Файзер вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

Aдмин / Хууль

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13.885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Файзер вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

-Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа.

-Файзер вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

-Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.79] 2021-06-04 04:45:56

Цөөхөөн хүн амтай Монгол улсын иргэд чанартай вакцин хийлгэх бүрэн боломжтой байсан ,Энэ боломжийг хааж ,Хятадын сонирхолыг 1 рт тавьж хужаа хор Монгол хүнд тарьсан МАН намыханд хариуцлага тооцох ёстой

Зочин [103.111.68.3] 2021-06-03 23:34:17

ХЯТАД ХОГОО ШАХАХДАА ЗӨВШӨӨРӨЛ АВАХГҮЙ ЯАСАН ЮМ МАЛНУУДАА.

Zochin [109.89.151.254] 2021-06-03 16:54:31

Pfizer vaktsin zoriltot xymyysdee xyrch chadaxgyi baina aa deegyyree xiigeed duusch baigaa baix.

Хаха [202.126.90.138] 2021-06-03 15:50:34

тэгээд очерлож очерлож эмч нь үгүй гэвэл хийлгэхгүй буцах юмуу

зочин [139.5.216.98] 2021-06-03 09:53:11

Энэ балай юмаа болиод үлдсэн бүх хүмүүстээ ялгалгүй файзер хийхийг шаардаж байна. Одоо дандаа файзер сонгосон хүмүүс л үлдсэн байгаа шд. үхэрнүүдээ

Зараа [124.158.64.240] 2021-06-04 01:58:55

Яг үнэн


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.