Энэ оны 3 дугаар сард улсын хилээр хагас тонн малын тэжээл, 5 мянга гаруй тонн нефтийн бүтээгдэхүүн импортлогдсон

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 172 дугаар тогтоол болон 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн малын тэжээл оруулахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 03 дугаар сард улсын хилээр давхардсан тоогоор 89 аж ахуйн нэгжийн хагас тонн малын тэжээл, 5 мянга гаруй тонн нефтийн бүтээгдэхүүнийг 234 тээврийн хэрэгслээр улсын хилээр импортлогдсон байна.
Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өдөр бүрийн өглөө ажил эхлэхээс өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаас аюулгүй ажиллагааны зааварчилга авч, биеийн халуунаа хэмжүүлэхээс гадна боомт хаах Бямба гараг бүрт коронавируст халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдаж, халдвараас урьдчилан сэргийлж ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.