Хятадын нүүрс олборлолт сүүлийн найман сарын доод түвшинд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын нүүрс олборлолтын хэмжээ өнгөрсөн 4-р сард буурч 2020 оны 7-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Хэд хэдэн үйлдвэрт осол аваар гарсантай холбогдуулан нүүрсний уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт явуулсан нь ийнхүү нүүрсний олборлолт буурахад нөлөөлсөн байна.

Хятадын Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн оны 4-р сард 322 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.29 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өссөн байна.

Мөн 4-р сард Хятадын цахилгааны хэрэглээ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар нэмэгдэж 636.1 тэрбум киловатт цаг болжээ.

Түүнчлэн 4-р сард ган үйлдвэрлэх коксын үйлдвэрлэлт 2.4 хувиар нэмэгдэж, 39.34 сая тоннд хүрсэн ба оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэл 7.4 хувиар нэмэгдэж, 158 сая тоннд хүрчээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.103] 2021-05-19 02:42:48

Манай нүүрсийг авах боломж ихэснэ. Нүүрсчид мандтугай.

Зочин [113.111.36.37] 2021-05-17 13:18:46

hunii huuhduud iim aihtar ooriin yumiig hereglehee boliod orooliin yumiig hereglej ehleed bna daa

Нүүрсний ашгийг шуурхай гаргах хэрэгтэй байна. [202.131.225.53] 2021-05-17 12:44:18

Ойрын 40-50 жил нүүрсийг Хятадын цахилгаан станцуудад ашигладаг явдал багасахгүй. Түүнээс цааш бол нүүрсийг химийн аж үйлдвэрт өргөнөөр ашигласан хэвээр л байна. Иймд Монгол нүүрснийхээ аж үйлдвэрийг шуурхай хөгжүүлж ойрын үед ашгийг хойшлуулахгүй олж авахыг эрмэлзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол алтан цаг хугацаагаа алдахнээ. Дараа нь ийм боломж олдохгүй шүү.

Зочин [202.9.46.75] 2021-05-17 09:52:34

Удахгүй дэлхий улс орнууд нүүрс нефть байгалийн хийн хэрэглээнээс татгалзана.

Зочин [172.58.201.243] 2021-05-17 23:55:08

Тэгээд юунаас эрчим хүч гаргах юм бэ? Тесла амвд байсан бол нэг арга олно гэхсэн. Атомын станцаас хүн төрөлхтөн айж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.