УИХ: Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

-КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;

-Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)

-Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.159] 2021-06-05 06:03:52

Засгийн газрын 100% буруу биш. Хариуцлагагүй орк монголчуудын буруу бас байгаа.

Зочин [192.82.81.142] 2021-06-05 05:41:06

Вакцин хийлгээгүй ИРГЭД МИНЬ та нарыг удахгүй ХАЛДВАР ТАРААГЧ гэж үзэх болно ...ВАКЦИНДАА БҮГД ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.9.46.128] 2021-06-06 22:57:30

Хариуцлагагүй халдвар хамгааллын дэглэм барьдаггүй иргэд халдвар тараагчид.

Зочин [192.82.81.142] 2021-06-05 05:38:09

Вакцин хийлээ хүний эрх зөрчлөө гэнээ ....ВАКЦИНААР Л ХАЛДВАРААС ХАМГААЛНА ШҮҮ ДЭЭ .... Харин ВАКЦИН НЬ НАЙДВАРТАЙ ЧАНАРТАЙ эсэх талаар ярина уу гэхээс ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧЛӨӨ ВАКЦИН хийлгэхгүй гэж эсэргүүцэх гэж байгаа бол ХААШАА Ч ЮМ ӨӨР Н ГАЗАР ОЧ ....Тэгвэл ВАКЦИН ХИЙЛГЭСЭН иргэд бас ХҮНИЙ ЭРХ ЯРИХ ХЭРЭГТЭЙ болно шүү УИХ ын даргаа ........ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ВАКЦИНААС ӨӨР ЮУ Ч хамгаалахгүй ...

Зочин [172.58.141.183] 2021-06-05 17:20:15

Vaccine hiilgeegui bol Toriin uilchilgee uzuulehees tatgalzaj baina. Ene zov uu?

Зочин [202.9.46.159] 2021-06-05 05:33:45

Уул нь вакцинтай вакцингүй коронавирусийн халдварын тархалтыг бууруулах боломж байсан даа. Засгийн газар иргэн бүрт 300 мянган төгрөг олгож 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож байх үедээ иргэдийг 300 мянган төгрөгөөрөө хоол хүнс эм тариа хэрэглээний зүйлээ хурдан нөөцөлж авахыг хатуу үүрэгдэж, зөвхөн эмнэлгийн хяналтанд байдаг хүнд өвчтэй иргэдийг гэрээсээ эмнэлэг явахыг нь зөвшөөрч, бусад нойлоос дээш насны бүх иргэдийг 14 хоног гэрээсээ гарахгүй болтол нь маш хатуу хөл хорьж, зөвхөн эмнэлэг түргэн тусламж онцгой байдал цагдааг ажиллуулж бусад бүх албан байгууллага зах худалдаа үйлчилгээний газар банк санхүүгийн газар нийтийн тээврийг хааж, нойлоос дээш насны иргэдийг гэрээс нь PCR шинжилгээ авч халдвартай иргэдийг гэрээс нь барьж аваад тусгаарлаад байсан бол монгол дотооддоо коронавирусийн халдваргүй болох байсан юм.

Зочин [172.58.141.183] 2021-06-05 17:22:18

Heleh amarhan hiih hetsuu. Gehdee Mongolchuud hol horionii uchir holbogdliig oilgodoggui dur duraaraa aashildag uhernees zoruud humuus yum bilee!

Зочин [192.82.67.72] 2021-06-05 00:07:48

Энэ хэдэн чавганц тмйм сүрхий юм бол вакцин эхлэх үеэр иэгэхгүй яасын одоо монголчуудад тариад дуусаж байхад худлаа битгий солиороод бай.Хамаг залуу ажиллах хүчний залуусад хийчихээд байхад та юу донгосоор байгааг тмйм сүрхий эх охонч ард түмэнлээ хайртай байсын бол хийлгэхгүй байх чинь яасын та нарын хүүхэд хүн ард түмний үр хүүхэдхүн биш юм уу Занаа гуай битгий хүмүшсийн сэтгэл зүйгээр тоглоод бай.

Зочин [172.58.141.183] 2021-06-05 17:23:18

Ta nariig ch bas huuheddee bitgii hor shahuulaarai geed bgaan bus uu?

зочин [202.9.40.235] 2021-06-05 02:27:10

Вакцин хийж эхлэх үед , ийм хор хөнөөлтэй байх юм гэж хэн бодох вэ..,Төр засагтаа л итгэнэ биздээ.., Одоо хүүхэдүүдэд хийж эхлэнэ гэхэд чи дуугүй хараад л сууж байх уу.., Бид бүхэний эдэлж чадахгүй эрх , хийж чадахгүй үйлийн төлөө талархах ёстой юм биш үү???

иргэн [66.181.161.8] 2021-06-04 11:02:47

Тэр эрх ярьдаг мөртөө халдвар тараагаад дэмий тэнээд байдаг хүмүүс чинь дархлаа хийлгэсэн биднийг, болон үр хүүхдийн маань амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг эдлүүлэхгүй зөрчөөд байна шүү дээ. Зандан шатар аа бидний эрхийг уландаа гишгэж сонгуулийн шоу хийхийг чинь эсэргүүцэж байна

Монгод хүн [192.82.77.138] 2021-06-04 08:12:13

Хүнийн эрхийн. утга агуулгыг үл ойлгогч өөрсдийн эрхээр бусадын эрхийг зөрчигч наад хэдэн авгайн мэдэрэл сэтгэц нь догололтлй л бн даа Хүний амв нас эрүүл мэндээр УТ хийж солиорохыг нь зогсоох. хэрэгкэй

Зочин [172.58.141.183] 2021-06-05 17:25:24

Vaccine ur udam gene-d chini yaj noloolohiig medej bgaa yu malaa?

Зочин [103.10.21.36] 2021-06-04 07:00:04

Вакцин хийлгээгүй бол хөдөө явуулахгүй, гэрт чинь хариулахгүй, үйлчилгээний газар оруулахгүй, ажилд чинь явуулахгүй гэж маш их дарамталж байгаа учраас л хүмүүс 100% шахуу хужаа вакцин шахуулцгаасан.

Зочин [103.10.21.36] 2021-06-04 06:56:58

Энэ хүмүүст лоозонг нь хэн орчуулж өгсөн юм бол? "NO VACCINE NO CHILDREN" гэдэг чинь " ВАКЦИНЖУУЛАХГҮЙ БОЛ ХҮҮХДҮҮД БАЙХГҮЙ" гэсэн үг шүү дээ.

Зочин [172.58.141.183] 2021-06-05 17:26:22

Hutsavaa duraaraa orchuulahnee

Зочин [43.228.129.131] 2021-06-04 05:12:30

Өнгөрсөн хойно нь ингэж байдаг, одоо албадлагаар вакцинаа шахаад бараг дуусч байхад, та нарын энэ үйлдэл ямар ч хэрэггүй боллоо

хужаа хороо зогсоо [64.119.19.128] 2021-06-04 04:26:21

хятад муу юм шахаад хүчээр хийгээд маш олон хүн үхэж бна вакцн хийж эхлээгү бхад насбаралт тархалт бага бсан бараг бгаагүй гэнэт хийж эхлэнгүүт тоо ихсээд эхэлдэг нь хятадаас үнэгүй хор авч маш их хэмжээний зээл авсан тэр мөнгөө шингээх гээд идэж ууснаа нуух шүү дээ анхнаасаа чанарт орос вакцин авсан бол 300мянгаараа тарааж бснаас тэрүүгээр 2сая хүнд л анх хийнэ гэсэн хүүхдүүд хийхгүй гэж бсан 4сая тун мөнгийн өгөөд оросоос авхад өгөх л бсан өдийд дархлаа тогтчихсон бусад улс орон шиг хэвийн амьдралд орчих блаа сэтгэлгүй новшнууд эрх мэдл мөнгө булаацалдаж сонголтгүй сонгууль хийх гэж улайрч бх хооронд бид хохирсоор америк энэ тэр хужаа хор шахахгүй бгаа солонгосууд энэтхэгч тэгээгүй

зочин [202.9.40.235] 2021-06-05 02:41:51

Үнэн шүү .., Вакцин хийсэнээс хойш л өвчлөл нэмэгдээд , хүмүүс үхээд эхэлсэн гэдэгийг монголчууд бүгд мэдэж байгаа .., Ард түмэнээ туршилтанд оруулахыг зөвшөөр ч байна гэдэг , асар их мөнгөны асуудал байгаа .., Вакцинжуулалт гэдэг нь хатуухан хэлэхэд , геноцид гэж харагдаж байна ..,Үүнд оролцож байдаг төртэй байх ч гэж дээ???

Зочин [202.126.88.184] 2021-06-04 03:15:11

Hunii erh zurchiugui gej hutsna biz. Unshmaargui bn hunii erhiig buduulgeer zurchij bn.

Кса [66.181.191.147] 2021-06-04 02:59:53

Энэ Занаа, Сүхгэрэл нарын хэдэн хамаатан садан авгай нар улс, нийгэмд юууууу ч бүтээж үзээгүй. Төр засгийг шантаажилж мөнгө авна, АНУ-с сангаараа дамжуулж мөнгө авна. Тэгээд хаана, ямар ресторанд хүлээн авалт болно тэр болгонд л шааж явна. Ер нь бол маш өлөн талдаа. Та нар энд тэндэхийн хүлээн авалтуудыг хараад байгаарай, энэ хэдэн авгай нар зоолттой байж л байна.

Зочин [122.201.19.99] 2021-06-04 02:43:22

Хуцалгүй наад СОНГУУЛИА зогсоо ард иргэд чинь үхэж дууслааа

Зочин [195.46.106.44] 2021-06-04 01:52:23

Энэ хэдэн авгай нар олон жил улс төрд тодрох гэж зүйл бүрээр оролдоод амжилтанд хүрсэнгүй. Өөрсөдийнх нь боломж хэмжээ тийм юмаа. гадаад орнуудад ганц нэг гарч байгаа иймэрхүү юмнаас авсан санаа ухаантай юм. Нийтийн эрхийн дээр байдаг хүний эрх гэж мэдэхгүй л юм байна.Төр засаг хууль журмынхаа дагуу ажиллаж л байгаа бол хийх байхаа олж ядсан хүмүүсийг хүлээж аваад үгийг нь сонсоод тусгайлан сонсгол хийгээд яасан завтай юм бэ.Төр нь төр шиг байж чадахгүй болохоор дуртай нь очиж амандаа балгаж байна. Вакцин хийлгээгүйгээс өнөөдөр халдвар тархаж байгаа, цаашид хүүхдүүд олноороо өвдвөл наад авгай нар чинь хариуцлага хүлээх үү. Ийм юмнуудаас ийм үг сонсоод л сууж байдаг төрийн арчаагүй байдлыг л харуулж байна даа Занданшатар аа.

Иргэн [139.5.217.249] 2021-06-06 08:08:18

Энэ хэдэн авгайг Галбын говьд цөл. Тэнд хүний эрхээ дураараа эдлэг.

Зочин [66.181.188.176] 2021-06-04 01:22:05

Зандан даргын үг зөвөө нэг хүний эрх гээд бусад хүн хохирох ёсгүй. Тэмцлийнхээ сэдвийг зөв сонгохыг энэ хүмүүст сануулъя. Вакцинд ороогүй хүнийг гадаад улсууд хилээрээ оруулахгүй байна гээд бас гомдол гаргах уу? Аливаа юм хэмжээ хэтрэхээр утгаа алддаг та нарын эрх бүх нийтийн эрхээс дээгүүр байх ёсгүй.

Зараа [124.158.64.240] 2021-06-04 01:56:14

Хятадын хувийн үйлдвэрийн акцин шахуулаагүйнхээ төлөө өөрийн улс дотроо гадуурхагдаад байгаа асуудал яригдаж байхад гадаад улс энэ тэр гээд хадуурахаа болиоч. Нэг талаас найдваргүй, үр дүн муу вакцин, нөгөө талаас бөхөлзөөд сүйд болоод байгаа наад төр барьж буй эргүү нөхдийн алдаанаас өвчин дэлгэрээд байгааг бид өдөр бүр л харж байна. Найдвартай вакцин, засаглалын тэнэглэлгүй байсан бол өдийд сүргийн дархлаа тогтчихсон улсаар тооцогдохын зэрэгцээ гадаад улс орнууд ч монголчуудад хатуурхахгүй байсан. Мулгуу хүн босгоосоо давж сэтгэдэггүй гэх ангилалд өөртэй чинь адилхан дийлэнхи хэсэг энэ нийгмийг бүрдүүлж байгаад хамаг учир байгаад байна.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.