Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулах саналтай байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа.

Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжилсан юм.

Хувийн хэвшлийнхэн "Коронавирустэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвд 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэв.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна. Хотын дарга энэ үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитойхон хийх хэрэгтэй байгааг онцолсон. Тухайлбал, Засгийн газрын 2009 онд авсан 400 автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусаж байгаа юм.


Сэтгэгдэл

Gg [66.181.178.24] 2021-04-04 14:45:43

Solongosuud mani metiigee yaaj shulahaa medeh uma

Иргэн [139.5.217.220] 2021-04-03 15:30:13

УБ Смарт солонгосын хөрөнгө оруулалттай компани гэлүү.манай талаас олигтой хяналт тавьж чадахгүйгээс орлогоо дарж мэдээлээд ихэнх ашгийг аваад байгаа юм бишүү.

Зочин [103.57.94.193] 2021-04-03 13:50:34

Корона хөл багассан үед бүх автобусын жолооч нар, нийтийн тээвэр ганцхан буудал сууж очиход карт уншигчаан 1 иргэнээс. 3 хүний, 5 хүнийхээр тооцож тохируулж луйвар их хийсэн шү. Би ч хашираад амраар нь торлебусаан хзлээж сууж зорчдог болчихсон. Мэргэжлийн хяналт шалгалт гэж байвал анхаараачээ.

Хотын иргэн [103.212.119.245] 2021-04-03 12:22:04

10-хүн суухад 2,3,-н хүнийх баярлалаа гэдэг нь дугардаг.3-н хүн бол бэлэн мөнгө өгдөг

Zochin [202.126.88.190] 2021-04-03 04:47:25

Дамжин суухад хөнгөлөлт тэй гээд байдаг. Би ганц удаа ч хөнгөлөлт авч байгаагүй. Тэгхээр хөнгөлөлт эдлэх талаар бүү санаархаарай!!!! Илүү төлөөд явбал яв, явахгүй бол ! ? ! ? ! ?

Зочин [202.9.46.164] 2021-04-03 04:44:33

Ahmaduud 35 45 nasnii huuhduudde kartaa ogchihood oorsdoo kart hereglehgui bas hbi irged 1 ni karta ynshuulj nogoo ni hbi iin unemlehee uzuuldeg irged oorsdoo kartaa tseneglej yavah sonirholgui bolbol unegui yavdag chuu dee

иргэн [124.158.65.180] 2021-04-03 03:36:03

Жолооч нь бэлэн монго байнга авч байгаа юм чинь орлого тодорхой хэмжээгээр буурна. Камераар хянах ажил нь юу болсон бэ.

Монгол [103.26.194.102] 2021-04-03 02:00:42

Жолооч бэлэн мөнгө их авч байна. Үүний оронд картаа хямдруулах юмуу үнэгүй болгочихвол хүмүүс жолоочид бэлэн мөнгө өгөх шаардлагагүй болно. 3 мянгаар карт авснаас 500-г бөгөөд явах нь амар гэдэг хандлага байна.

Уншигч иргэн [64.119.18.104] 2021-04-02 11:07:12

Ер нь бол төрийн бүх байгууллагуудад аудит оруулах хэрэгтэй. Олон жил төсвийн мөнгийг хайр гамгүй идэж үрлээ. Агентлаг, газрууд, хүчний байгууллагууд дандаа мөнгө идсэн. Даан ч шударга аудит алгадаа.

1111 [183.177.99.229] 2021-04-02 08:52:32

уб смартыг биш жолооч нараа шалгаж болиулаачээ короногоос хамгаалж хиисэн гялгар уутан хаалтаа мөнгө багтахаар жижигхэн нүхлээд скочдоод зориуд мөнгө багтах нүх гаргасан байдаг хяналтын ажильан таг хараагүй царайлаад хувааж авдаг биз

Зочин [49.0.158.86] 2021-04-02 08:07:32

Тал нь жолоочдоо мөнгө өгөөд зорчоод байхад яаж орлого нэмэгдэх вээ дээ. Уул нь кондукторын цалин хасагдаж байгаа юм чинь орлого нэмэгдмээр л юм

Зочин [192.82.68.158] 2021-04-02 08:37:02

Кондукторын цалин хасагдаагүй, нэршил нь өөрчлөгдөөд хяналтын ажилтан болсон

Зочин [203.23.199.222] 2021-04-02 07:33:58

жил болгон л ордог доо хаха


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.