Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг уриалъя!

Aдмин / Хууль

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнах тухай”, мөн “Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлын үеэр зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд оролцож, шагнал хүртэж буй иргэдийн төлөөлөл болгож зарим ахмад дайчин, алба хаагчдад төрийн дээд одон, медаль болон ойн медалийг нь өөрийн биеэр гардуулан өглөө.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасугай” гэжээ.

  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл Хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,
  • ЗХЖШ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Бүжинлхамын Алтанхуяг,
  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэндээхүүгийн Доржготов нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.

  • Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн захирагч, хурандаа Хуягийн Гансүхийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн нярав Цэвээний Төмөртогоог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Очирбатын Аабаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Чуубаатарын Ганболд нарыг Цэргийн гавьяаны одонгоор,
  • Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нярав Сундуйн Батцэцэг, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Чүлтэмийн Батжаргал нарыг Алтан гадас одонгоор,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, хошууч Сэрчингийн Бямба-Очир, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Алтанцэцэгийн Уламбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйлчлэгч Цэрэнмядагийн Уламбаяр, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйлчлэгч Сэмбэрүүгийн Батбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга иргэдийн шагналыг гардуулсныхаа дараа баяр хүргэн үг хэлэх үеэрээ, орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, энхийг сахиулагчид, үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, цэргийн бэлтгэл үүрэгтэн, баярын хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, Монгол Улсын нийт иргэдэд хандан дэвшүүлэв.

Мөн ойн баярыг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаа бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриаллаа.

Түүнчлэн шагнал урамшууллыг үүрэг хариуцлага дагадаг бол аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй өнгөрсөн түүхийн хугацаан дахь алдаа оноогоо эргэж харах, өнөөгийн дүр төрхөө дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход байдгийг тодотгон сануулсан юм.

Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ЗХЖШ-ын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын атташе нар оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.100] 2021-05-11 05:30:01

Монголын сор болсон газруудыг өмч хувьчлал нэрээр АНамын ачаар үнэгүйдүүлж аваад Монголын тэрбумтануудын тэргүүний нэг болсон шунат амвтан бас өөрийгөө мэдэхгүй бусдад атаархаж шуналаа гүйцэлдүүлэх гээд амжахгүй болохоор төрийн тэргүүний тангарагаас няцаж ард түмнийг талцуулж өөрөө үлгэрлэн оройлж улаан цагаандаа гарсан ийм ч ерөнхийлөгч байх гэж дээ.Одоо буутлаа эрх мэдлээ ашиглаад авьяа гэж байгаа юм биз дээ,энэ тэнд цол тэмдэг зүүгээд тараагаад доошоо харсан,шүдээ зуусан тунч эвгүйл хүн байж дээ.Ийм л түүх үлдээх болж дээ.

Зочин [202.9.46.179] 2021-05-13 04:18:04

Олон жил зүтгэсэн хүмүүс шагналаа авч байна. Атаархаад байгаа юм уу.

Зочин [103.111.68.3] 2021-05-10 04:23:39

БАТТУЛГА БОЛ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРААС АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ЦОРЫН ГАНЦ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ.

Зочин [103.229.121.62] 2021-05-13 05:46:41

Тийм шүү

жүвэй [103.26.193.115] 2021-05-10 03:56:11

их харлуулжээ..ман-ы долоогчид.. үүргээ сайн гүйцэтгэж эх орон хүн ардаа хамгаалсан шилдэг удирдагч билээ Бүтээлч ажилсаг хүн. эх роноо хөгжүүлэхэд үнэн сэтгэлээсээ бие, гар оролцох удирдагч билээ..нэрээ нуусан бичигчид хол очиж хуцацгаа........

zochin [66.181.161.125] 2021-05-09 23:02:24

Mash engiin mash dulaakhan sain khvn bvkh er-s khamgiin orgil ni gej boddog

Зочин [203.91.115.47] 2021-05-09 14:27:39

Шорон харцалсан, үхээрийн дуутай, төрийн минь хоймор луу өшгөчсөн, хойд айлын нохой ерөнхийлөгчийн сэнтийнээс зайлах цаг болсон.

иргэн [64.119.26.4] 2021-05-10 03:30:25

Тийм л харагдаж байна

Зочин [103.229.123.107] 2021-05-09 15:57:57

хүнийг ямар муухай хэлдэг юм бэ?Бие биенээ ингэж муухайгаар хэлэх шаардлага юу байна даа

P [67.161.146.209] 2021-05-09 13:25:55

Nogoon tolgoitoi boh mini zugeer l hugatsaagaa duusgaad zailj uz.Mongoliin tord erdem bolovsroltoi hun heregtei heden haltar bohchuudeescbuur zalhaj bna

Зочин [64.119.20.116] 2021-05-09 14:03:28

Хуцаарай өмхий хүүр минь

Иргэн [192.82.85.100] 2021-05-09 13:00:25

Путинтай ярьж баярын мэнд хүргэж чадсан уу эсвэл монголоос нөгөөх шаадаг залгаж байна гээд утсаа авсангүй юу манай хүн ч агуу шүү Путинг хүртэл хавчуулаад пиар хийх шахсан шүү овоо гар даа сонгууль хурдан болж энэ хүн зайлаасай 4 жил ийш тийш цаас шидэж хүн шагнаж нам улс самарч өнгөтэй өөдтэй ажил болгонд нэрээ шаахаас өөр юу ч хийсэнгүй

Зочин [202.126.89.153] 2021-05-09 14:17:49

Ок

зочин [202.9.47.23] 2021-05-09 11:41:13

Баттулга ноён нуруутай хүн

Зочин [192.82.84.94] 2021-05-09 11:26:12

Tuv talbai deer hiih estoi arga hemjeeg altantuya, bitan, gambuush naraas bolood

Зочин [71.231.153.203] 2021-05-09 11:16:53

Za boli boli neg l ih shagnal garduulsan hun!!!.... яг яачив... яагаад шагнуулчив!!!! Өөр юмгүйдээ...

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-09 11:07:43

ARDIN.ARMIN.089.DYGEER.ANGIN.XASHAAN.DOTOR.ARXI.YILDBERLEJ.MANCUURUULAX.BODIC.XAR.TAMXI.XERGELDEG.XULGAAJUUD.OLON.BAIDAGIG.BOLIULAX.SHAARDLAGTAIG.XATUU.ANXAARUULJ.BAINA.

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.22.203] 2021-05-09 11:01:13

XAR.TAMXI.MANCUURUULAX.BODICOOR.EX.ORNOO.UDIRDAJ.BAIGAA.ZACGIN.GAZARIG.UCTGAJ.ALGA.BOLGOX.SHAARDLAGTAIG..XATUU.OILGO

MARSHIL.L.D.ERDRNEBAT. [122.201.22.203] 2021-05-09 10:58:54

MARSHIL.ZOLTOI.XYNEEC.AICANDAA.KORONO.OBJIN.ZARLAAD.BAIXAD.N.SHALGANA.GEJ.BAIDAGYI.XAJIN.CONIN.ARMIN.OBIZERUUD..IX.BOLCON.BAINA.MONGOL.OROND.XAR.TAMXI.MANCUURUULAX.BODIC.XIMIN.TARIAGAAR.ZAGDAAGIN.GAZARINXAN.AJIL.YILJILGEEGEE.XIGEED.OLON.JIL.BOLLOO.XAANA.BAIDAG.ZEREGIN.ANGIUD.BE.XER.IX.AJIL.XICENEER.N.SHAGANJ.BAINUU.ULAAN.TUGIN.ODONG.DAIN.BAILDAANI.YED.ONZGOI.GARAMGAI.YIL.AJILGAA.XIJ.AMIA.ZOIULCAN.EX.ORONDOO.ORGOCON.TANGRAGTAA.YNENJ.AABIN.XYYXEDYYDED.XYMYYCD.OGDOGIG.OILGOOROI.ECBEL.OLON.XYN.ALCAN.XYMYYCD.SHGANAL.OGDOG.AIULTAI.XULGAAJUUD.MONGOL.ULCIN.ODON.TEMDEGIG.MUSHIGAN.GUIBUULJ.ILT.DOROMJILCON.XULGAAJUUDIN.YIL.AJILGAAG.TACLAN.ZOGCOOXIG.XATUU.ANXAARUULJ.BAINA..

Зочин [202.9.46.237] 2021-05-09 10:54:08

Миний хамгийн хайртай ерөнхийлөгч


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.