Туул голоо аваръя хөдөлгөөн ‘’Зүүнбаян рефайнери’’-н талбайд 10000 бургас тариална

Aдмин / Нийгэм

Жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийг ‘’Мод тарих үндэсний өдөр’’ болгон захирамжилснаас хойш 11 жил болж байна. Өнөө жилийн хувьд мод тарих үндэсний өдөр энэ сарын 8, 9-нд тохиосон ч Ковидын хөл хорио болон бусад асуудлаас улбаалан тэмдэглэн өнгөрүүлсэнгүй.

Монголчууд уг тэмдэглэлт өдрөөр 10 орчим сая мод тариалдаг ч төдийлэн үр дүнд хүрч ургадаггүй гэсэн тоон судалгаа бий. Гэсэн ч иргэд жил бүр сайн дураараа нэгдэж нийлэн ойн төгөл байгуулах, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмж, эко системийг дэмжих зорилгоор хавар, намартаа мод тариалж хэвшжээ. Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор 2021 оны хаврын Мод тарих үндэсний өдрийг ийнхүү алгассан ч тун удахгүй хэсэг залуус нэгдэж Туул голоо аваръя хөдөлгөөнийг байгуулан ‘’Зүүн баян рефайнери’’ компанийн бургас устгасан талбайд мод суулгахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэх мэдээлэл байна.

Залуус өөрсдийн хөрөнгөөр 10000 бургас, суулгацыг тус талбайд тариалахыг зорьж буй бөгөөд зарим санхүүжилтийг хандиваар босгохоор төлөвлөж эхэлжээ. Улаанбаатарын ‘’нэг иргэн нэг бургас’’ сошиал давалгааг ч тун удахгүй эхлүүлэх гэж байгаа аж. Дашрамд сануулахад ‘’Зүүнбаян рефайнери’’ ХХК 2008 онд Туул голын эрэгт 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан хэдий ч зориулалтыг өөрчлөн тансаг хаус хотхон барихаар их хэмжээний бургас устгаж 2013 оноос иргэд, ТББ-уудын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байдаг.

Ийнхүү 2017 онд Байгаль орчины сайд Д.Оюунхорол газрын зөвшөөрлийг цуцалж 2018 оноос үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байгаа билээ. Гэхдээ газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарсан болохоос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хашаалсан тор, дутуу орхигдсон барилгыг буулгах, нөхөн сэргээх ауил хийгдэж эхлээгүй байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.81.253] 2021-05-13 01:14:22

Хатуу сэтгэлтэнгүүд туулыг дуусгах

Isee [202.126.88.156] 2021-05-12 08:07:40

Залуучууд зөв ажил хийж байна. Хүүхдийн парк, туулын бургасыг дамарсайхан, ичинхорлоо авгайгаас аврах хэрэгтэй байна.

Amarsaihan [103.80.210.190] 2021-05-12 04:46:59

manai ahiin ner deer baisan gazar tegeed zarsan yum ta nar yah yum ain namaig darah geed humuus yavaad bga bi hatuu temtsene yun yasan burgas tarih, bi shadar saig=diin alban tusgaalaa ugnu gej baih ch ugui za yu

Amarsaihan [202.21.101.10] 2021-05-18 03:13:04

chi ajilaa huleelgej ogoochee

Зочин [192.82.67.12] 2021-05-12 03:32:52

амар гөлгөрийг шоронд хийгээд цуцал

Зочин [66.181.161.65] 2021-05-12 01:58:04

Амарсайхан гөлөн гүлдийгээд суухад дийлэх үү

иргэн [66.181.161.56] 2021-05-12 01:35:35

Цуцалж дийлэх үү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.