Болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх, ТОГЛООМЫН ТАЛБАЙН 58 объектод хяналт шалгалт хийлээ

Aдмин / Хууль

“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд дүүргийн 1, 2, 3, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23 дугаар хороодын 58 объектод хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тоглоомын талбайд үүсч болзошгүй эрсдэлүүдийг тооцон үнэлгээ хийгээгүй, тэдгээрт тохирсон аюулгүй ажиллагааны заавар боловсруулж, зааварчилгаа өгч, иргэд олон нийтэд зориулсан аюул ослоос урьдчилан сэргийлэх санамжуудыг байршуулаагүй, тоглоомын талбайн мэдээлэх тэмдэггүй, тоглоом тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, тоглоомын талбайн 20-оос багагүй хувьд ногоон байгууламжгүй, тоглоомын талбайн хязгаарлах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх зай 6 метрээс ихгүй байршилд хурд сааруулагч, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг харагдах орчинд байрлуулаагүй, тоглоомын талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлээгүй, тоглоомын талбай нь харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлаагүй, тоглоомын талбайг камержуулаагүй, тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа, үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч хариуцдаггүй, тоглоомын талбайн ашиглалт арчилгаа, үйлчилгээг хариуцагч нь тоглоомын талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.

Зөрчигдсөн дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг тоглоомын талбайн эзэмшигч иргэд, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу хамтран ажиллах гэрээнд аюулгүй байдлыг ханган ажиллах, холбогдох заалтуудыг оруулж, техникийн болон үйлчилгээний аюулгүй байдалд дотоод хяналтыг тавьж ажиллах, дээрх холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж ажиллан болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс үүсч болох хор хохиролыг багасгахад чиглэгдсэн ажил зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.101] 2021-04-01 13:01:11

цугларах газартаа том том ачаалал даах саравч барьж гамшгаас хорогдох газар болгохгүй бол бөөгнөрөөд бөөнөөр үхэж мэднэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.