Бразил Улс “АстраЗенека”-гийн вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхийг зогсоолоо

Aдмин / Гадаад мэдээ

Бразил Улс эм зүйн “АстраЗенека” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхээ зогсоолоо.

Нэг эмэгтэй вакцины гаж нөлөөгөөр нас барсан байж болзошгүйгээс болоод энэ шийдвэрийг гаргасан гэж Үндэсний эрүүл ахуйн хяналт шалгалтын агентлаг “Анвиса”-гийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.

Тухайн жирэмсэн эмэгтэй “АстраЗенека”-гийн вакцин хийлгэсний дараахан тархинд нь харвалт үүсэж, улмаар эх, ураг хоёулаа эндсэн байна. Энэ эмэгтэй 35 настай байсан бөгөөд энэ сарын 5-нд эмнэлэгт хэвтэх үедээ 23 долоо хоногтой жирэмсэн байжээ. Үүнээс өмнө ийм тохиолдол гарч байгаагүй гэжээ.

Бразилийн Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн зохицуулагч Франсиэли Франсинату архаг хууч өвчингүй жирэмсэн, төрсөн эхчүүдийг коронавирусний вакцинд хамруулахгүй. Бусдыг нь Синовак Биотек, Пфайзерын бэлдмэлээр вакцинжуулахаар болсныг зарласан байна.

“Анвиса”-гаас өмнө нь жирэмсэн эмэгтэйчүүдэд “АстраЗенека”-гийн вакцин хэрэглэхгүй байх зөвлөмж гаргасан юм. Харин нэгэнт хийлгэсэн бол эмчийн ажиглалтад орохыг зөвлөжээ. Тиймээс ихэнх муж энэ зөвлөмжийг дагаж, “АстраЗенека”-гийн вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээ зогсоогоод байжээ.

Бразилаас өмнө Словак Улс “АстраЗенека”-гийн вакцины хэрэглээг зогсоосон юм. Энэ улсын иргэн 47 настай эмэгтэй “АстраЗенека”-гийн вакцин хийлгэснээсээ хойш удалгүй нас барсан байна. Тиймээс эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс бусад хүнд “АстраЗенека”-гийн вакцин хийхгүй гэж ЭМЯ-наас нь мэдээлжээ.


Сэтгэгдэл

Vmlö8 [84.189.85.71] 2021-05-16 22:22:50

Germand eniig hiih sanal taviad baigaa shde zarimd ni jonssong bas german uursdiinhuu uildverlesen vaktsin aa hiihgui baihad mgld ch argagui ym bn lde

Зочин [203.91.115.48] 2021-05-13 06:54:02

Гадаадынхан 1 хүн эндлээ гэнгүүт вакцинаа зогсоож байхад манайд яаж байна.Нүдээ анийгаад чихээ таглаад явуулаад л байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.