Грект хөл хориог сунгажээ

Aдмин / Гадаад мэдээ

АФИН. /The Guardian/. Грект “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан хөл хориог энэ сарын 16 хүртэл сунгажээ.

“Бид цар тахлын хамгийн хүнд үеийн туулж байна” гэж Эрүүл мэндийн сайд Вассилис Кикилиас сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн Афин хотын бүс дэх эмнэлгүүд сүүлийн үед ихээхэн ачаалалтай байгааг тэрбээр анхааруулжээ.

Грект лхагва гарагт халдварын 2702 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь энэ он гарсаар өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн тухайн өдөрт 40 хүн халдвараар нас баржээ. Эрүүл мэндийн сайд "халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг" олон нийтэд уриалсан байна.

Грект өнөөдрийн байдлаар нэг сая орчим хүнийг вакцинжуулсан бөгөөд энэ сарын эцэс гэхэд вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог 750 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж “Reuters” агентлаг эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг эш татан уламжилжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:45


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.