Н.ГАНИБАЛ: Албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан

Aдмин / Хууль

АН хуваагдсан, хуваагдаагүй, МАН-ын захиалгаар хагарал явагдаж, байна, буруугаа өөсрдөөсөө хай гэсэн маргаан нийгэмд өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжин, дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. О.Цогтгэрэл даргатай, үндсэн АН-аас энэхүү маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр СЕХ, АТГ, УДШ зэрэг хуулийн байгууллагуудад зохих шаардлага, албан бичгүүдийг хүргүүллээ. Тухайлбал, өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал АТГ-т төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад холбогдуулан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасан. Түүнээс энэ талаар тодруулахад:

УБЕГ-аас 2020.12.25-нд АН-ын хүчин төгөлдөр ашиглаж байсан тамганы дугаарыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинэ дугаар гаргаж өгсөн. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, улсын байцаагч Д.Чинтулга нар гүйцэтгэсэн байгаа юм. Д.Дэлгэрсайхан нь МАН-аас сонгогдсон, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” группт боловсон хүчний даргаар ажиллаж байсан. Д.Чинтулга нь МАН-д олон жил удирдах алба хашиж буй Б.Даш-Ендонгийн дүү. Тэдний хийсэн үйлдэл нь бусдын даалгаврыг биелүүлсэн гэж АН хардаж байгаа юм.

Энэ хэрэг Захиргааны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд 2021.02.02-ны өдрийн 0955 дугаартай захирамжаар шүүхийн хянан шалгах ажиллагааг эцэслэн шийдвэрлэх хүртэл шинээр олгосон дугаарыг ашиглахыг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлнэ гэдэг нь энэ хүн энэ тамгыг ашиглаж болохгүй гэсэн үг. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрийн үйлчлэл одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Гэтэл С.Эрдэнэ уг дугаар бүхий тамгыг ашиглаж, өөрийгөө хүчин төгөлдөр тамгатай гэсэн худал мэдээлэл цацсаар байгаа.

Түүнчлэн СЕХ-нд АН-ын талаар хуурамч лавлагаа гаргаж өгсөн УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэрийн хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Энэ хүн Монгол Улсын Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаас гаргасан тогтоолын эсрэг агуулга бүхий худал мэдээлэл төрийн байгууллагад гаргаж өгсөн.

Тодруулбал, 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 5/5051 тоот шийдвэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсүгэй гэсэн мэдээлэл шүүхийн цахим санд орсон байдаг. Мөн 2021 оны 4 сарын 27-ны өдрийн УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 4 дэх хэсэгт “УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн шийдвэр гарсан. Гэтэл С.Амардэлгэр “С.Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 онд АН-ын даргын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй” гэсэн бичиг СЕХ-нд өгсөн байна. Захиргааны шүүхийн хуулиар захиргааны ажилтан бол шүүхийн дотоод зохион байгуулалтыг хийх, ажил хийх нөхцөл бололцоог хангах үндсэн үүрэгтэй. УДШ-ийг төлөөлж тодорхойлолт гаргаж өгөх эрхгүй.

Мөн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хуульд заасан үндэслэл журмын дагуу бэлтгэсэн нэр дэвшигчийн материалыг хүлээж аваад шалгах эрх бүхий албан тушаалтанд өдөрт нь хүргэж өгөх, тус албан тушаалтан нь дүгнэлтээ өргөдөл гаргагчид танилцуулах үүрэгтэй. Гэтэл шалгаж танилцалгүйгээр хүлээж авахгүй гэсэн нь мөн сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа.

Эдгээр хүмүүсийн албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл нь өнөөдөр АН-д тулгараад буй нөхцөл байдлыг бий болгосон. Тэд МАН-ын даалгавраар үүрэг гүйцэтгэсэн гэж АН хардаж байгаа учраас шалгуулахаар АТГ-т гомдол мэдээлэл гаргасан гэлээ.

image


Сэтгэгдэл

зочин [202.126.89.5] 2021-05-10 02:03:18

ҮХ ҮХ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭЧЖЭЭ БАС ТЭНЭГҮҮД

Зочин [103.26.193.18] 2021-05-09 13:35:25

эд нарыг хар уутанд чихээд талбайгаас гаргана даа. тэнгэр таал

зочин [64.119.21.196] 2021-05-09 08:57:03

Эрдэнэ зальтай юм аа.

Зочин [66.181.189.218] 2021-05-09 08:45:07

хөөе гишүүнээ эхлээд нутаг усны авлигачдаа цэвэрлэчих

Zochin [202.9.47.53] 2021-05-09 06:48:52

Tamgaa ogson bsan erdeniig bucaaj tat ter hutguur erdene huvaldaanii uud

Зочин [66.181.177.238] 2021-05-09 01:39:46

Хөөрхий, энэ нэг "тэжээвэр" амьтны нэрийг нь хүртэл "тэжээгч" нь мартчихсан байхад далдайгаад л дагаад намираад байх юм даа. Батсуурь та 2 нутаг руугаа ч очих нүүргүй болж байгаагаа мэдэж байна уу??

Зочин [111.199.59.147] 2021-05-09 10:51:58

hiisen yumtai heleh ugtei, batsuuri darga, mundag! ta 2-t amjilt husye!

Зочин [202.9.40.177] 2021-05-09 04:28:09

Үнэн шүү. Эд нар нүүрээ ширэлцэн учраас ичиж зовохыг мэдэхээ больсон шүү дээ

Zochin [66.181.161.1] 2021-05-08 22:10:06

Demjij bn

Зочин [172.58.204.162] 2021-05-08 19:26:52

Дэмжинэ. Шударга үнэн ялах болтугай.

Зочин [49.195.130.178] 2021-05-08 15:57:58

Setguulchee usand orj usee ugaaj baildaa

Зочин [202.9.46.242] 2021-05-08 14:42:27

МАШ ЗӨВ! ЯГ ИНГЭХ ЁСТОЙ БАЙСАН. ГАНИБАЛ СЭРГЭЛЭН ЦОВОО ШУДАРГА ГАР БАЙНА ЛЭЭ. ЗӨВ ЗӨВ

Зочин [172.58.141.93] 2021-05-08 13:58:32

Undesleltei gomdol nehemjlel baina gevch ATG manan-g sorj chadah uu? manan mafia Mongolchuudtai tsust temtsel hiih hemjeend taahalzaj baina daa! Archinadaa gaigui!

Gaa [103.212.119.235] 2021-05-08 13:28:29

AH mihi xezeed muhx baig !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [192.82.84.94] 2021-05-09 03:55:44

Uvuu halamtsuu bna uu? Esvel sandraad huruu n chichreed bna uu?

зочин [202.9.46.169] 2021-05-08 13:23:16

маш зөв

Зочин [202.179.21.234] 2021-05-08 12:52:09

ENE BUH BUDILAAN- GOL EZEN BURTGELIIN AJILTAN DELGERSAIHAN CHINBAT 2 BAINA SHU DEE TSAGDAA TAHNUULIIN BAIGUULLAGA 2 ENE HOYOR HUNEE SHALGAACHEE TSAGDAAGIIN ONTS HUND GEMT HEREGTEI TEMTSEH HELTES,ZOHION BAIIGUULTTAI GEMT HEREGTEI TEMTSEH TASAG ENE 2 HUNIIG DARUI BARIVCHLAH HEREGTEI. BAS HUULI ZUIN SAID UUNIIG SHUUD ANHAARALDAA AVAACHEE TSAGDAA-N DARGA ENE UILDELIIG TASLAN ZOGSOO!!!!!!!!!!!!!!! ENE BOLL TORYN ESREG GEMT HEREG!!!!!!!!!!!!!1

Ану-с [103.26.195.234] 2021-05-08 12:17:05

Хөөрхийдөө муусайн монгол чууд

Зочин [66.181.190.55] 2021-05-08 12:08:06

ЗӨВ, ОДОО НӨГӨӨ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛГУУД НЬ ЯАЖ ШИЙДЭХИЙГ ХАРАХ ҮЛДЛЭЭ, ТӨРИЙН ДЭЭР ГАРСАН НАМДАА Л ҮЙЛЧЛЭХ БИЗ.

Зочин [66.181.186.121] 2021-05-08 12:02:32

Наанаа гэвтэж байхдаа архиа сайн шаа..амаршдээ нойр хүркүү бна гээл

Зочин [66.181.190.55] 2021-05-08 12:06:42

ХАЛУУН ХӨНЖИЛДӨӨ ӨӨРӨӨ САЙН ГУДАР ХУЖАА МИНЬ. УДАХГҮЙ ХӨЛНӨӨС ЧИНЬ ЧИРЭЭД НУТАГ БУЦААНА.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.