Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдэх гурван жилийн төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцэнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо.
Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Засгийн газар анхаарахыг тэд хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрт дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа.


Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандартай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. 2020 онд төвлөрсөн 8,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ асуудалд шан татаж, Ерөнхий сайдын нэг зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа.

Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар 108 мянган иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулж хамт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Бат цэцэг [202.55.188.91] 2021-06-09 05:49:49

Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна өвөр хангайн зах дээр сууж бичил бизнес хийж амьдарлаа залгуулдаг гэвч их шахалт дарамтанд байдаг Батхүү гэж захийн дарга манай газар би газар дээрээ муухай наймаачид ийн суулгахгүй ширээ Төмөрийн арчина оронд нь хас банктай хуйвалдаж зах дотроо машины зогсоол хийне гэж дарамтлаад суулгахгүй байна маргааш бүх гадаа сууж байгаа иргэдийн ширээг арчина гэж сүрдүүл байна энэ талаар арга хэмжээ авч өгч туслаач гадаа голдуу хөгшчүүл хөгжлийн бэрхшээлтэй иргэд суудаг дотор түрээс өгөөд суу гэсэн түрээсийн бид нар дийлэхгүй үүнийг ярилцаж өгөөчээ маргааш бөөндөө Иш Дорж дээр орно гэсэн ямар үр дүн гарахыг мэдэхгүй Иш Доржид олон хүсэлт илгээсэн хариу ирэхгүй.шийдэж өгөхгүй юм ийм л хэцүү орчинд амьдарч байна миний хүсэлтийн хариуг хурдан шийдэж өгөхийг танаас хүсие Тогтох Сүрэн Ган болд бүгд мэдэж байгаа хариу шийд өхгүй юм хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь захийн эзэлж машины зогсоол хийх зэргээр эзэлж байна сэтгэгдэлийг минь хүлээн авна гэж итгэж бна амжилт

Зочин [192.82.70.51] 2021-06-05 10:24:30

Сонгуулийн шоу хийж энд тэнд солиорч шизотоод л энэ нэг юм явахын

Зочин [202.9.40.203] 2021-06-05 05:15:42

Зайлуулаааа ээлжит том баалт уу? Хөрсөн дээрээ буу хүүхээ. Хүүрийнсүгээ ер болгох гээд ёстой нэг хүүр болж явнаа энэ хүүхэд чааваас.

зочин [124.44.184.129] 2021-06-04 13:17:03

Монгол улсын ЗГ-ын бүх ажил, үйл ажиллагаа яагаад дандаа ирээдүй цаг дээр яригддаг вэ? Яг одоо түмний төлөө хийж байгаа шийдвэрлэчихсэн бодит ажил байна уу? Ард иргэдийн чихэн дээр байнга цэцэг ургуулж, шилний цаанаас амттан долоолгодог, хавтгайрсан халамж тэтгэмж таараадгаа хэзээ болих вэ? Утаагүй зуух, бүртгэлийн 7 төгөлдөржилт, 1 сая гадаад жуулчин Монголд ирэх, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд урт жагсаалт үүсэх байх даа? Бодит үнэн гэвэл өр зээл л асар хурдан нэмэгдээд, ард иргэд ядуураад доройтоод байна уу? Өр зээлийг хэн хэзээ яаж төлөх вэ?

Зочин [103.57.95.135] 2021-06-04 12:47:38

Л.Оюун Эрдэнэ::::---Чи эхлээд ахмадын түрээсийн байрыг 6 сард шийдээд өгчих !!!!!"""!""Тэгвэл та нарт яахав дээ гэж хэлэх юмсан!!!!!!!!яагаад энд тэнд сандраад хулхдаад яваа юм вэ!!!!"!!""үнэгдээ Ардчилалын эхлүүлсэнийг та нар хийлгэлгүй боож халсан нь та нар шүү дээ.!!!!!!!чм ч М .Энхболдыг аядуу зөөлөн гээд л солиороод сууж байсан саяхан шүү,битгий өртэй ыайж сактаад бай !!!!!!!!!!!! Та нарын суудалбулаалдах нь юу вэ !!!!!!!!!!!унахдаа яанга ундаг шүү дээрээс !!!!!!!!!!

Зочин [202.179.27.173] 2021-06-04 11:51:03

Бямбадэлгэр найз минь хөөрхөн шүү

Зочин [202.9.40.31] 2021-06-04 07:43:12

Хөгжлийн бэрхшээлтэй хүний группын мөнгийг өгөхгүй б.гаа БГД ийн НДХ ийг яах вэ?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.