Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.23 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу 819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдлаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой. Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

1.Баянгол дүүрэг-70120318

2.Баянзүрх дүүрэг-70150065

3.Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200

4.Сүхбаатар дүүрэг-70003910

5.Сонгинохайрхан дүүрэг-79976000

6.Чингэлтэй дүүрэг-70106677

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна


Сэтгэгдэл

Х [64.119.22.199] 2021-05-06 17:17:18

60%- даа удахгүй хүрэх юм байна даа. Хурдацтай яваа юм байна шүү. Сайн байна

Зочин [122.201.22.122] 2021-05-06 07:05:10

Nas hargalzahgui____SPUTNIK V_______vaccine_____Hezee hiih ve_______?????????


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.