"Газпром" болон Монгол "Союз Восток" хий дамжуулах хоолойн маршрутыг тохиролцжээ

Aдмин / Нүүр

МОСКВА. /TASS/. Оросын байгалын хийг Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг "Газпром" компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталжээ.

Энэ тухай “Газпром экспорт” компанийн ерөнхий захирал Елена Бурмистрова мэдээлсэн байна.

“Одоогийн байдлаар Оросын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг батлаад байна” гэж тэрбээр мэдээлжээ. Түүнчлэн Монголд тусгай зориулалтын компани бүртгүүлсэн болохыг дурдаад "хийн хоолойн оновчтой маршрут, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсныг" мэдээлсэн байна. Тусгай зориулалтын компани техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад эхэлчихсэн байгаа бөгөөд “нийлүүлэлтийн нөхцөлийн талаар талууд хэдийд тохиролцоонд хүрэхээс шалтгаалан хэлэлцээ дуусах аж".

Бурмистрова мөн "Газпром" компанид Хятадын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хангалттай хүрэлцэх нөөц бааз байгааг мэдээлжээ.

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсгийн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компанийг Монгол Улсад энэ оны эхээр бүртгүүлсэн юм.

ОХУ-ын "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар харилцан ойлгоцлын санамж бичигт 2019 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталжээ.

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал "Сибирийн хүч-1”-ээсээ 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно гэж "Газпром" өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: www.montsame.mn


Сэтгэгдэл

Инженер [66.181.189.50] 2021-05-25 12:36:59

Баараггүй гэрээ хийж чадахгүй бол энд инженер техникийн болон том гэрээ хэлэлцээрт орж байсан улсууд бгаа. ОТ, Дачин Тамсаг шиг хэрүүлийн алим хэрэггүй

Зочин [192.82.73.11] 2021-05-24 14:15:12

Neftiin hooloin deer suuj bui Orosiin hursh jijig ulsuud suuliin 30 jil nar harsangui, tuvt boslogo uimeen dain dajin, dictatur. yamar ch hujil baihgui. joohon huljuud irheer oros orj ireed bumbugduud baihgui bolgochdog. Ukraine gej tom hiin hooloin der suusan guilagchin baina. odoo orostoigoo daitaad. Gurj gej neg uls ovoo yavj baisan bas gazar nutgiin margaan Azerbajainaas irsen hiin hooloinoos bolood orosd bumbugduuleed duussan. Belorus gej neg dictator iin door buh ym ulsiin uildveruud communizm aasaa salaagui europe iin hamgiin hotsrgodson uls bolson bas l hiin hooloi dairdag. hiin hooloinuudaas hamgiin gaigui yavaa ni Kazak, gehdee oros irged ni hezee l bol hezee 2r Ukrain bolgohod belen baidag.

зочин [202.131.229.246] 2021-05-24 14:01:00

сайн төсөл бидэнд ашигтай агуу эх орны дайн тусалсны хариу ирж байна даа бүхнийг фронтод бүхнийг ялалтад уриан доор нэгдсэн юм

тт [64.119.18.64] 2021-05-23 18:22:46

Хоолой хэрэгүй ээ Хийгүй хөгжинө гадны нөлөөнд орж яах гэсийм бэ

Зочин [66.181.183.183] 2021-05-22 20:32:36

2 талаас дарамтлаад байх вий дээ. Гэрээндээ анхаараарай дуракуудаа! Ганц төмөр замаа дагаад бас нэг дарамт. Цахилгаанаар хараат, шатахуунаар хараат, УЦС бариулахгүй дарамтлана муу сайн оросууд.

Зочин [202.126.89.123] 2021-05-22 15:37:19

Алаагүй баавгайн арьсыг хуваах яриа сонгууль дөхөөд идэвхжиж байна.

Зочин [66.181.177.106] 2021-05-21 23:01:20

Оюутолгой болон МИАТ ын Солонгостой байгуулсан гээээ шиг эргүү тэнэг юм битгий хийчихээрэй маанагуудаа

Зочин [103.26.194.153] 2021-05-21 20:36:29

Ivaanuudyn ajil turul Mongold nogoon gerleer buteh yumaa, pihluu gej...uur ulsyn, baruuny hurungu oruulalt bolohoor zugeer l magas met....manai buh tom tusluudiig ivaanuud l gatsaasan shuu...novshuud

Зочин [111.199.62.25] 2021-05-22 09:06:53

eniig hiilgeh gej olon ueiin erunhiilogch nar olon jil guij yarisan zuil yumaa, battulga erunhiilugch sain tulhej chadsaan.

Зочин [49.180.117.33] 2021-05-21 20:16:07

Tumur zamaas jaahan zaitai taviarai ireeduid ene tumur zam chin heden hos bolnoshuudee erguu atsuudaa

Зочин [66.181.161.11] 2021-05-21 16:35:18

Оросуудын бас нэг шулааны шугам эхэллээ хөөрхий. Тэнэг монголчууд ажил нь бүтсэн ч шулуулна, бүтээгүй ч шулуулна.

Зочин [111.199.62.25] 2021-05-22 09:07:41

manaid hamaaguiee, bidend mungu tulnu ajliin bair garna

Төмөрбаатар [66.181.161.53] 2021-05-21 15:32:16

Өндөр


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.