Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18 цагт дуусна

Aдмин / Боловсрол

Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хөл хорионы үед буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл манай төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай. Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье!

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:51

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:51

Зочин [64.119.20.232] 2021-05-05 04:34:01

бүртгүүлцгээ. зураг нь эргэж тойрч орсон байдаг юм байна лээ. засах боломжоор ханга.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.