Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шаардлагад хариу өглөө

Aдмин / Хууль

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас ирүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр албан бичгээр хариу өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын “Хариу өгөх тухай” албан бичигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн Таны 181 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

Юуны түрүүнд Монголын нийт ард түмнээс сонгогдож, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ улс төрийн нэг намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Монгол төрийн тэргүүнд анхааруулга өгч, зүй бус дарамт, шахалт үзүүлж байгааг төрийн дээр нам гарсны илрэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.

Нэг.Таны шаардлагын 1-д “…эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна. …Улсын Их Хурал, Засгийн газрыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ:

1.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл хугацаанд төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж ирсэн гэдгийг Танд албан ёсоор мэдэгдье. Тодотговол, Монгол ардын намын 65 гишүүний олонхоос бүрдсэн парламент 2018 оны 12 дугаар сарын эхнээс эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо талцан тэмцэлдэж, төрийн эрх барих дээд байгууллагыг хуралдаж чадахгүйд хүргэн, Улсын Их Хурлын үйл ажиллагааг 40 гаруй хоног зогсоон гацааж, парламентын ардчилал болон нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хуралд хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх замаар төрийн тогтвортой байдлыг хангаж байсан нь саяхны үйл явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх байр суурь, бодлого өнөөдөр ч өөрчлөгдөөгүй бөгөөд Монгол ардын намыг тараах тухай захирамж болон түүний хүрээнд ард түмэндээ хандан гаргасан илгээлтэд Улсын Их Хурал, Засгийн газрыг тараах тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй, харин эсрэгээр Улсын Их Хурлын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгчид зэрэг нийт төрийн албан хаагчдыг нэг намын нөлөөлөл, дарангуйллаас ангижирч, гагцхүү хуульд захирагдан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллахыг уриалсан нь нийтэд ил байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гарган дэмжиж, Зөвшилцлийн Ажлын хэсгийг даргалж ажиллахдаа ганц хүний дарангуйлал тогтоох бус парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, үүний тулд нэг нам, бүлэглэлийн хяналтад орох эрсдэлтэй парламентыг өргөтгөх, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлэх, иргэд сонгогчдын саналыг гээхгүйгээр парламентад олон намын төлөөллийг оруулах боломж бүхий сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулах зэрэг санал гаргаж байсан нь Монгол ардын намын гишүүдийн саналаар түүхэн баримт болж, тоосонд дарагдан үлдсэн байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорь дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж тус тус заасан.

Үндсэн хуулийн дээрх болон бусад зохицуулалтууд “улс төрийн нам тарах” нь Улсын Их Хурал, Засгийн газрыг тараах үндэслэл болохгүйг маш тодорхой илэрхийлж буй бөгөөд сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, түүнээс байгуулагдсан Засгийн газар нь 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллана гэдгийг ч мөн нэн ойлгомжтойгоор хуульчлан баталгаажуулсан байна.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, нам-төрийн тогтолцоог засаг-төрийн тогтолцоонд бүрэн шилжүүлснээс хойш 29 жилийн хугацаа өнгөрчээ.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т “…Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ…”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж тус тус заасан бол Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт улс төрийн намын үүрэг, зорилгыг тодорхой зааж, 4.2 дахь хэсэгт Монгол Улс ямар намыг хүлээн зөвшөөрөхгүйг, хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна хориглохыг тусгайлан хуульчилсан.

Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон нотолж, Улсын дээд шүүхэд зохих баримт, материалыг хүргүүлээд байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

Эдүгээ төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа Монгол ардын намын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, холбогдох бусад хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагааг нотлох чадамж, асуудлыг хуулийн дагуу тавьж шийдвэрлүүлэх боломж нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд хадгалагдах боломжтой гэж үзэж байна.

Иймд эрх баригч Монгол ардын нам, түүний эрх бүхий гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалыг судалж:

1.Монгол ардын намыг эрх барьж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд /Д.Одбаяр/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн дарга /Н.Чинбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн дарга /Г.Туулхүү/ зэрэг албан тушаалд тус намын бодлогоор томилогдон ажиллаж байсан хүмүүсээс олонх нь бүрдсэн Үндсэн хуулийн цэц өнөөдөр чандлан сахиулж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчих, цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдах, гагцхүү Монгол ардын намд хэрэгтэй, зөвхөн энэ намаас нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах хэмжээний үр дагавартай шийдвэрийг хууль зөрчин гаргах болсныг авч үзэж, үүнд холбогдолгүй гэдгээ Улсын дээд шүүхэд бүрэн нотлох;

2.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор яагаад огцрох болсоныг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж, Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлсээр байхад яагаад гэнэт огцорч төрийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулсныг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

3.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар яагаад үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд ирэхгүй, үүрэгт ажлаа хийхгүй байгааг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

4.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулиар харьяалуулаагүй улс төрийн намын бүртгэлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцож, тамгыг нь хүчингүй болгон, ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа явуулах болсныг авч үзэж, үүнд холбогдолгүй гэдгээ Улсын дээд шүүхэд бүрэн нотлох;

5.Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутагт салбаруудыг нь нээж, Монгол ардын намын орон нутаг дахь нэгжийн удирдлага, Монгол ардын намаас томилогдсон Засаг дарга нарыг уг холбооны салбарын удирдлага, тэргүүнээр томилж, орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох болсныг нийт ард иргэд болон Улсын дээд шүүхэд тайлбарлах;

6.Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбумын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотолж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн тул Монгол ардын нам нийт ард иргэдээсээ уучлал хүсэх нь зүйд нийцнэ.

Мөн өөрт холбогдож буй энэ мэт үйл баримтын талаарх тайлбараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэгэн адил Улсын дээд шүүхэд хүргүүлж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх нь Монгол ардын намын үүрэг болохоос биш Монгол төрийн тэргүүнд “…эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна” гэх зэргээр нэн бүдүүлэг, дарангуй шаардлагыг хүргүүлэх нь хэт эрдсэн, бас хэтийдсэн явдал гэж үзэж байна.

Хоёр.Таны шаардлагын 2-т “…байгалийн баялаг, уул уурхайн ордуудынхаа үр өгөөжийг монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид тууштай ажиллах болно. Харин танаас ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгууллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг хүсье” гэжээ:

1.Байгалийн баялгийн үр өгөөжийг монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын туйлын зорилго юм. Энэ ч үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг танан хязгаарлахыг зөвшөөрч, баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэхийг зорьж, хэрэгжүүлсэн болно.

Үр дүнд нь Таван толгойн ордын үр өгөөжөөр ашигт малтмалын 170 гаруй ордын үнэ, цэнийг өсгөх, хоёрдогч, гуравдагч зах зээлд хүрэх онцгой ач холбогдол бүхий төмөр замаа барьж, байгуулж байна. Салхитын ордыг эзний ёсоор эргүүлэн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудынхаа өр зээлийг тэглэж, нийт ахмадууддаа мөнгөн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүллээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад Хармагтайн ордыг ашиглана гэдгээ Засгийн газар ил тод зарлаж байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүдтэй хатуу тэмцэл хийж ирсэн бөгөөд энэ нь иргэний эрхээ хууль бусаар хязгаарлуулах, Үндсэн хууль болон холбогдох бүх хуулийг зөрчиж, хүч түрэмгийлсэн эрх баригчдын нөлөөллөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болгоход хүргэх эрсдэлд хөтөлсөн гэж үзэж байна.

Монгол ардын намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа стратегийн ач холбогдол бүхий Нарийн сухайт ордын хилийн дотор “Улаан сайр 1”, “Улаан сайр 2” гэсэн талбайг “Элбэг орд” ХХК-д олгож, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь 69 хувийг нь эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа шилжүүлэн авсан нь илэрч, шалгагдсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, батлан даалтад гарсан үед нь Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авсан Монгол ардын намын бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эрс буруушааж эсэргүүцсэн болно.

Гурав.Таны шаардлагын 3-т “…Ардчилсан намыг Улсын бүртгэлийн байгууллага хагалан бутаргасан мэтээр олон нийтэд мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн. Харин Ардчилсан намын хагарал бутралын суурийг та тавьсан” гэжээ:

1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар харьяалуулаагүй улс төрийн намын бүртгэлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцож, Ардчилсан намын тамгыг хүчингүй болгосон зүй бус үйл ажиллагааг Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга зөвтгөж байгаа нь туйлын зохимжгүй байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэ бусармаг үйл ажиллагаанд Монгол ардын нам туйлын оролцоотой гэдгийг улам лавшруулж байна.

2.Ардчилсан намын огцорсон удирдлага эрх баригч нам, Та бүхний дэмжлэгээр төрөлх намдаа талцал, тэмцлийг бий болгож, төрийн сонгуульд оролцох чадамжгүйд хүртэл нь доройтуулж байгааг гишүүд, дэмжигчдээс нь гадна иргэд олон нийт бүрнээ харж, ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.” гэж заасан байдаг бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ардчилсан намын гишүүдэд эв нэгдэлтэй байхыг уриалж байсан нь саяхан. Ардчилсан нам бол Монгол Улсын ардчиллын нэг тулгуур багана юм.

Дөрөв.Таны шаардлагын 6-д “…Та мэдэгдэлдээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдгээ олонтоо нотолж хэлсэн нь олон түмэнд айдас түгшүүр төрүүлж байна. Ардчилсан Монгол Улсад хунтын дарангуйлал, цэргийн дэглэм тогтоох ил далд хүсэл байна уу гэдэг болгоомжлол нийгэмд үүсээд байна” гэжээ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэж заасан бол Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цэргийн байгууллага хууль бусаар байгуулахыг хориглоно”, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…цэргийн болон цэрэгжсэн… намыг хориглоно” гэж хуульчилсан.

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсад цэргийн байгууллага хууль бусаар байгуулах, цэргийн болон цэрэгжсэн нам байж болохгүйг сануулсан юм.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан илгээлт гаргах эрх эдэлдэг. Энэ эрхийнхээ хүрээнд гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг мушгин тайлбарлаж байгаа чинь иргэд, олон нийтийг Монгол төрийн тэргүүний эсрэг турхирсан үйлдэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөх, хуульт ёсыг сахих, хуулийг дээдлэн хэрэгжүүлэхийг шаардаж буй болохоос Таны мушгисан шиг дарангуйлал тогтоох, цэргийн дэглэм тогтоох гэх зэрэг Үндсэн хуульт ёсонд харшлах алхам огт хийгээгүй, мөн хийхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна.

Эцэст нь Таны шаардлагын 4, 5, 7, 8, 10-д дурдсан зүйлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материал, Улсын Их Хуралд хүргүүлсэн санал, мэдэгдэл, хориг, холбогдох бусад баримтуудаар бүрэн үгүйсгэгдэнэ гэдгийг сануулахын зэрэгцээ Таны шаардлагын 9-д дурдсан зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэн харлуулах, нэр төрд нь халдах гэсэн явуургүй оролдлого гэдгийг тодотгоё.

Иймд коронавируст цар тахлын хүнд үеийг улс төрийн явцуу зорилгоор ашиглах, төрийн байгууллагуудыг улс төрийн үйл ажиллагаандаа татан оролцуулах, хуулийг мушгин дарангуйлах зэрэг зүй бус хандлагаа таслан зогсоож, нэг эх оронтой, нэгдмэл төртэй, түүхт улс гэдгээ ухамсарлан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахиж, хуулийн хүрээний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг уриалъя.

Хавсралтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалыг хүргүүлэв” гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:39

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:39

Зочин [66.181.160.115] 2021-05-04 04:37:01

Энэ залуу хуульч хүн мөн юм болов уу? Ямар авцалдаагүй юм ярина вэ? УИХ,Засгийн Газар хэн нэр дэвшүүлж хаанаас сонгогддогийг Баттулга мэддэггүй гэхэд энэ мэдмээрсэн. Баттулга үнэхээр мөнч их болчимгүй алхам хийлээ дээ,хэлсэн үг бүр нь хэн нэгнийг чичилсэн муучилсан нэр хүндийг нь унагах гэсэн арчаагүй зан гаргаж ирсэн нь иргэдэд ялангуяа юм ойлгохтойгоо сэхээтэй хүн бүр л мэддэг болсоор удлаа. Тиймээс түүний үгийг ойшоох хүн ч ховор болсон. Гудамжны хэдэн нөхөд, АНамын зарим нэг жудаггүй аялдан дагагчид болон тухайлбал УИХ-ын гишүүн Ганбаатарын гудамжны хөдөлгөөн өлсгөлөн үүний нотолгоо боллоош дээ. Ичиг ичиг Ерөнхийлөгч түүний гар хөл болсон Ганбаатартангуудаа Монголчууд эв нэгдлээ л сахьяа,бүү талцал,задрал ярьцгаа л даа.Урагшаа харья Монголчуудаа.

Зочин [59.153.114.169] 2021-05-03 16:40:59

Аргагүй л олигтой хуульч гүй нь мэдэдэгэж бна даа. МАН-ыг тараачаад УИХ-ыг тараахгүй гэнэ. Тэгвэл 62 гишүүн намгүй гишүүд болж 10 гишүүнтэй АН олонх болох болж бна уу? Эргүү тэнэг Женко боломжийн юм бич!!!

Зочин [122.201.26.13] 2021-05-02 23:14:28

eoooo 1 muu namiin nariin bichig engej tomrood Еөкөө аашлаад айн

Зочин [202.9.46.133] 2021-05-02 01:11:30

man hvrelsvh bosoo ganbaagaas ih aij baina enervating gorilogch naraas demjih hvn alga baina mandolin ugly nimedlegtei yos zvitei shudarga hvmvvs baigaadaa hooson hiirhej cheejee deldej debsen hvn hereggvi

Зочин [66.181.161.86] 2021-05-02 00:44:28

Энгийн 2 үгийг мартжээ. Шудрага байх хуулиа дээдлэн мөрдөх

иргэн [192.82.74.202] 2021-05-01 22:39:57

Ардын намынхан ард түмний хөрөнгө-улсын төсвөөс аулгай хийж өөрсдийн цэцгэн хээтэй шинэ байрыг хууль зөрчин барьсан. Одоо энэ байрын хаалдгыг хааж,улсын мэдэлд авах шаардлагатай.Энэ луйварчидтай хатуу тэмцэлд нэгдэе иргэдээ

Зочин [202.9.46.27] 2021-05-01 12:29:41

za da odooch ynz bvriin bichig material iish tiish ni ywuulsanaas altan gadac aldart ehiin odongiihoo asuudald orson deer bhada

иргэн [66.181.183.104] 2021-05-01 12:16:58

МАНд ХУУЛИА судалсан гишүүн бна уу зөвхөн эрх ашиг НАМ юу юм бэ МАН 1937 онд юү хийлээ БИД МАРТАХ УЧИРГҮЙ

Зочин [103.229.120.95] 2021-05-01 11:48:06

Зөв зөв. Ардын намын нэг муу нарын бичиг юу юм бэ. Өөрсдийгөө төрийн дээр гарчихсан том амьтад гээд бодчихсон муусайн луйварчид

Зочин [122.201.21.81] 2021-05-01 10:50:02

ene zaluu shilee avchihval ard bid arai uuruur haragdah baihaa..

Зочин [64.119.18.153] 2021-05-01 09:37:44

Ман-ын авлигач, хулгайч, ждүчин концесчин хууль завхруулагчид улаан цайм хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд хуулийг сонгууль тулсан байхад зөнданшатар чичирч байгаад засчлаа шившиг юмаа авдаг арга хэмжээ байхгүй юу монголчуудаа та нарын сонгосон их хурал чинь шударга бусаар хуулийг гууль болгоод б.на. Амарбаясгалаан чи бол нэг намын енбд төдий харин баттулга бол монголын ард түмний дундаас төрсөн ерөнхийлөгч эрэмбээ мэд

ЗОЧИН [122.201.21.40] 2021-05-01 09:06:26

АН-ЫН ЕНБД ГЭХ ХУЛГАЙЧИД ХАРИУ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ, МАН УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИИНД НАМЫГ ТАРААХ 10-ААД ЗААЛТЫГ БАРАГ БҮГДИЙГ ХАНГАСАН БН, МАН-ЫГ, УИХ, ҮХЦ, УДШ-ТЭЙ НЬ ХАМТ ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ЕР-Ч ОНЦ БАЙДАЛ ТОГТООГООД НЭН ДАРУЙ ТАРАА, МАН, ХҮРЭЛСҮХ ХУУЛИЙН ДАРАНГУЛАЛ БУС НАМ, 1 ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХ ЗАМРУУ ОРЛОО, АРДЧИЛАЛД АЮУЛ УЧИРЛАА, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ, ЧӨЛӨӨТ ХӨДӨЛМӨР, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ УСТАХ АЮУЛД ОРЛОО, ЕР-Ч АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НЭГДЭЖ,МАН, ХҮРЭЛСҮХИЙН ЭНЭ АЮУЛААС УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ АВРАХ, МАН, ХҮРЭЛСҮХИЙН МАФИЙН ТӨР ЗАСГААС ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БУЛААН АВЧ АРД ТҮМЭНДЭЭ ӨГӨХ АГУУ ЗОРИЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭЕ.

иргэн [150.129.140.178] 2021-05-01 10:41:05

Хол очиж хуцацгаа, ардчилсан хувьсгал нэрээр Монгол Улс, Монголын ард түмнийг хэдэн хэсэгт тасдан хувааж, эв нэгдэл, үнэт зүйлийг үгүй болгоод хоёр хөрш орны дунд халуун цэг болгож хувиргасан хулгайчид үүрээ эвдүүлэх дөхөхөөрөө үхэхдээ үхэр буугаа тавьж байна. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрыг бүрдүүлж байгаа намыг тараавал УИХ, Засгийн газар тарж, эх захгүй хямрал, бутрал нүүрлэнэ гэдгийг энэ Шижир нэртэй хөгийн тамирчин хаанаас ч мэдэх юм билээ. Гай бололгүй сонгууль өнгөрөөгөөд амар тайван дүрвэхээ л бод, өөр сонголт та нарт байхгүй.

Зочин [202.126.88.143] 2021-05-01 08:09:38

Одоо МАН-ын енбд-ын бас хариу бичих ээлж. Хүлээж л байя даа. Бидэнд үүнээс өөр хийх олигтой ажил байх биш.

зочин [192.82.70.175] 2021-05-01 08:09:14

Сүрхий дүгнэлт хийжээ. Амарбаясгалангаас төө илүү байна аа. Их даварвал ард олон дүн тавьчихдаг шудрага хүмүүс зөндөө бий.

Зочин [150.129.140.178] 2021-05-01 10:44:34

Улс төрийн А үгүй хүмүүс бичээч нараа сайн шахаач, нөгөө Уянга, түүний нөхөр, тэр хоёрын багш энэ тэр чинь яачихсан бэ. Олигтойхон юм гар дээр нь тавихгүй бол хөлсний бичээч нар чинь хөдөлж өгөхгүй л дээ. Мөнгө байхгүй биш, одоо л цацах цаг шүү дээ. Нэгэнт хуулийн хамгаалалтгүй болох дөхөж байгаа болохоор илүү дутуу мөнгө бас зарахгүй л дээ, түүнийг бол Женко их сайн мэднэ.

Zochin [202.126.89.37] 2021-05-01 06:38:45

MAN-n hulgaichuudad zuv hariu ugsun bn

Зочин [192.82.75.174] 2021-05-01 06:06:49

Novsh ter Jonhuu Battulga iin suganii us zailaarai

Зочин [192.82.93.14] 2021-05-01 05:58:09

Ерөнхийлөгч хуульд захирагдах ёстой хуулиас дээгүүр алхах эрх байхгүй 4-н жил юу ч хийгээгүй нөгөө оффшорын мөнгө хаана байна одоо болно Баттулгаа шоронд орохгүй байхыг бод!!!

Зочин [66.181.182.188] 2021-05-01 05:36:55

Хэн нэгийг зүгээр л харааж зүхэхдээ биш, Бүх юм Хуулийн хүрээнд түүний нотолгоонд байх ёстой. Хуулийн дагуу хариулт өгсөн байна. Өөр яах ёстой юм бэ? Хэрэв энэ бүхэн хэрэгжихгүй бол ард түмэн амиа хайрладагүй юм Энэ бол жинхэнэ тэмцэл. Бид ирээдүй рүү гээ явж байгаа. Бидний ирээдүй даорангуйлалд орохгүй байх ёстой.

Зочин [202.9.46.133] 2021-05-01 08:06:05

Зөв.

Зочин [202.9.40.80] 2021-05-01 06:15:47

яг үнэн зөв.

Хамаг Монгол [66.181.161.47] 2021-05-01 05:32:18

Манж-Хятадын талхинд элдүүлсээр байгаад эрх чөлөөний сэрэл мэдрэмжээ алдаж, өөрийгөө хамгаалан тэмцэх сэхэл, тэнхэлгүй болсон мулгуу дорой монголуудыг мал мэт гарын доор дарлаж, ялаа мэт түм түмээр хядсаар байгаад хэрээ мэт амташиж, араатан мэт аархан, иангас төрхийг олсон МАН гэх эрлэг, тамын бүлгийг тараан сөнөөж, мафийн хулгай луйврын цуст сүлжээг нь тасар татан хаях цаг болсныг түүний ЕНД гэх өгөр царайтын Монгол Улсын Ерөнхийлөгчид хаягласан шаардлага гэх дээрэнгүй, ёс зүйгүй, эх толгойгоо танихаа байсан юмнаас харж байна! МАН -ыг сөнөөж байж МОНГОЛ СЭХНЭ!!!

Зочин [150.129.140.178] 2021-05-01 10:49:30

МАН сөнөтүгэй гэж байгаа хужаа нар, тэдний эрлийз, хурлийзууд хуулийн өмнө очих цаг л түргэн ирээсэй. Хамаг бүхнийг хөнөөн сүйтгэхэд МАН л саад болоод байгаа юм. Гэхдээ ухаантай ард түмэн хэнийг сөнөөж, хэнийг өөд татахаа дэндүү сайн мэддэг. Монголын ардчилсан холбоо нэрээр төрийн эргэлт хийсэн хүмүүсийн дунд үнэхээр эх орондоо хайртай, бүрэн бүтэн тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон хүмүүс олон байсан юм. Харамсалтай нь тэднийг бүр нэрийн жагсаалт гаргаж байгаад алж, хядаж үндсэндээ дуусгасан. Харин бараг ганц Дарь.Сүхбаатар л үлдсэн байна.

Иргэн [64.119.16.161] 2021-05-01 05:05:13

Энэ залууг хараад өрөвдөж байна. Юуны төлөө яагаад ийм хачин юм яриад байна. Мөнгөний үнэр авсан юм боловуу?

зочин [202.9.40.73] 2021-05-01 08:52:49

Чамайг л хүмүүс өрөвдөх байх . Яагаад гэвэл чи МАНгар юм байна..,???

Зочин [172.58.142.143] 2021-05-01 04:58:30

Chambai sain hariult ogson bna amarbayasgalan Ulsiin eronhiilogchiig zandrah erhgui shuu chi ard tumniig basah boloogui shuu! chi bol 1 namiin gensek todii shuu!

Зочин [202.9.40.101] 2021-05-01 04:36:07

Хүүрийнсүг сдагийн хийж буй ажил нь энэ дээ. Чи үхвэл таарна.

Төр [202.9.40.86] 2021-05-01 04:12:45

Эрх мэдлээ бөөгнөрүүлээд байвал дарангуй лагч бий болно. Задлах хэрэгтэй ард түмэн тодорхой хэмжээний эрхтэй баймаар байна.Үгүй бол ардчилал гэж донгодохоо болих хэрэгтэй. Мундаг удирдагч тай бол бүх эрхийн өгөөд амар жимэр амьдрахсан. Уруугаа уралддаг малнуудад эрхээ хураалгачихаад юу бодож амьдрах вэ? Эрдэнэ энэ тэр гэсэн малнаас бүр дор хүмүүс ч байна. Мал бол хал балгүй гайгүй. Олон ардын эрхийг боймлогч гацаагч шүү. Эрхээ боймлуулсан болгон Эрдэнийг шүүхэд өгье. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй

zochin [39.154.234.159] 2021-05-01 03:58:50

Songuuli boloh gej bhad, hunii songoh, songogdoh erhiig, huuliig uhraah shiidver gargaj bgaa ih hural ooroo tarah nohtsol ni burdchihlee. Tuunchlen undsen huuliin bus argaaar, uls toriin autoritary deglem ruu orchihloo, ard tumen mini.

өөө [139.5.219.203] 2021-05-01 03:54:14

Баттулга,Шижирээ Гансүх 3 монголын ард түмэнг арай дэндүү басаж мулгуу гэж бодсон юм биш биздээ ард түмэнхарж бас сонсож тунгааж байна та 3 шиг нүх сүв болгон чинь шуналаар дүүрээд сохороогүй байна гадны гар хөл болсон малнууд АНУ-н лоби бүлэгтэй яах гэж гэрээ хийсэн ,гэнэт АНУ-аас Отгонбаярыг яах гэж эргүүлэн татах гэж улайрсан юм бүгд ойлгомжтой байна 2 сарындараа хурдан зайлж үз

Зочин [202.9.40.80] 2021-05-01 06:19:38

чи гэрээ хийгээгүйг мэдэж л байгаа ш дээ.намаар тэжээлгэгсдын нэг үү.энэ нийгэмд бугшсан намын дарангуйлал хуулийг уландаа гишгэгч намчингуудыг зайлуулах цаг болж

#No_To_MAN [66.181.186.229] 2021-05-01 03:35:04

#No_To_MAN. Yostoi goy shaajee. Yer ni ter Amarbayasgalan gej harah tsarainii hugiin amitan baidag. Yalt ch ugui l yetonhiilogchid zaasan, daramtlasan bichig shuu. Yeronhiilogchiin songuuliar yamar ch l baisan MAN-d buh erh medliig ogch bolohgui shuu ard tumen. Ugaasaa ter Huuk ni Jencogoos gavitai yalgagdaad baih yumgui nohor. Tegeheer arai donguur erdem nomtoi oor namiin huniig songoj tentsel, hyanaltiig bii bolgoh heregtei. #No_To_MAN shuu nohdoo, #No_To_MAN. Yamar ch baisan odoogiin udirdlagatai MAN bol No shuu

Zochin D [202.126.88.44] 2021-05-01 03:12:46

Харанхуй шөнө хийсэн бөгсний хэрүүлээс бузар. Ман Ан тэр чигээрээ төр самууруулагчид

Зочин [66.181.160.17] 2021-05-01 03:04:47

Mongol ulsiin toriin terguund shaardlaga xurguuldeg namiin eronxii n.b darga yu we. Eronxiilogchiig dord uzed bgamu. Odoo ETG-s irsen xariultiig unshad neere tiim bilu bodoj bnu.

зочин [103.10.22.117] 2021-05-01 02:47:30

МАН бол 2000 оноос хойш толгойдоо авч идэхийн шунал бүхий хүмүүсийг залсан .

Зөвөө зөв [202.9.46.160] 2021-05-01 02:41:54

Амарбаясгалан бол хуулийн мэдлэг тааруу үчүүхэн загасны тархитай мөлхөгч амьтан юм байна

Зочин [172.58.142.143] 2021-05-01 04:59:58

Tiishd hulgaich tsaraitai hooson tolgoi

иргэн [192.82.75.70] 2021-05-01 02:28:12

Бид арчилал .эрх чөлөөт амьрал амьрахийг хүсэж байна.ёстой зөв ярьж бна.Энэ дарангуйлалийг тас зохих ард түмэн бид харж л бна.Доо ард түмэн буруу - зөвийг ялгана.Олонхиооро түрэмгийлж байгааг харж л бна!!!!!!!!! Тиймээс ард түмэн Ерөнхийлэгч ард түмэний талд зогсож.Энэ дарангуйлийг дарах нь зөв!!!!!!!!Энэ дарангуйлагч нарийг өмөөрдөг цөөхөн мөнгөөр угжуулж байгаа нь цөөрөн бүү ай!!!!!!эсэргүйцэж л байг доромжилж л байг !!!!!!!! ҮНЭНхэзээд ялдаг ялсан байна.?????????!!!!"!""""""!!!!

Temuul [139.5.218.17] 2021-05-01 02:05:10

Estoi saihan hariult , odoo nuguuduul hariulj tenegteesee

Зочин [66.181.161.58] 2021-05-01 02:04:46

УДШ : Дарамт , өгөөш аль алинийг эс тоон хуулийн дагуу шийдвэр гаргана гэж олон нийт хүлээж байгаа ... Ард түмэнд НЭН ОЙЛГОМЖТОЙ хүлээлтййг БУУРЬ СУУРЬТАЙ шийдэж өгөх гэж л дүлэгнээд байна аа даа гэж найдья ... Хүчтэй НАМ хоолноос нь салгачих гээд , эсвэл бүр их хоол амлаад хэцүү л байгаа байхл даа ... Цаана чинь ЭХ ОРОН - ИРГЭД чинь бүлтййтэл харуулдаж байна ...

shoobdorlogch [202.9.46.147] 2021-05-01 01:56:05

salhityn ordyn orlogoos hvrteegvi archaagvi doroi erhiinhee tvlvv temtsej chaddaggvi ahmaduudyn hohi chini gej tvr vzej baigaa yumuu bid jagsah tsuglah biennial mahbodiin chadbargvi bolson hvmvvs gants chadah zvil amia raa sergvvtseh shvv.

Зочин [202.70.38.18] 2021-05-01 01:49:58

ЖЕНКО МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ОЛНЫГ ХИЙЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ИХ ХОХИРООСОН НЬ ҮНЭН Ш ДЭЭ.

Зочин [150.129.143.52] 2021-05-01 08:09:01

Муу муухай зүйл хийсэн бас хийгээд байгаа хүмүүсээ нүдээ нээгээд хао...Нүдээ аниад шөнө дунд яваад байгаа юм бна чи.Ард түмнийг хохироосон орд уурхай газар шороо зарсан хүмүүс чинь Баттулга руу дайраад бна.нүдний чинь өмнө тодоос тод харагдаж бна.Харинч Тавантолгой Салхитын мөнгөний орд Хармагтайн ордуудыг гадны хүмүүст хууль бусаар өгсөн байсныг Ерөнхийлөгч Баттулга эх орондоо авч үлдсэн түүхэн гавъяатайтхүн шүү.Өөрөө харин эх орон газар шороо уул усыг хордуулж буй орд газрыг зарсан бүлэг хүмүүсээ өмөөрөөд Сайн зүйлийг харлуулан гүтгэгч муу зүйлийг магтан дэмжигч бна даа.Ухаан чинь хэтэрхий мөхөс юм...

Zochin [202.126.89.37] 2021-05-01 06:40:15

Hutsvaa chi muu uher harin ch eh ornihoo tuluu hun shu

Иргэн [64.119.25.165] 2021-05-01 01:45:31

ЕТГ-ын БИЧИГТ ОЛИГТОЙ ХАРИУ ӨГЧИХ ХУУЛЬЧ МАН-Д БАЙХГҮЙ ЮМ БАЙХДАА. ҮНЭН ЯЛЖ Л БАЙНА ГЭСЭН ҮГ МӨН ҮҮ

Зочин [150.129.143.52] 2021-05-01 08:20:45

Худал зүйл нь ялаад бна.Яагаад гэвэл бүгд нэг хүнрүү сүрэглэн дайрч бүгд нэг тал болчихсон хуулиа зөрчөөд дайраад байна.Шүүх ЦЭЦ УИХ бүгд МАН хууль зөрчөөд бна.Эргээд өмнөөс нь хуулийн дагуу хориг тавихаар олонхоороо хоригийг хүлээн авахгүй нөгөө бас гаж хууль нь.энэ...Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 1 жилийн дотор сонгуулийнихууль өөрчилж болохгүй гэж байгаа.Нэгэнт хууль зөрчсөн хүмүүс шууд хүчээр дайрч тэр хуулинд бас нэмэлт өөрчлөлт оруулаад холион бантан хутгаад бна.Ингээд хууль Монголд байхгүй болсны мөн дуртай үедээ өөрсдөдөө тохируулан засажихужльтзөрчин зөрчин гууль гаргадаг болсон өдрийн мэндийг хүргэе.Арай арай...Дэндүү бна даа УИХ ЦЭЦ МАН бурхан та нарыг буруу сэхсэний чинь төлөө буцаагаад байранд нь тавих болтугай.

Зочин [202.9.46.23] 2021-05-01 01:32:30

Хуулийн өндөр мэдлэгтэй залуу байна

Зочин [64.119.24.80] 2021-05-01 09:22:26

Ерөнхийлөгчөө үл хүндэтгэгч ман,уих,цэц,олуулаа бооролцгоож байгаа байдал ард олны бухимдлыг төрүүлж байна.үнэнийг хүчээр худал болгож байна.


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.