Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ

Aдмин / Нийгэм

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүллээ. Нийт 10 бригад, 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавирусийн зөвлөмжийг баримтлан ажиллаж байна. Тодруулбал, замын заадас, засварын ажлыг Энхтайваны өргөн чөлөө буюу ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын авто замд хийж эхэллээ. Мөн тэмдэг, хайс арчлалтын ажлыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудад хийж байна. Түүнчлэн Гачууртын гүүрний далангийн бэхэлгээний ажил хийж байгаа юм.

2021 онд нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65.000 ам метр нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300.000 метр урт заадас, 65359.47 ам метр тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннелийн засварын ажлууд хийхээр төлөвлөсөн юм гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:56

Зочин [59.153.87.52] 2021-04-14 08:05:50

Дарь эхийн замаа ноднин засаж байна гээд баахан нүх үлдээгээд, аваар үүсэх нөхцөл бий болгоод хаяад явсныгаа одоо засах юмуу?

Зочин [139.5.217.28] 2021-04-13 20:04:42

Ene 1 l tiim haragdaad bgaa yumda

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.68.147] 2021-04-13 16:01:36

MONGOLIN.ZAMIN.ZAGDAAGIN.AJILTANUUD.ZAMIN.ZEBERLEGJIDIN..AJILD.N.TUCALJ.BAIGAAD.NAIZ.BOLZGOOGOOJ.CYYLDEEN.BYGDEEREEN.PIOBDOOD.ARXIDAAD.UNTAJ.XEBTEED.BIE.BIENIXEE.AJILIG.XUBAAJ.XIGEED.BIE..BIENIGEE.OROLJ.IABCAAR.BAIGAAD.TRANSHEIND.AMIDARAAD.CYYLDEEN.XOGIN.ZEGIN.DOOD.XONGILD.AMIDARAAD.CYYLDEEN.SHARIL.DUND.AMIDARCAAR.BYGD.YXEJ.DUUCCAN.BAINA.

Зочин [202.21.108.46] 2021-04-13 13:42:30

Nuhnuudee bogloochee mashin evdeed baina

Зочин [192.82.85.149] 2021-04-13 12:27:56

21 р зуун шүү дээ. Юу юу ч барьсан яваа юм бэ дэ зайлуул. Нэмээд шинэ өндөр үнэтэй гүүрийнхээ арчлалтыг цаг тухайд нь хийгээд явахгүй бол хамаг ус нь даацын бүтээцрүүгэн урсаад эвдрэлийнхээ эхний шатуудад орсон л харагдана лээ.

Зочин [202.55.188.33] 2021-04-13 12:12:10

Заадас цутгадаг төхөөрөмж байдаг юм. Данх бол хоцрогдсон.

Zocnin [202.126.88.49] 2021-06-17 02:24:45

Terch bur unenl dee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.