ТӨРИЙН БАНК АЖЛЫН БАЙР ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА
Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-г олгохгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаатай холбогдуулан Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас тодруулга авахад:
“Төрийн банк Ажлын байрыг дэмжих зээлийг хэвийн олгож байна. Манай банк дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2945 харилцагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Цаана нь 1540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа бөгөөд зарим зээлийн шийдвэр гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай банканд 12,259 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Хэдий хөл хориотой байгаа ч Төрийн банк харилцагчдын зээлийн судалгааг хийж, шийдвэрлэн ажиллаж байна” гэв.
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хувьд иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байгаа нь зарим зээлдэгчид тус зээлийг авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт өгч байгаа юм. Гэтэл уг зээл нь КОВИД19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой зээл юм. Иймд зээл авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн зориулалтдаа тааруулж, зээл авах хүсэлтээ гаргахыг арилжааны банкууд болон Монголын банкны холбооноос уриалж байгаа юм.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх