Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ?

-Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал харьцангуй боломжийн байна. Вакцинжуулалтын дараа хэвийн амьдралдаа орохоор түгжрэл эргээд бий болно. Бид иймээс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-Улаанбатар хотын түгжрэл иргэдийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Түгжрэл хаана, ямар байршилд хамгийн их байдаг вэ?

-Улаанбаатар хотын замын бүх сүлжээ түгжирч байгаа. Үүний учир шалтгааныг олон талаас нь судалж, шалтгаан, нөхцөлийг тогтоосон. Жишээ нь, зам дээр осол гарахад ард нь яваа бүх машин зогсдог. Осол гарсан учраас цагдаа, даатгалын компаниа дуудна. Үүнээс болж замын нэг шугам хаагддаг. Мөн бороо, цас орох гэх мэт цаг агаарын онцгой нөхцөлд түгжрэл бий болдог. Түүнчлэн түгжрэлийн оргил цаг гэж бий. Өглөө 07:00-10:00 цаг хамгийн оргил үе. Хүмүүс ажилдаа явж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэх мэтээр бүгд замын хөдөлгөөнд оролцдог учраас ачаалал нэмэгддэг. Орой 17:00-20:00 цагийн хооронд мөн оргил ачаалал үүсдэг. Томоохон зах, худалдааны төв амардаг өдөр тэр хавийнх нь зорчих хөдөлгөөн эрс багасдаг байдал ажиглагддаг. Үүнээс дэд төвүүдийг байгуулах, дагуул хотоо хөгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргаж байгаа. Ялангуяа томоохон захуудыг тараан байрлуулах, уян цагийн зохицуулалтад оруулах хэрэгтэй болж байна. Хичээл, сургууль эхлэхээр түгжрэл нэмэгддэг нь судалгаагаар тодорхой болсон. Ойролцоогоор 19-28 хувиар замын хөдөлгөөнд ачаалал үзүүлж байна. Энэ бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудал. Иймээс бид сургууль, цэцэрлэггүй хороодод 50 сургууль, 95 цэцэрлэг байгуулахаар БШУЯ, Засгийн газартай хамтран судалгааны ажил хийж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Замын сүлжээ хотын төвдөө сайн боловч хотын захуудаар төв рүү ордог ганц хоёрхон шугамтай, тэдгээрт өндөр ачаалал үүсдэг. Үүнийг өргөжүүлж, 2-3 шугам нэмж, хэвтээ болон босоо чиглэлийн замуудыг нэмж барих Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна. Ирээдүйд Улаанбаатар хотын зам стандартын тоноглолтой сүлжээтэй болох төлөвлөлтүүд, ажлууд хийгдээд явж байна.

-Түгжрэл гэхээр нийт тээврийн хэрэгслийн тоо болон нийтийн тээврийн хүртээмжийн асуудал сөхөгдөнө. Нийслэлийн хэмжээнд автомашины тоо хэд хүрээд байна вэ?

-Одоогийн байдлаар нийслэл хотод 615 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Жилд 40-50 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Эдгээрийн дийлэнх хувь нь буюу 92 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын өрхийн тоо 414 мянга. Нэг өрхөд 1.5 тээврийн хэрэгсэл ноогдож байна. Гэхдээ өрх бүр тээврийн хэрэгсэлтэй биш шүү дээ. Нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн жилээс жилд буурч байгаа. Үүнээс нийтийн тээврийн салбар уналттай байгаа гэдгийг харж болно. Бид нийтийн тээврээ хөгжүүлэх шаардлагатай. Иймээс томоохон төсөл, хөтөлбөрүүд, судалгааны ажлууд хийж байна. Азийн Хөгжлийн банктай гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажил явж байна. Тодруулбал, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний томоохон хэмжээний судалгаа, маршрутын төлөвлөлт, шинээр барих зогсоолуудын тоо гэх мэтийг нарийвчилж гаргаж байгаа.

-Иргэд замын түгжрэл их байгаа учраас зам, уулзварын тоог нэмэх хэрэгтэй гэдэг саналтай байдаг. Зам, уулзварын тоог нэмэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Уулзваруудын тоог нэмэхээс илүү уулзвараар дамжин өнгөрч байгаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гадаадын туршлагаас харвал, ухаалаг гэрлэн дохио, камерийн системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 7-9 хувь буурдаг гэх тооцоолол бий. Манай гэрлэн дохионууд 10 гаруй жил болоод хуучирчихсан, засвар, үйлчилгээ шаардлагатай, кабель шугамууд гэмтэлтэй, серверүүд хуучирчихсан, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй хэмжээнд хүрсэн. Үүнийг яаралтай солих, шинэ, ухаалаг гэрлэн дохио тавих шаардлагатай. Энэ чиглэлд ажлууд хийж байгаа.

-Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь оршин суудаг. Их хотын залуус соёлтой байх хэрэгтэй. Жолооч нарын хандлага ямар байна вэ?

-Их хотын иргэд орчин үеийн соёлтой байх ёстой. Явган хүний зам таглаад машинаа тавьж болохгүй. Зогсоол дээр машинаа зөв байрлуулах хэрэгтэй. Ер нь жолооч нар явган хүнд тааламжгүй байдлаар, соёлгүй хөдөлгөөнд оролцдог. Үүнийг бодлогын хүрээнд ЗТХЯ-тай хамтран, жолоочийн соёлыг нэмэгдүүлэх, онооны системийг сайжруулах, автомашины оношилгооны асуудалд томоохон өөрчлөлтүүдийг хийх гэх мэт ажлууд хийгдээд эхэлж байгаа.

-Замын түгжрэлийг бууруулах ямар гарц, гаргалгаа байна вэ?

-Нэгдүгээрт, хотын төвийн автомашины зогсоолыг нэмэгдүүлэх ажил хийнэ. Зогсоолыг төлбөртэй болгох ёстой асуудал яригдана. Иргэд зогсоол хайгаад 26 минут явдаг гэсэн тооцоо гарсан. Зогсоолоо яаралтай шинэчилж, сайжруулах ажил хийнэ. Хоёрдугаарт, машин, зам ярихгүй, жолоочийн соёл, нийтийн тээврээ ярина. Хамгийн гол нь явган хүний зорчих хөдөлгөөн маш их саад тотгортой байна. Улаанбаатар хот битүү хашаатай, явахад хүндрэлтэй, явган зам, гэрэлтүүлэг, камер байхгүй, аюулгүй байдал хангалттай биш нөхцөлд байна. Нийслэлээс "Хашаа" арга хэмжээ явуулж, явган хүний зорчих хөдөлгөөнийг саадгүй болгох ажлууд хийнэ. Нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийх ёстой төсөл, хөтөлбөр байгаа. Парк шинэчлэлийн ажлыг эрчтэйгээр хийж, гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажлууд явж байна. Тулгамдаж байгаа асуудал нь зарим гол замууд, тэр дундаа Энхтайваны өргөн чөлөөнд замын ачаалал маш өндөр байдаг. Ийм гол замаар багтаамж ихтэй, хурдтай, цагийн хуваарийн дагуу явдаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тал дээр техник, эдийн засгийн судалгаанууд хийж, ажлууд эхэлсэн.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:09

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:09

зочин [66.181.185.238] 2021-03-24 09:00:01

Судалж санал авч дуусахгүй юм аа. Лав л 10 жил ярилаа. Хилээр орж ирж байгаа машины тоонд анхаар, солгой дүрмийн бус хүрдтэй машиныг оруулахгүй зогсоо гэж үүрэг өгөөд хөдөлдөггүй. Хуурамч бензинээр устгаад цөөлөөд нэмэргүй. Яагаад шийдвэргүй байна аа. Ажлаа чадахгүй бол чаддагт нь өгмөөр юм.

митро [202.126.88.43] 2021-03-23 14:24:24

митро барь

ши [202.126.88.43] 2021-03-23 14:23:28

митроогоо бариад, 2 цагаас дээш зогсоолд тависан машин 50000 төлөх хэрэгтэй, ийм жишээ бусад бүгд хэрэгжидэг, хүмүүс өдөржөнгөө зогсоолд машинаа тавчаад алга болдог үнэгүй юманд дуртай, тэгэхээр нийтийн ая тухтай тээвэр байвал тэрэндээ суугаад ажилдаа ирнн, буөдалаас ажил хоёрийн хооронд багч гэсэн алах, эрүүл мэндэд сайн. гэх жишээний сайн талийг ол

зоин [202.131.227.30] 2021-03-23 12:02:41

1 рт Метро бас дахин метро метро

Зочин [202.131.227.30] 2021-03-23 12:01:35

Нээрээ метро л хамгийн зөв сонголт юм байна санал нэг байна

зочин [202.131.227.30] 2021-03-23 12:00:29

Метро бариачээ .Зам бариад импортоор машин оруулж ирээд байвал бүр л түгжрэнэ ш дээ 5 шараас оффицэр хүртэл метроны нэг шугам бариад л түгжрэл шууд 50 хувь багасна: Барихад 5-10 жил шаардагдана.Хөрөнгө мөнгө нэг тэрбум доллар шаардагдана гэж Жайка гаргасан байна лээ жилд 100 сая доллар болно И Гэхдээ хамгийн ухаалаг зөв алсыг харсан бүтээн байгуулалт болно.Метро баривал 2 сая машинтай болсон ч метроггор явбал түгжрэхгүй ажил сургуульдаа явдаг болно Тэгвэл машин унадаг хүн багасна хөдөө явахдаа машин унаж болно

Зочин [64.119.23.181] 2021-03-23 11:20:46

Нарны зам -ТЭЦ4 зам холбох гүүр (төмөр замын баазаас урагш) , Таван шар ,Моносын уулзвар гүүр ,хэзээ хийх вэ? Төлөвлөлт тооцооны инженер байна уу.Дандаа цүнх барьж НАМ дагасан долдой нар уу. ХОТЫН АВТО ЗАМЫГ ЗҮГЭЭР Л ХУВЬЧИЛ ХУРДАН

Зочин [66.181.183.103] 2021-03-23 08:09:57

Замын цагдаагийн цаад талын гүүрээ дуусгаач ээ. Ингэж солиорч байхаар...

Зочин [202.179.24.143] 2021-03-23 07:18:29

метро гэдэг чинь хот байгуулахын дайтай ажил шүү дээ, зүгээр нэг гүүрэн гарц барихтай адилгүй

Зочин [192.82.71.189] 2021-03-23 06:45:39

МАНгарууд судлаад л байгаа. Хүмүүс яаж ядуурч болдог, яаж түгжрээ туйлдаа хүрдэг, ард түмэн хэр их тэвчээртэйг судлаад л байгаа

Зочин [202.126.89.146] 2021-03-23 09:37:51

Яг үнэн.

Зочин [122.201.24.226] 2021-03-23 06:33:19

Нийтийн тээврээ хөгжүүл!

Зочин [202.9.46.213] 2021-03-23 06:30:10

Наад Приуст зориулсан замаа болиод Метрогоо хурдан бариа. Өчнөөн жил судлаад Дээрдсэн юм алга. Замаа өргөсгөх тутам Приусын чинь тоо нэмэгдэнэ. Метрогоо хурдан барьж л наад Приусныхаа тоог багасгана шүү малнуудаа. Бат үүлийн үгийг сонсоо малнуудаа.

Зочин [202.126.90.21] 2021-03-23 08:30:16

2017 ond metrotoi bolno gesen batuuliin ug uu hahha

zochin [66.181.191.48] 2021-03-23 06:20:15

Мэдээжийн зүйлүүд, бүгд үүнийг мэднэ. Судлаад нээгээд байх шаардлага байхгүй. Тэнэг шавааралдаан, бөөгнөрлийг засах бараг боломжгүй болсон доо


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.