Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой асуудал гарч, цэргийн амь эрсэдлээ. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах тухай заалт бий. Энэ асуудлаар яаж ажиллах вэ? Хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах уу?” хэмээн асууж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч гуравдугаар сарын 30-ны өдөр гэмтлийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов.

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, хоёрдугаарт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэлийг өглөө.

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.123] 2021-04-01 22:42:36

Улавчтай хүн хараад уйлдаг хүн хаана явна огцордог жишиг тогтсон биш үү

Зочин [202.9.40.126] 2021-04-01 14:27:35

salbariin said yagad tag duugui bna? erunhiiligch ta boss bish ard tumen bossiin boss gedgiig uhaar.

Зочин [103.140.11.156] 2021-04-01 13:34:13

Ээж аав нар аа хүүгээ цэрэг татлагын байр руу битгий явуулаарай. Нэг ч хүн очилгүй нэг л татлага өнгөрөхөд наадуул чинь эрх биш ойлгох байлгүй

Зочин [49.0.142.107] 2021-04-01 13:46:44

zov shu

Зочин [150.129.142.101] 2021-04-01 13:03:49

Ерөнхийлөгчөөсөө буугаад дараа нь хаана шахаа хийх талаараа мэдээлэл солилцоо биз. ажил төрөл улсын төлөө ярих газар хаа мундахав.

Авлигач Сайханбаяр огцор [202.126.88.191] 2021-04-01 12:58:35

Салбарынхаа офицер ахлагч нарын албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын орон сууц ашиглалтанд орох бүрт энэ шуналтай сайд дандаа авч байсан. БХЯ-ныхаа Төрийн захиргааны газрын орлогч дарга, даргаар 10 жил ажиллахдаа гадаад дотоодын цэргийн академи сургуулийн элсэлтийг завхруулж өөртөө хахууль өгсөн этгээдүүдийг явуулж хагартлаа баяжсан шаар байгаа юм. Салбарт нь гарсан хэрэг зөрчлийг өөрөөсөө зайлуулж ЗХЖШ руу чихэж арьсаа авч уснаас хуурай гардаг атлаа төсөл хөтөлбөр тендер шалгаруулах болохоор БХЯ-ныхан уургын морь шиг ордог. Тендерээр дандаа чанар муутай бараа бүтээгдэхүүн шахдаг. Гадаадад ажиллагаанп яваад ирсэн залуучуудын нөхөн олговрыг мөнгийг тухайн өдрийн ханшаар бус зориуд бага ханшаар өгч ашиг гаргадаг гээд энэ БХЯ-ны булайг дэлгэвэл далай л гэсэн үг.

Зочин [66.181.161.127] 2021-04-01 08:37:35

Сайханбаяр чи зайлаач ард түмэн жагсана новшоо

зочин [103.26.195.226] 2021-04-01 08:36:05

12 хүн хэлмэгдээд байхад ,алба ,цолоо ,өгдөггүй. Өөрийгөө өнөөдөр буудаад л хэвтэж байна.

зочин [122.201.19.99] 2021-04-01 08:11:49

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРОО Сайханбалаг ажлаа өгөөд зайлаач

Зочин [203.91.115.40] 2021-04-01 08:10:23

Ерөнхийлөгчтэйгээ нийлээд хэдэн нохойн оцгорууд бүгд зайлж огцорцгоо!!!.

Зочин [202.9.40.126] 2021-04-01 14:35:56

nowsh yumaa hairan saihan ur huuhed mni. bi l huwidaa gants huuhdee tseregt yawuulahgui. tatwal namaig tat. ter tsereg degledeg bandi nariig hoshnogoruu ni shugaag shaanada ok.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.