0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ

Aдмин / Хууль

Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчуулна. Тодруулбал, коронавирусний халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн тухай эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй болон эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн) шаардлагатай.

0-17 насны хүүхдээс PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй. Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг тухайн зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгана.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.36] 2021-06-07 16:06:40

Вакцин хийлгээд 14 хоносон хүмүүс чинь хөнгөн өвдөж, шинж тэмдэггүй халдвар тараагч болоод яваад байна. Хөдөөг самраад хаячихлаа л даа. Удахгүй хөдөөгийн өвчлөл УБ-г даваад гараад ирнэ.

Зочин [202.9.46.128] 2021-06-07 08:51:46

Гадуур халдвар тархаагаад байгаа хүмүүсийг олны хөлөөс тусгаарлахад л дотоодын халдваргүй болно.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.