd hilee nee buh surguulia neegeechee yu ni corona ged shaagaad bgain be zalhaj bn odo bolno enough

Hyrel [202.9.46.139] 2021-03-01 17:27:54

Zalhaagyi hen bgan?ungursun hugtsaand delhii dayaraa korona show bolj bygd hudlaa bsn geh geed bnuu?mash hurdan tarhaj ,yamar hymyysiig ihevchlen mash hurdan yhyylj bgaag erhbish sonsoid l bgaa bizdee?edeglee gehed yldetstei asuudaltai ni ch tsuungyi bn..mngld olnoor yheed ehelvel l oilgoh bh.vaktsin heden jiliin daraa yamar yr dagavartai bhiig taashgyi.

Зочин [202.9.46.154] 2021-03-01 11:11:13

Uher mongolchuud corona oilgohgui bur soliorj guitsjee xaxa uhuuldeggui corona gj bdagui l de medej av

Зочин [202.9.46.154] 2021-03-01 11:10:13

Tor zasag ni bish humuus soliorj guitsjee ysan be ta nar

зочин [124.158.77.41] 2021-03-01 09:57:48

ӨДӨРТ 40-50 ӨВЧЛӨЛ ГАРЧ БАЙГАА ҮЕД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛ ХИЙХ ТУХАЙ ЯРИАД ДЭМИЙ БАЙХ ДАА ЯДАЖ Л ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ДУУСАХ ҮЕД 4 САР ГАРГААД ОРОХГҮЙ БОЛ ӨВӨЛЖИНГӨӨ САХИСАН ДЭГЛЭМ ХАЙРАН БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ ХЭТ ЗАДГАЙРАЛ ЧИНЬ ӨНДӨР ЭРСДЭЛ ӨГӨХ АЮУЛТАЙ ТЭГЭЭД Ч ЭНЭ ЖИЛ ӨНДӨР НАСТАН ХҮҮХЭДЭД ХАТУУ ЖИЛ ГЭСЭН ШҮҮ

Зочин [66.181.186.127] 2021-03-01 06:52:52

НОК нь УОК с зөрж ажиллах гээд байгаа юмуу. Иргэдэд нийслэлд хичээл эхэлнэ эхлэхгүй гэсэн шийдвэр хэрэгтэй болохоос худлаа ажлаа олж ядсан юм шиг хоосон попролт хэрэггүй

зочин [202.131.235.198] 2021-03-01 06:20:22

Их дээд сургуулиудаа оруулаач. Эсвэл оюутнуудаа эхлэн вакцинжуулаад хийчээлийг нь оруулаач. Цэцэрлэг сургууль арай эрт бж болох юм.

Zochin [150.129.143.120] 2021-03-01 05:44:07

Huuhduud olon tsagaar mask zuuvel agaariin dutagdald orj terneese esen yum boloh bhda

Иргэн [202.9.46.208] 2021-03-01 05:26:46

Вирус ээ хумиж чадахгүй байж юун цэцэрлэг нээх ВЭЭ . Одоо бүр нялх амьтадад тархаах нь

Зочин [203.98.77.101] 2021-03-01 04:45:00

ХӨӨРХИЙ СЭТГЭЛ ГАРГАЖ Л БАЙНА Ш ДЭЭ. ӨӨР ХЭЛЭХ ЮМ ОЛДОХГҮЙ ЮМ ЧИНЬ ӨӨР ЮУ Ч ХЭЛЭХЭВ ДЭЭ.

Зочин [59.153.84.139] 2021-03-01 04:28:30

Чиний мэддэг юм байхгүй шүү дээ. Дандаа түрүүлж дугарч байх юм

зочин [202.179.27.209] 2021-03-01 04:20:56

цэцэрлэгээ болио амьтны 30-40 хүүхэд ам амнаасаа юм идэж , юун тэр маск зүүх вэ нялх хүүхдүүдээ эрүүл байлгая


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.