Улсын хэмжээнд иргэдийн 77.2 хувь нь вакцины хоёрдугаар тунг хийлгээд байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 27 036 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 959 068 нь эхний тунг, 86 хувь буюу 820 583 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 925 204 хүн, хоёрдугаар тунг 776 274 хүн тариулаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 844 272 хүн, хоёрдугаар тунгаар 77.2 хувь буюу 1 596 857 хүнийг дархлаажуулаад байна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.124] 2021-06-10 13:50:18

oros vaccine-uud aa____ oruulj ireh _____yasan be___________?????????

Зочин [66.181.161.35] 2021-06-10 08:33:15

Вакцин хийлгэснээс хойш үе мөч өвдөөд нойр муудаад нэг л тааруухан байна.Дэлхийн хөгжилтэй орнууд вакцинд ач холбогдол төдийлөн өгөхгүй байхад манайхан мөн ч их хөөрцөглөж,одоо байтлаа хүүхдийг хамруулна гээд уриаллаө.Эрдэмтэд судлаачдын үгийг сонсохоо болиод бүр боомилдог боллоо.Сонгуульдсаар байтал халдвар нэмэгдэж олон хүн үхлээ.Бүр хэлэх ч үг алга,цаашид яах л бол гэхээс үнэхээр сэтгэл шимширч байна.

зочин [124.44.184.129] 2021-06-09 21:37:23

Монголчуудад коронавирусын вакцин хийгээд байна уу? эсвэл юу хийгээд байна вэ? Вакцин хийж эхэлснээс хойш халдвар нь улам их болоод, улам их тархаад байна уу? Эцэс төгсгөлгүй тунтай, хэдий хугацаанд хамгаалах нь тодорхойгүй вакцин гэж байж болох уу? Монголын хүүхэд залуучуудад л коронавирусын вакцинаа битгий хийгээсэй дээ, нөхөн үржихүй, удамшил, генд нөлөөлбөл яана аа? Ээ бүү үзэгд минь ээ....

Зочин [202.9.47.3] 2021-06-09 17:38:18

Хүн хооронд зай барихгүй вакцин хийхдээ хийлгэхдээ өвчин их хүртэж байна шүү анхаараарай дээ бид дэндүүү хөлдүү хүмүүс юм

[122.201.24.40] 2021-06-09 14:59:40

жил бүр л вакцин тарих тавилан байгаа шүү дээ.

Зочин [202.9.46.183] 2021-06-09 13:40:01

ОДОО 3 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭВЭЛ ДАРХЛАА ТОГТОНО ГЭЖ СОЛИОРЧ БАЙНА. ДАРАА НЬ 4 ДАХ 5 ДАХЬ 6 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭВЭЛ ДАРХЛАА ТОГТОНО ГЭЖ СОЛИОРОХ БИЗ. ЯАСАН ДУУСДАГГҮЙ ОЛОН ТУН БЭ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.