Хөвсгөл аймагт 3.5 магнитудаас дээш 200 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Мөн тус газарт 12 минутын дараа 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, давтан хөдлөлт 2 удаа бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 200 удаагийн хөдлөлт болсон байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:53

Зочин [192.82.69.196] 2021-05-05 00:33:55

Тэсэлгээ газар хөдлөлтийг өдөөдөг. Газраа ухдаг ажлаа больчих. Монгол хүнд газраа бүү хөнд гэж дээш этийсэн хамартай гутал утга учиргүй заяасан юм биш. Бас усан цахилгаан станц гэдэг өдөөгч суулгаж өгөх гээд байгаа биз?

г [202.55.188.34] 2021-05-04 10:57:34

Ямар арга хэмжээ авах вэ дээ!!! НЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫГ ЯАЯДАА БАЙЗ ДООШОО НҮХЭЛЖ УС ЦАЦХУУ

төр засаг [203.98.76.100] 2021-05-04 09:57:00

Төр засаг, мэргэжлийн байгууллагууд нь ямар нэгэн ажил арга хэмжээ зохион байгуулахгүйл юм байхдаа, чимээгүй л байх юм. байгаль дэлхий 1 л өдөр нүүр царайгаа харуулах байх даа. бурхан минь


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.