ТОДРУУЛГА: АМЬ ГАНЦ, НААДАМ ОЛОН

Aдмин / Хууль

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо огцом өсч, нас баралт буурахгүй байгаа билээ. Зуны дэлгэр цаг ирсэн учраас иргэдийн хөдөлгөөн ихэсч халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж албаныхан мэдээлж буй.

Тэгвэл олон нийтийн зүгээс наадам тэмдэглэхгүй байх саналыг сошиалаар давалгаалж эхэлсэн. Тодруулбал, Наадмын үеэр халдварын тоо нэмэгдэж болзошгүй учир ийнхүү саналаа илэрхийлээд байгаа аж.

Харин наадмын үйл ажиллагаанд зарцуулагдах 10 тэрбум төгрөгийг коронавирусийн цар тахлын зардалд зарцуулахаас гадна авсан хүмүүст олгох эмийн багцыг нэмэгдүүлж, ПСР шинжилгээг төлбөргүй болгохыг хүсэв.

Энэ жил Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой тохиох юм.

Тиймээс "DNN-ТОДРУУЛГА"-аар улсын наадмыг тэмдэглэх эсэх талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Б.Амарсайхан:

-Сонгууль гэж бантан самарч хамаг хүнийг өвчлүүлж хүний амь хохироож байна. Одоо ковидыг дарахад төвлөрөх хэрэгтэй. Улсын наадмыг зохион байгуулна гээд бэлтгэл ажилдаа орсон. Наадам хийхийг ёстой эсэргүүцэж байна.

Нөгөөтэйгүүр ард түмэн 1000 карентинд ороод хариуцлага, ухамсар алга. Хариуцлагагүй ард түмэн эдийн засгаа самарч байна. Цагаан сар хийхгүй байж болсон юм чинь наадмыг яагаад өнжиж болохгүй гэж.

Иргэдээ өвдүүлж, үхүүлж буйдаа л баясаагүй юм бол болих ёстой. Арай дэндүү байна. Таньдаг эмчтэйгээ хэдэн минут ярилцаад үнэхээрийн бухимдал төрсөн. Нөхцөл байдлаа яагаад бодитой үнэлж чадахгүй, ойлгохгүй байгаа юм вэ. Хэдэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хүн биш юм уу. Гар дээр авдаг цалин бага тэднийг бодох цаг болсон.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Болормаа:

-Энэ жилийн улсын баяр наадмыг 10 тэрбум төгрөг төсөвлөж, хийх шийдвэр гарлаа. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал аюулд хүрээд байгаа энэ цагт үнэхээр нүдээ олоогүй шийдвэр гэж харж байна. Халдварын тоо өдөрт 2000-аас буухгүй байна. Өдөр болгон хүний амь нас хохирсоор. Ерөнхийлөгчийн сонгуулийг хийнэ гэсээр байгаад хийсэн. Эцэст нь өдөрт гарах халдварын тоо 2000 давлаа. Одоо наадам хийх юм бол байдал улам л дордох нь мэдээж шүү дээ. Үнэхээр хийх гээд байгаа юм бол үзэгчгүй хийх хэрэгтэй гэж бодож байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дарханмөнх:

-Наадам болохыг дэмжиж байгаа. Маш олон уяачид, хүүхдүүд догдолж хүлээж байгаа болов уу. Улсын наадам гэдэг зүгээр ч нэг найр биш. Тэнд бизнес эрхлэгчдэд бараагаа борлуулах боломж олдоно. Монгол цамцаа оёж, хуушуур зарж, хүүхдүүдийг тоглуулна. Ингэснээр нэг бодлын иргэдийн амьжиргаанд жаахан ч гэсэн нэмэр болно. Шулуухан хэлэхэд тэнд очсон баячуудын мөнгийг ядуучууд нь "түүх" боломж гарч ирж байгаа юм. Ер нь өчнөөн л юм болно доо.

Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн А.Баатар:

-Улсын баяр наадмыг үзэгчтэй хийх гэж байгаа нь маш буруу. Ер нь халдвар маш ихээр гарч байгаа энэ цаг үед наадмыг хийх шаардлага байхгүй л дээ. Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комисс Соёлын яаманд наадам хийхгүй байх талаар хүсэлт гаргах хэрэгтэй. Ард иргэд ч үүний эсрэг байж гэр гэртээ наадамлах хэрэгтэй. Цаг үеийн байдал үнэхээр хүнд болоод байна.

Баянгол дүүргийн X хорооны иргэн Э.Цогтсайхан:

-Ковидын халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Юун наадам хийх вэ. Өвчний тархалтаа эхлээд дарж авах хэрэгтэй. Наадмаа түр хойшлуулсан нь дээр. Яав ч үзэгчтэй наадам хийж болохгүй. Энэ Соёлын сайд гэж хүн юу боддог юм бол. Наадам хийнэ гэж 10 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь ч тэр. Манайх шиг ядуу буурай оронд 10 тэрбум төгрөгөөр наадам хийх эдийн засаг яав ч байхгүй.

Нөгөө олон хүн бөөгнөрч болохгүй, цуглахгүй гэсэн зөвлөмж яалаа. Нэг юм хийх гэж нөгөө шийдвэрээ уландаа гишгэдэг төр засагтай байхаар золиосонд нь ард иргэд хохирч байна. 

Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Б.Банзрагч:

-Наадам олон амь ганц шүү дээ. Үүнийг дэмжихгүй байна. Өдөрт 2000 гаруй хүнээс халдвар илэрч байхад наадмаа хоривол таарна. Анх өдөрт 10-аад гарч байхад Цагаан сар, шинэ жил гээд л баяр ёслолуудыг хийгээгүй өнжсөн. Харин нас баралт нэмэгдээд ирэхээр хөөрцөглөөд байгааг ойлгохгүй байна.

Монголд хүний амь нас гэдэг ийм үнэгүй болсон гэж үү. Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлнэ гэж ярьж байсан. Харин одоо тэр нь ковидоор өвчилж буй иргэдийн тоогоороо Энэтхэгээс дээгүүр жагсаж байна. Иргэдээ анхаардаггүй төртэй байх эмгэнэл. Олон сар энэ өвчинтэй тэмцэж буй эмч, эмнэлгийг ажилтнуудаа ч хайрлах сэтгэлгүй байна шүү дээ энэ төр.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Н.Сувд:

-Хэдий цар тахал гээд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн тухайн улс орны үйл ажиллагаа хөгжил зогсож болохгүй үргэлжилнэ. Иймд энэ жилийн баяр наадмаар улсын олон ой давхцаж байгаа учир тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Өмнө жил үзэгчгүй тэмдэглэж байсан. Ковидын тоо өсч байгааг бүгд л харж байгаа. Тиймээс энэ жилийн улсын наадмыг үзэгчгүй хийвэл болно. Гэхдээ цөөн тооны арын албаны хүмүүстэй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад шүү.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн М.Сугир:

-Төрийн дампуу бодлогод гомдолтой байна. Бизнес нь хумигдсан улсууд наадамд зориулж 10 тэрбумыг төсөвлөсөн. Түүнийх нь 1 тэрбум нь 100 жилийн ойн медальд зарцуулагдахыг сонсохоор бухимдахаас өөр аргагүй. Дайран дээр давс гэгчээр сонгуулиар Ардын намаас мөнгө авч дэмжсэн нөхдүүд наадмаа хийе, баярлаж цэнгэе гээд байхаар бүр ч их дургүй хүрч байна.

www.dnn.mn


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.93] 2021-06-17 12:44:04

3200 ЦЭРГИЙН ПАРАД ОЛОН, АМЬ НЭГ.

Зочин [66.181.161.36] 2021-06-17 11:10:03

Корона 3000 болоод байхад хөл хорио тавихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

Зочин [64.119.17.57] 2021-06-17 00:01:52

Яадгийн зайгаа бариад гараа угаагаад маскаа зүүгээд НААДМАА ХИЙЕЭ ХЭДЭН ЖИЛ ДАРХЛААГАА СЭРГЭЭСЭНГҮЙ ШҮҮДЭЭ АРД ИРГЭД ҮНЭХЭЭР ӨРӨВДМӨӨР БАЙНА ШҮҮ ГАРЧ БОЛОХГҮЙ ХООРОНДОО ОЙРТОЖ БОЛОХГҮЙ АХ ДҮҮ САДАН ТӨРӨЛ УУЛЗАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ТОГЛОЖ ЯРЬЖ ДУУЛЖ ДУУРДАЖ БОЛОХГҮЙ ЭНЭ ЧИНЬ ЕР НЬ ЮУ ГЭСЭН ҮН ВЭ АРАЙ ИЙМ ТЭНЭГ ХАШААТАЙ МАЛ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА БИД ЧИНЬ ХҮН БИЗДЭЭ ТЭР ТУСМАА УРМААР ӨНДИЙДӨГ МОНГООЧУУД ШҮҮ НААДМАА ХИЙНЭЭ

Зочин [66.181.161.74] 2021-06-16 19:26:51

Үнэхээр хүний амь ганц, наадам олон шүү. Өвчлөл маш өндөр, буурахгүй нэмэгдээд байгаа нас баралт тогтмол өсөж байхад яаж баярлаж наадах вэ, тэр мөнгөө энэ өвчний эсрэг зарцуулах хэрэгтэй. Ард иргэдийн амь нас эрүүл мэнд хамгийн эрхэм чухал зүйл шүү. Засгийн газар үүнийг ойлгож үр дүнтэй арга хэмжээ явуулах чадваргүй нь тодорхой тул огцор, чаддаг улсууд нь хийг

Зочин [64.119.21.102] 2021-06-16 15:03:03

ЗГ ОГЦОР. АЛУУРЧИД.

Зочин [150.129.140.223] 2021-06-16 14:10:26

Юу хэрэггүй вэ? наадам хэрэггүй? тэр мөнгөөрөө өвдөж байгаа иргэдийн эм. тариа. Шинжилгээний мөнгийг хөнгөлье. Цагаан сарыг 2 жил өнжлөө- түүнээс болж өвдөөгүй үхээгүй. Наадмаа 1 удаа өнжиж өвчин үхлээ сааруулъя

Зочин [66.181.161.117] 2021-06-16 13:42:44

Наадам хийж их удирдагч нь хоймортоо заларч тахин шүтүүлэх гээд үхэлдэж байнаа.

Зочин [203.169.50.124] 2021-06-16 13:13:10

ХҮН БҮРТ СОГОЛТ БАЙГАА МАСКАА ЗҮҮ, ГАРАА УГАА, ЗАЙГАА БАРЬ, ОЛОНЫ ГАЗАР БҮҮ ЯВ, ҮГҮЙ БОЛ Өрөө мэд.

ТЭНЭГ АРД ТҮМЭН [202.9.46.144] 2021-06-16 10:48:55

Ёооё тэнэг ард түмэн өөрсдөө хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зайгаа тогтмол бариад, гэрээс гадуурх орчинд маскаа тогтмол зүүж, найз нөхөд хамт олонтойгоо нийлж уулзаж элдэв янзын тэмдэглэлт баяр, найр наадам шоу цэнгээн хийхгүй байх л юм бол халдварын тохиолдол нэмэгдээд байхгүй шдээ.

Зочин [64.119.26.251] 2021-06-16 11:45:05

Одон шагнал тарааж сонгууль гэж боогноруулээд бхаар чинь одоо зугээр л юм болвуу гэж хумуус бодсон бх л даа. ТЭНЭГ гэж ард иргэдийг буу доромжил. Богс долоогчооо

Зочин [148.60.92.227] 2021-06-16 08:39:12

Naadamaan zogsoo!!!!!hynii ami nas iluu heregtei baih,naadamaan chahimaar yzej bolno s dee!!esbel ene jil hiihgyi hoiton jil ch bolno!!!

зочин [103.10.22.117] 2021-06-16 08:23:39

сонгууль ,шар гуулин тэмдэг гээд олон олон дээр бас наадамууд дээр нь ургийн баяр гээд үргэлжлэх нь ковидыг улам улам гааруулах таатай орчныг хөгжөөнө шүү дээ .ажил амьдралаа хэвийн болгох халдвараа дарах талд анхаарлаа тавьж боломж бололцоогоо сайжруулбал дээргүй юу . зуун жил тэмдэглэн наадам хийвэл өвчин алга болж амьдрал сайжирч бүх юм хэвийн болно гэсэн туйлын үнэний магадлал байгаа бол яахав хэдэнч наадамаа хийж хэсэцгээж болох юм . олон олон хүн үрэгдэж байна мөн таны ээлж ирэхгүй гэх баталгаа алга

Ene Mongol Ulsad Ezen gej baina u ! ! ! [202.9.40.203] 2021-06-16 08:10:06

Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaanuud Mongol Ulsaar Togluulaad duuslaa shuu de ! Ene L.Oyun-Erden Bazaan Covid- gui Zun bolno geed Huzaad baisan sayhan ! Odoo Har - Ulsaaraa Niiteeree Haldvariin Golomt Bolchood suuj baina ! ! ! COVID-19 Ene Yu bolj baina ve ! MAN - namiihan tanar neg yum bodoosoi bilee !

Yu [202.126.90.102] 2021-06-16 22:40:13

Oyunerdene novsh ogtsor! Kovidgyi zun bolno ged China vac shakhsan! Odoo byr dordood 2300 khyreed India g ardaa khiilee! China margaash khilee khaana! Bykh idekh yumnii yne osno! $ iin khansh nemegdene! Yun Naadam be? Tsakhim naadam gej Baatar akhdaa 2 terbumiig ogokh geed l chichreed bna uu? Burkhan khyy Chingis khaan kharj bgaa shyy! Karma gej byr aikhtar yum biishyy! Khuurandaa Khyrelsykhiig songoloo gej tenger khilegnej bnadaa! Yanaa?

Зочин [64.119.21.102] 2021-06-16 15:09:23

Оюун-эрдэнэ, Сумьябазар, Амарсайхан нар алуурчид. Хувийн эрх ашиг 3.4 сая хүний амьдралаас илүү байна эд нарт. Эд нарын шийдвэрүүдээс болж 400 хүн амь насаа алдсан, өнөөдрийн байдлаар 83000 хүн ковид туссан байна. Энэ тоо маш хурдан өсөж байна. Шоронд суух хүмүүс

Зочин [148.60.92.227] 2021-06-16 08:41:42

za chi bidtgii hyz!!!!Mongol ylsar togloo gene?ylas eh orniihoo telee zytgej yabna!ene chag ye ni iilmerhyy tenzbergyi ye taaraldaad tand tegj haragdaj l dee!!yum bolgonii amniihaa zorgoor chalchdag cham metiin ludnuuded bol eer baigaam yy daa!!bidend tor zasagiin bodlogo teleblet heregtei zeb baina gej heleh baina!

зочин [202.21.108.12] 2021-06-16 08:04:21

Ганцхан амьтайгаа мэдэж байгаа юм чинь өөрөө л хичээ. Ажил гэр хоёроосоо бүү хазай. Хүүхдээ гэртээ байлга. Дэглэмээ сахь. Гэртээ гадны хэнийг ч бүү оруул. Зайнаас харьц. Хөдөө бүү яв. Гэх мэт хүнд бурууг битгий тох.

Э [202.9.41.57] 2021-06-16 06:02:36

Сонгууль, шагнал гэж бөөгнөрүүлж халдвар ихэсгэчихээд одоо хэдхэн эрх мэдэлтэй хүмүүсийн төлөө наадам хийх гэлээ.Энэ бол мөнгө идэх арга.Ард иргэдээ сонсохгүй байна, өвдөж байна үхэж б, юун наадам ийм төр засаг хэрэггүй болохгүй бол ард иргэд бослого жагсаал хийх хэрэгтэй

Сангидансүрэн [66.181.161.42] 2021-06-16 05:52:39

Энэ жиоийн наадмийг яагаад хийж болохгүй гэж хүмүүс бөөгнүүлэхгүй байхад болоо зургтаарал наадмаа үзүүлэхэд болоо шүүдээ

H [202.126.90.102] 2021-06-16 22:43:41

Sda mini TV geer yu yzyylekh yum be? Inder suusan kheden khulgaich avilgachin daga nertei malnuudaa kharakh gee yu? Naad ovchin chini chinii khaalgiig togshikhoor naadmaa khiigeerei! Khymyys ykhej bna novshoo!

Зочин [202.126.89.233] 2021-06-16 05:39:12

Хэдэн хүний өчүүхэн амиар Наадах юм бол?

Зочин [202.126.89.131] 2021-06-16 05:35:57

Засс хэдэн уяачид хуушуурчдын эрх ашигийг бодож наадам хийнэ гэж бхгуй ээ.

Зочин [64.119.21.102] 2021-06-16 05:28:49

ЗГ/УОК/НОК амь насаа алдсан 400 хүний хариуцлагыг бүрэн хүлээж огцрох ёстой. Өөх ч биш булчирхай ч биш шийдвэрүүдээс болж иргэд амь насаа алдаж, эрүүл мэндийн салбар тартагтаа тулсан, эдийн засаг удахгүй маш том хямралд орох нөхцлүүд бүрдээд байна. Энэ хүүхдүүдийн ЗГ улс орноо тоголдгоо болих хэрэгтэй!

Зочин [64.119.25.90] 2021-06-16 05:17:23

Naadam tsagaan saraar orlogo oldog humuus n yaahiin bol 2 jil arai hiij teslee odoo tsaashid tesej chadq ym shig bnooo

Зочин [202.70.41.2] 2021-06-16 04:53:08

УОК, ЭМЯ-ны чадваргүй, хариуцлаггүй байдлаас халдварыг алдаж олон зуун хүн амь насаа алдаад байхад баярлаж наадамлах хэрэг байна уу. 50 гаран сая хүнтэй Солонгос өдөртөө дундажаар 400-500 хүн халдвар авч нэг ч үхэлгүй байж болж байна. Наадаж баярлахын оронд тэр төсөвлөсөн мөнгөө амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа өвчтөнүүдээ аврахад зарцуул. Эрүүл байвал олон наадам үзнэ шүү

Зочин [66.181.161.74] 2021-06-16 19:31:32

Дэмжиж байна, ард иргэдийн амь нас эрүүл мэнд эрсэдсээр байхад наадмаа хойшлуулах болих хэрэгтэй.

Зочин [66.181.161.92] 2021-06-16 04:42:02

Etseg naadam hiinee geed shanaadahad ta nar duusaa...

Зочин [103.229.178.26] 2021-06-16 05:03:24

наад эцэг чинь тэгээд ард иргэдээ бүгдийг нь коронагийн халдвар авахуулах гээд байгаа юм уу?


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.