“Хар жагсаалтаас хасах нь зээлээс чөлөөлнө гэсэн үг биш”

Aдмин / Эдийн засаг

Муу зээлдэгчийн ангилалд орсон зээлийн түүхийг сэргээх асуудал өнгөрсөн долоо хоногт яригдсан. Үүнийг иргэд зээлийн үлдэгдлийг чөлөөлөх тухай гэж ойлгосон юм. Өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас эдийн засгийн санаачилгын хүрээнд хийж буй ажил, Улсын их хуралд өргөн барьсан хуулийн талаар мэдээлэл хийх үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар тодотголоо.

“Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянга гаруй иргэний муу зээл буюу хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгох санал гаргасан. Ийнхүү муу зээлдэгчийн түүхийг харуулахгүй болох нь зээлийг чөлөөлж байгаа асуудал биш юм. Муу зээлдэгчийн ангилал зургаан жил тутамд солигдоод явдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хар жагсаалтад орсон хүн зургаан жилийн дараа зээл авах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин Covid-19 онцгой нөхцөл байдалд энэ заалтад өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. Учир нь өрхийн бизнес эрхлэгчид эдгээр зээлдэгчийн ихэнх хувийг эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явах юм. Нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуй нэгж, иргэд гарааны бизнесийн үйл ажиллагааг зогсоохоос өөр сонголтгүйд хүрсэн. Цомхотгосон ажлын байрыг сэргээхэд 4-5 жилийн хугацаа шаарддаг. Тиймээс хүндэрсэн салбарын олон аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх шаардлага үүсч байна.” гэлээ.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгджээ. Эдийн засгийг тэлэхэд чухал суурь зүйл бол гаднын хөрөнгө оруулалтын хууль юм. Одоо нэн тэргүүнд хийгдэх ёстой чухал ажил бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гэж тэрээр мөн хэллээ. МҮХАҮТ-аас санаачилж “Хөрөнгө оруулалт, менежментийн нэгж” байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТӨГС


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.35] 2021-06-06 08:07:42

Хуучин 500 мянга өгөд арилгуулчдаг бла

Зочин [202.126.90.59] 2021-06-04 10:01:21

Үхэр Монголчуудаа гарчигийг нь унш!!! Барьж идчих гэд байсан балай үхэрнүүд.

Зочин [202.179.18.109] 2021-06-04 08:53:30

Хар жагсаалт гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудал гэж ойлгож байна. Хар жагсаалтанд орсон иргэн банк санхүүгийн салбараас зээл авах эрхээ хаалгаж байгаа нь ялгаварлан гадуурхалд өртөж буй хэлбэр юм. Энэ талаар эрхэм хуульч нар санаа бодлоо нэгтгэж иргэдэд ээлтэй аргаж хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлж энэхүү асуудалд нэг мөр цэг тавимаар санагдах юм.

Зочин [202.9.41.16] 2021-06-05 01:53:06

engiin oilgolt...zeel awsan bol tulukh yostoi...chi tulj chadakhgui bol chamd zeel dakhij ugch bolokhgui gesen busdad ankhaaruulsan ankhaaruulga...! bank sankhuugiin baiguulga bugd l khuwiin baiguulga...chamd ugukh ugukhgui gee ted l shiidne...khedii khar jagsaaltaas garsanch gesen zeel awakh geed yzdee hu medeelel chini baij l bgaa...bayarlaad bh yumgui

Зочин [202.126.89.20] 2021-06-04 04:06:37

Сда.Сэтгэгдэл гэж дан орк

Зочин [202.126.89.93] 2021-06-04 03:33:17

Хар жагсаалтад орсон хүмззсийн хувьд энэ бол боломж. Гэхдээ энэ боломжийг авсан зээлийг нь тэглэх гэж байна гэж харж байгаа бол хохь нь

Иргэн [66.181.189.77] 2021-06-04 02:58:36

Хар жагсаалтад оруулдаг нь буруу , тэгээд бас хасдаг нь бүр ч буруу.

Зочин [64.119.19.80] 2021-06-04 02:24:59

Зээл авсан бол төлөх нь иргэн аж ахуйн үүрэг.

9 [139.5.218.30] 2021-06-04 02:23:09

Төрийн шийдвэр дээр Монголбанк өөрчлөлт оруулаад байх нь зохимжгүй, энэ оны 6 дугаар сардаа багтааж үлдсэн төлбөрөө барагдуулах ямар ч боломж байхгүй,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.