Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, гишүүд ХХААХҮ-ийн яаманд ажиллав
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүний Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн яаманд ажиллав.
Тус дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Д.Өнөрболор, А.Адъяасүрэн нар ХХААХҮ-ийн сайд болон яамны газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзахдаа эхлээд тус яаманд ажиллаж буй зорилгынхоо талаар танилцууллаа. Дэд хорооны дарга Ц.Анандбазар “Хөнгөн үйлдвэр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад Монгол улсад үндсэндээ энэ салбарыг хөгжүүлэх бодлого сул түвшинд байна. Хөрш улстай өрсөлдөж чадахгүй бүх бараа бүтээгдэхүүнийг хөнгөн үйлдвэрийн бодлогын хүрээнд өөрсдөө үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх бодлогыг барих ёстой ч энэ салбарыг үндсэндээ хувийн хэвшил нуруундаа үүрч, төрийн оролцоо багасчээ. Өнөөдөр та бүхэнтэй Засгийн газарт өргөн барих, Улсын Их Хуралд дэвшүүлэх зорилтын талаар ярилцаж, санал солилцохоор ирсэн. Бараа бүтээгдэхүүний хувьд, тоо хэмжээний хувьд, өртгийн хувьд ч улс орнуудтай өрсөлдөж чаддаггүй бодлогыг бид нэн даруй засах хэрэгтэй байна. Юуны түрүүнд төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулах асуудал онцгой чухал. Өчигдөр бид “АПУ” компанийн сүүний үйлдвэр дээр очиж ажилласан, төрийн дэмжлэг муу байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор эхний ээлжинд сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогын түвшинд гаргах асуудлыг дэмжиж ажиллая гэсэн зорилго тавин ажиллахаар ярилцсан. 2024 он гэхэд Монгол Улс импортын нэг литр ч сүүг гаднаас авдаггүй болох зорилгыг эндээс шийдээд гарна гэж бодож байна. Бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь барьж аваад, дэмжээд ажиллахад амжилтад хүрэх боломжтой харагддаг” хэмээн онцлов.
Үргэлжлүүлэн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын талаар, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хөнгөн үйлдвэрийн салбарын талаар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хүнсний үйлдвэрийн салбарын талаар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийлээ.
Танилцуулга, мэдээлэл тус бүртэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд тодруулж, хариулт авахын зэрэгцээ харилцан мэдээлэл, санал солилцов.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй