Нийслэлийнхний 100 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 21 583 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 957 838 нь эхний тунг, 85 хувь буюу 812 530 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 917 165 хүн, хоёрдугаар тунг 749 195 хүн тариулаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1875 003 хүн, хоёрдугаар тунгаар 1 561 698 хүнийг дархлаажуулаад байна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.161] 2021-06-08 23:33:34

100% гээд бас л худлаа мэдээ

Зочин [202.9.46.183] 2021-06-08 22:17:01

Спутник вакцины хоёр дахь тунг тариулмаар байна. Спутник вакциныг яаралтай оруулж ирэхийг шаардаж байна.

Зочин [103.9.90.130] 2021-06-08 08:50:26

хахахаха. 100% ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. Туйлын эсрэг заалттай иргэдээ хаана нуучихваа, вакцинаас сайн дураараа татгалзсан иргэдээ яачихваа.

Зочин [172.58.143.110] 2021-06-08 12:39:10

Ichihgui 100% geed l hudlaa avch baigaa biz tegeheer omnoh medeenuud unend heden huvi oir bol?

zochin [202.179.21.242] 2021-06-08 08:26:33

uynii 100huvi ve , tegsen bol koronogui yavahiin bish uu es tegvel chanargui vaktsin hiisiin bna l daa yagaad ihseed baidag um oilgohoo bailaa

XXX [192.82.74.213] 2021-06-08 08:21:52

Найруулга нэж авах юм алга. Нийслэлийнхний 100% нь гэнэ шүү. 100 -гаас илүү хувь бас байдаг хэрэг үү

mongol delhiid 1 d baih estoi DELHIIN ERUUL MENDIIN BAIGUULAGA jagjaaltaas mongoliig hasaad haychihl [64.119.27.58] 2021-06-08 05:44:15

bakzinaar delhiid 1 d ,kowedoor delhiid 1 d ,hurdan emchilj baigaaraaraa delhiid 1 d,nas 100 hun noogdoh baraltaaraa delhiid 1 d ,mundag baina shuu

Зочин [202.179.21.242] 2021-06-08 08:27:50

dandaa huuramch yanaa ene tur zasag hereg algaa songoltoo zuv hiigeerei

Зочин [49.195.27.121] 2021-06-08 05:09:34

Hudlaa shuu mini ergen toirond hiilgeegui hunuus bn


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.