“Цэцэрлэг”-ээс төрсөн АНХНЫ гавьяат

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр/2021.06.11/ боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүд төрийн дээд цол хүртэж байгаагаас гавьяат цолоор энгэрээ мялаалгасан зарим эрхмийг онцлон хүргэж байна.

image

Бага ангийн багшаар тасралтгүй 50 жил ажилласан “шинэхэн гавьяат” С.Алтанцэцэг

Бага ангийн сургалт ирээдүйн иргэний хүмүүжил, төлөвшлийн суурь, зөв дадал, зуршлыг суулгадаг. Бага ангийн багш гэх чухал мэргэжлийг эзэмшиж, хүүхдийг боловсролын суурийг тавих чухал ажлыг 1970 оноос хойш тасралтгүй 50 жил үр бүтээлтэй гүйцэтгэж, олон мянган хүүхэд, багачуудад өөрийн мэдлэг, чадварыг өвлүүлсэн ахмад багш С.Алтанцэцэг өнөөдөр “Монгол Улсын гавьяат багш” цолоор энгэрээ мялаалаа. Мэргэжилдээ үнэнч байж, олон мянган шавь төрүүлсэн түүний хөдөлмөр зүтгэлийг төр ийнхүү өндрөөр үнэлжээ.

image

“Цэцэрлэг”-ээс төрсөн анхны гавьяат багш Б.Бадамханд

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, нийгэмд бэлтгэгдсэн иргэд болгон төлөвшүүлэхэд бэлтгэх амаргүй албыг олон жил хашсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн ахмад багш Б.Бадамхандад өнөөдөр “Монгол Улсын гавьяат багш” цол хүртээлээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсрол, төлөвшлийн суурийг тавьдаг хүмүүжлийн өргөөнд “насаараа” ажилласан 73 настай ахмад багш энэ цолыг хүртэж байгаа нь Монгол Улсын түүхэн дэх цэцэрлэгийн багш гавьяат болж буй анхны тохиолдол гэдгээрээ өнөөдрийн онцлох үйл явдал болж байна.

Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлд хүүхэд багачууд, оюутан сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, шинээр үүссэн нөхцөлд тааруулан зайны сургалтыг зохион байгуулах үүргийг Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид хангалттай биелүүлж чадсаныг өндрөөр үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд онцолсон юм.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.200] 2021-06-14 04:21:56

Дорнодоос гавьяат болсон Сарантуяа гэдэг хүн цэцэрлэгийн багш шүү дээ.

Зочин [202.179.27.166] 2021-06-13 13:03:05

цэцэрлэгээс гавьяат өмнө нь хэд хэд төрсийшдээ

Жонхууд АН-ын ахмадаас [122.201.22.242] 2021-06-13 02:09:57

Монголчууд Ми овогторс салахын тулд өөр сонголтгүйгээр Жонкуу гэдэг хулгайчыг гаргаж ирсэн. Дахин дэвших бололцоогүй болгосон нь ч зөв байж. Одон медаль тараахаас өөр ид шидгүй бээсдак төрд дахин бүү үзэгдэг.

Зочин [66.181.161.78] 2021-06-13 07:55:17

Илжиг минь өмхий амаа тат

Зочин [192.82.90.90] 2021-06-12 13:26:27

Цэцэрлэгийн багш Зууннаст гэж гавьяат бий

Зочин [202.126.90.65] 2021-06-12 04:26:04

Сонгууль хийж , хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулж, ковид өвчин маш ихэсгэж нэмэгдүүллээ. Халдварт өвчнөөс сэргийлэх талаар Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын газар, аж ахуйн нэгж, байгууллагын дарга захирлууд маш их анхаарах хэрэгтэй. Хариуцлагагүй ажиллаж, өвчлөл нэмэгдүүлж байгаа хүмүүст хариуцлагаа тооцоочээ.

зочин [66.181.182.40] 2021-06-12 03:32:17

Монгол хүн аливааг сайн сайхан талаас нь харахаа больжээ энэ шагнал авч байгаа улсыг харахаар үнэхээр хийсэн бүтээсэн юмтай сайхан улс байх юм БАТТУЛГА зоригтой шагнаж байна ТЭГТЭЛ НӨГӨӨ ХАР ЭНЭРГИ ДҮҮРЭН улс нь өвчин зовлонтой хутгаад л бичээд байна шагнал авсан улс урам авна бүтээнэ урт насална сайхан биш үүү Яагаад дандаа хар муухай зүйл харж амьдардаг юм бол Өвчин түр зуур УРАМ насан турш бишүү Зөв үнэлэх естойг нь үнэлээд юу нь муу байх вээ урмаар явдаг хорвоо

pochin [192.82.72.157] 2021-06-12 02:10:26

Odoo shagnalaa zogsooh boloogui um baih daa. Haldvar hangalttai bolloo sh dee

Гавъяатуудад баяр хургье [202.179.24.202] 2021-06-11 09:51:50

Цэцэрлэгийн анхны гавъяат багш ,,, Сайхан бас сонихон юм байна, Одий олон жил магадгуй 100 жил болоход ганц Гавъяатгуй байсым байж дээ,

Zochin [202.126.89.155] 2021-06-12 06:26:20

Ene anhnii tsetserlegees turj bgaa gayvat bish.lav l 5 bii.

Зочин [91.193.177.88] 2021-06-11 11:25:39

уг нь бол байдаг юмаа.гэхдээ цөөхөн нь үнэн. ер нь хамгийн авах ёстой хүмүүс мөн боловч өгдөггүйд учир байгаан

Зочин [66.181.179.62] 2021-06-11 07:36:17

ӨГӨХ ЁСТОЙ ИХ ХҮН ҮЛДСЭН БАЙНА, ӨГӨЛГҮЙ ЯАХАВ.

ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙХ, ГЭХДЭЭ..... [103.57.93.126] 2021-06-11 13:40:51

АХ ДҮҮГЭЭРЭЭ НАЙР ХИЙЖ ӨВЧЛӨӨД ЗАРИМ НЬ ҮХЭЭД БАЙВАЛ АСУУДАЛГҮЙ ЮУ. ЭНГЭРТЭЭ ТӨМӨР ЗҮҮГЭЭР ПОКА ЧАО ГД ТЭНГЭРТ ХАЛИАД БАЙХ НЬ ОК УУ. ОЛОН ХҮН ӨВЧИЛЖ ҮХВЭЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН БАЙХГҮЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ

ШАГНАЛ - КОВИД-19 [103.57.93.126] 2021-06-11 07:31:39

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР 1000 ГАРАХТАЙ ЗЭРЭГЦЭЭД МӨН Ч ИХ ШАГНАЛ ӨГЧ БНА...ШАГНАЛ АВСАН ХҮМҮҮС НАЙР ХИЙГЭЭД КОВИД19-ИЙН ХАЛДВАРЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙНА, ЗОГСООХ.... ЭНЭ СОНГУУЛЬ БАС ХАЛДВАРЫГ ДЭГДЭЭЛЭЭ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.