"Насны хишиг"-ийг наадмын өмнө олгоно

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог. Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм.

Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.

Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настайн "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна. "Насны хишиг"-гийн нөхөн олголтыг 6 дугаар сарын 18-25-нд олгох аж.


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.139] 2021-06-07 08:48:19

Энэ халамжуудаа бүгдийг нь зогсоогоод Мөнгөөр нь үйлдвэрүүд барьж ажлын байр олноор бий болгоод ажилгүйчүүдийг ажиллуулж ядуурлаас гарга. Ажил хийхгүй хүмүүс өлсөөд үхвэл хохь нь.

Зочин [43.228.130.24] 2021-06-07 03:43:34

Нийгмийн даатгалын бодлогоо шинэчлээд, нэрийн дансаа нээгээд, насаараа төлсөэ НДШ-ээ өөрөө захиран зарцуулах эрхтэй болчихвол энэ мэт үргүй зардал төсвөөс гаргах шаардлагагүй болох юм. Даанч нийгмийн даатгалын сангийн мөнгөөр нь Эрдэнэ Хандгайтад хаус бариад, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар элдэв банкинд байршуулж хүүг нь идээд, эсвэл банкнаас зээл болгож аваад буцааж төлөхгүй алга болгож, банк дампууруулж, хариуцах эзэнгүй болгож үрээд байхаар сар бүр цалингаасаа НДШ суутгуулах утгагүй санагдаж байна. Нэрийн данс бий болгочихвол хэн хэдэн төгрөг төвлөрүүсэнээ бүртгээд хэл ам хийгээд эхэлнэ гээд нэвтрүүлэхгүй байгаа юм.

Uyanga [49.0.137.33] 2021-06-07 03:12:29

Hediig ugdug yum bol

Зочин [202.9.46.128] 2021-06-07 02:46:11

халамж бол дэлхийн аль ч улсад байдаг л зүйл.

otgon [66.181.161.118] 2021-06-08 11:28:48

nastai hvn hvvhed hoer halamj awah estoi harin zaluuchuud vgvi ter dundaa hvnsnii tolon baih esgvi


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.