Токиог зорих зочин болон сэтгүүлчдийн тоог 50 хувиар бууруулна

Aдмин / Гадаад мэдээ

Энэ зун болох “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо, цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпын наадамд оролцох гадаадын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпын наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолсон. Харин уг тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. "Ковид-19" цар тахлын улмаас Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулснаар зохион байгуулагч орноос гадаадын үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод "Олимпын наадмыг цуцла" гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас ЗБХ-ноос цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг нь гадаадын зочид, сэтгүүлчдийн тоог хязгаарлах явдал гэж үзжээ. Япон улсад цар тахлын халдварын тархалт сүүлийн өдрүүдэд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын Засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоогоод байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Тус улсын засгийн газар зуны Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын Засгийн газар олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг Д.Өлзийсайхан


Сэтгэгдэл

1 [103.57.95.23] 2021-05-20 06:44:19

heden mungutei chadaltai erh medeltei said darga nar n yawhande delhiin untsug bulan burees

Зочин [66.181.161.76] 2021-05-17 04:26:53

ер нь олимп блхииму дөөө нэг мөр 2024 парисын олимпоо хүлээ дээ

ЗОЧИН [202.126.89.228] 2021-05-17 01:20:11

СЭТГҮҮЛЧИДЭЭР ЯАДГИЙН ЯЛАНГУЯА МАНАЙХЫГ ЯВУУЛЖ ХЭРЭГГҮЙ ХОВ БАЗАЖ МУ-ЫН НЭР ХҮНДИЙГ Л УНАГААНА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.