УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10 их наядын төлөвлөгөө “Аюул” дагуулна

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.05/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

  • Коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, Улсын онцгой комисс /УОК/-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүсийн танилцуулга

• Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн талаар;

• Засгийн газраас хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний талаар хэлэлцлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УОК, НОК-ийн холбогдох төлөөллөөс ирж мэдээлэл хийлээ. Шадар сайд коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуултад хариуллаа. Мэдээллийн төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал:

- УИХ-ын гишүүн Н.Ганибал: Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ хоорондоо харилцан уялдаатай. Ковидын шинжилгээ, PCR-ын аппаратыг аймаг бүрт яаралтай суурилуулах шаардлагатай. Үүнтэй эдийн засаг, хүнсний нийлүүлэлт, түүний тасалдалгүй байх зэрэг ажлууд холбоотой. Энэ хаврын нөөцийн махны нийлүүлэлтийг зүүн гурван аймгаас голчлон нийлүүлнэ. Гэтэл цар тахлын халдварын тархалт, түүнийг шинжилж, илрүүлэх, голомтыг нь тогтоох, хумих зэрэг арга хэмжээ хийгдэхгүй бол хатуу хөл хорио тогтоох шаардлага үүснэ. Үүнээс хамаарч махны нийлүүлэлт тасрах зэрэг сөрөг үр дагавар гарна. Үүнд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай,

- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай.

- Ж.Батсуурь: Цар тахалтай тэмцэх ажилд хоёр жилийн турш, Засгийн газар дамнуулан улсын төсвөөс 5.1 их наяд төгрөг, мөн олон улсын зээл тусламжаар олон зуун сая ам.долларын санхүүжилт авчихаад өнөөдөр дөнгөж 13-хан аймагт PCR шинжилгээний төхөөрөмж суурилуулсан нь тун чамлахаар үзүүлэлт. Тэгээд өнөөдөр тендер дөнгөж зарлаж байгаа, шинжилгээ хийх зүйлсийг нийлүүлэх асуудал дээр УОК болон ЭМЯ өөр өөр мэдээлэлтэй нь асуудалтай байна. УИХ-д 62 гишүүнтэй хэт олонхи байж цар тахлын үед хамгийн чухал асуудал болох шинжилгээний төхөөрөмж, урвалж зүйлсээ тасралтгүй нийлүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаадаа анхаарал хандуулах шаардлагатай. Дөрөвдүгээр сарын 15-аас шийднэ гэж хойш тавьж суух цаг байхгүй гэдгийг анхааруулъя,

- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар тэр чигтээ цар тахлын голомт болчихлоо. Халдвар аваагүй дүүрэг, хороо бараг л үлдээгүй гэж та бүхэн мэдээлэлдээ дурдлаа. Сүүлийн үед тархалт огцом нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ганц хоногт 602 хүнээс халдвар илэрч, мөн коронавирусний халдвараас шалтгаалж хүн нэмж нас баржээ. Үүнийг Нийслэлийн онцгой комиссын буруу шийдвэр, ялангуяа сонгууль дөхөж олон нийтэд таалагдах гэсэн, сошиал нөлөөнд хэт автсан НОК-ын удирдлагын буруу шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах аль нэгийг нь сонгох бус, аль зохистой байдлаар шийдвэр гаргах нь чухал гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэц /ҮХЦ/-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригт, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар нэг өдөр, ижил тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь ч нэгэн зэрэг дуусгавар болсон. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Нэр дэвшигчийн хэнийх нь оронд санал болгосноо нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулах нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурджээ. Түүнчлэн эцэг хууль гэгдэх Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүй томилж, чөлөөлөх нь эрх бүхий байгууллагын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийг УИХ-д шаардаж буйгаа илэрхийлсэн байна.

Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, ҮХЦ үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрээ албажуулж чадахгүйд хүрлээ. Нийгэм нэг намын дарангуйллын системд алгуур боловч тууштай шилжиж байна. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороогоор Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Мөн эрх баригчид хуульд өөрчлөлт оруулах замаар Авлигатай тэмцэх газар, шүүхийг нөлөөндөө оруулж эхэлсэн. Одоо ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа нь монголын ардчилалд ноцтой аюул учруулна гэдгийг онцоллоо.

Харин Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс дахин илэрхийлсэн. Мөн эдийн засагт аюул дагуулах эрсдэлтэй талаар ярилцав. Түүнээс гадна 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчин, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл гэж дүгнэлээ.

Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:44

зочин [59.153.86.74] 2021-04-07 04:49:39

Одоо ч үйлдвэр барина гэж ярихад л тэр хүн сайхан харагдаад бн шүү ,Үйлдвэр ажилын байр нэмэхгүйгээр яаж сайыхан амьдруулах гээ вэ,

Евгений [188.115.139.44] 2021-04-06 13:44:30

Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.

Зочин [192.82.67.12] 2021-04-06 02:32:54

хөвсгөлийн энх өвгөн баахан хятал оруулж ирээд улсын бүх мэдээллийг хакердуулсан. түүнийг шоронд оруулмаар байна

Евгений [188.115.139.44] 2021-04-05 13:32:09

Иргэн [103.10.23.131] 2021-04-05 10:06:10

Худалдан авагчаа дэмжээчээ тэр их үйлдвэрлэсэн барааг чинь хэн авах юмбээ

Иргэн [192.82.86.105] 2021-04-05 09:49:56

10 их наядын сөрөг тал нь юу вэ гэж асуулт тавиад байхаар ямар үр дүнтэй гэж асуугаад үзээч. АН-нхан шүүмжлэх л ёстой гэж бодохоос яаж ахиулах талаар бодооч намын эрх ашигт хэт автаж байна.Энэ ажил амжилт олчих вий гэж амьсгал нь боогдох гээд хэцүү байх шигээ.Тэртэй тэргүй танай нам сөнөсөн.

Зочин [195.46.106.44] 2021-04-05 09:39:17

Хэлж байгаа ганц олигтой санал санаачлага байхгүй. Зөвхөн шүүмжлэхийн төлөө л байгаа мэт. Шинжилгээний аппарат суурилуулахад УИХ дах гишүүдийн тоо ямар хамаатай юм бэ. Ер нь Ковидыг урагшгүй байдалд хүргэсэн Я.Содбаатар, Т.Гантулга мэтийн хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ө.Энхшүвшин чинь хуучин бууны хугархай болохоороо бас ч гэж наад цаадхаа мэдээд байсан. Одоогийн энэ залуучууд өөрсөдөө чадахгүй байж хууччуулаа дэндүү ад үзэх юм...

Зочин [202.70.36.122] 2021-04-05 09:44:05

Энхтүвшин өвгөний балгаар эднүүс баларсан байлгүй

Зочин [192.82.84.67] 2021-04-05 09:24:43

Эд нар 10 их наядын төсөл амжилт олчих вий ард түмэнд нэмэр тус болчих вий гээд мөн их айж байна даа өчүүхэн бодолтой өрвийсөн хулгайч АН снууд

Haraa [202.126.88.129] 2021-04-05 08:15:01

Tsogtgerel chini bas budaatai bna!!! Yu ch ygyi guiramchin khulgaichuud tom2 yariad suuj bna!

H [202.126.88.129] 2021-04-05 08:13:24

AN iin byleg gej avilgalaas shalguulad sandarch yavsan kheden khulgaich l bna! Udakhgyi 3 sariin daraa duu ni garakhgyi bolnoo! Khereg chini seifendee bj l bgaa!

Зочин [202.70.36.122] 2021-04-05 09:45:27

Ухны Хүрэлсүх тэргүүтэнээ хамт аваачаад хийчих юм бгааздээ

Зочин [92.34.5.120] 2021-04-05 08:12:18

ardchilsan nam gej martagdsan duuli bolj dee ochij ochij yun budaa savlagch Tsogtgerel ve

15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.