П.БАЯРХҮҮ: “Цагаан хад” орчмыг ногоон биш “улаан бүс” болсныг мэдэгдье

Aдмин / Хууль

Цагаан хадны ногоон бүст халдвар тархаж, Гашуунсухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн талаар Баянзам тээвэрчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

“БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО” УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.БАЯРХҮҮ: Цагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтын бүс нутагт халдварын сэжигтэй тохиолдлууд илэрч, хил боомтын асуудал, тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн байдал хүндэрсэн. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд Гашуунсухайт боомтоор гардаг нүүрсний таталтын хувьд 350 машин хүрч ирээд буцаад 50 машин гардаг болсон. Шалтгаан нь Хятадад өгсөн манай жолооч нарын шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг шинжилгээ бүртгэгдээд ирэхээр Хятадын талаас нүүрсний автомашины тоог хязгаарлачихсан. Сүүлийн эерэг гарсан тохиолдлоос хойш гурван хоног Хятад улс хилээрээ нэг ч машин нэвтрүүлээгүй. Сүүлийн долоо хоногт дараалан эерэг гарсан учир Хятадын талаас ердөө 50 машин нүүрс л хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. Одоо Цагаан хад бүс дотор 4000-5000 гаруй машин байна. Үүнээс 1900 нь нүүрсээ аччихсан хилээр гарахад бэлэн байна. Өдөрт дөрвөн автобус жолооч Хятадын талд шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан нь нүүрсээ ачаад хилээр нэвтэрдэг. Зарим жолооч нар маань гурван сар, хагас жил хилийн бүст амьдраад тээвэр хийж байна. Сая гаалийн талбайгаас нэмж нүүрс ачихгүй гэсэн хязгаарлалтыг хийсэн. Нүүрсээ ачих гээд 2000 жолооч машиндаа хийх ажилгүй хүлээж байна. Харин нүүрсээ аччихсан 1900 машинууд өдөрт тавь, тавиараа цувж гарах гээд ээлжээ хүлээж байна.

Жолооч нар бүгд вакцины хоёр тундаа хамрагдсан. Гэтэл шинжилгээ өгөхөөр Хятадын талд эерэг, Монголын талд түргэвчилсэн өгөхөөр сөрөг гараад байдаг.

-Нүүрсний экспортыг голлон явуулж буй Цагаан хад ногоон бүс биш. Улаан бүс болсон. Цагаан хад бүс нутагт нэг сумын дайны хөдөлгөөн өрнөж байна. Энэ хүмүүсийг хянаж байгаа боловч сэжигтэй тохиолдлуудаа алдаад байна. Тэгэхээр хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан байна. Цагаан хаданд хатуу хөл хорио тогтоож, цэгцлэхгүй бол Хятадын талаас үнэхээр муу дүн тавьж байна. Улсын онцгой комисс яаралтай Цагаан хадыг улаан бүс болгон зарлаж, хязгаарлалт тогтоон, ачаа ачихгүй байгаа хоёр мянган жолоочийг орон гэрт нь хариулах хэрэгтэй байна. Нийт жолоочдын 80 хувь нь Цагаан хадаа түр хаагаад эмх цэгцтэй болгох саналтай байна. Ингэж байж Хятадын талд Монголчууд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хилээр нэвтрүүлэхэд асуудалгүй болжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Цагаан хад бол хүн тусгаарлаад байх таатай орчин биш. Хэдхэн сендвичэн байшинтай. Ус, цахилгаан байхгүй энэ газар тавь зуугаар нь хүмүүсийг тусгаарлаад байна.

Баяжмал л ерөөсөө зогсохгүй хилээр гараад байна. Үүнийг бид гайхаж байна. Хил хаагдах үед баяжмал л гарч байсан. Хэзээ ч зогсч байгаагүй. Харин Монголын нүүрсний жолооч нарыг хилээр гаргахгүй байна. Өдөрт тавин машин нүүрс гаргаж байгаа нэртэй хажуугаар нь Оюутолгойн баяжмалаа гаргаад байна гэж бид хардаж байна.

Тусгаарлалтаас гарахаар кабинд , нэг бол тусгаарлагдах нэртэй тамлуулдаг 4000-6000 тээвэрчин байна. Төр засагт морь, мал наадам, зуун жил ярихаас өмнө бидний асуудлыг шийдээд өгөөч.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.18] 2021-09-04 04:41:57

Дэлхийн дээр Монголоос өөр машинаар нүүрс зөөдөг ямарч улс байхгүй... Энэ тэнэглэлээ хэзээ зогсоох юм болдоо.

жолооч [66.181.161.35] 2021-06-19 15:28:24

сарлаагаараа шантааж хийж чойроо дуугүй явуулаач

Jolooch [192.82.90.241] 2021-06-17 15:05:01

Ergvv tvlee miniee ulaan bolson geed gaihuulaad bn uu sonssonch sonsoogvi yum shig baij chadhgvinvv yum bolgon deer shantaaj yu yagaad teeweriin kompani baiguultsan ch baihshig tvi mai shvv

Иргэн [66.181.161.61] 2021-06-17 03:12:21

Үзэгчгүй гэчээд хэнд зориулж наадам хийх гээд чичрээд байгаан10.н тэрбум харагдаад гэцүү байна ууӨмнөговь Дорноговь аль эрт халдвар тарчихаад байхад НОГООН бүс гэж худал мэдээлэл тарааж байж алийгаа алдлаа даа

Зочин [202.126.89.167] 2021-06-17 07:49:44

1. мөнгө аваад хулгайн тээвэр оруулдагт 2.эмч нар шинжилгээ авах сургалтанд хамрагдах серттифекаттай эмч байгаа эсэх 3.Ковидын үеийн бэлэн байдал төлөвгөөтэй албан газар байгаа эсэх 4.бүх юм мөнгөөр шийддэг газар эмч нар хууль дүрэм журам яриад албан байгууллага,компаны удирдлагууд ойлгохгүй

Hur [202.126.90.102] 2021-06-16 23:03:13

Odoo uilaad yakh veTsentseren mini! Yamarch bolovsrolgyi Oyunerdenees yu garna gej khyleegeev! Odoo byr Eronkhiilogch ni byr mundag gar garaad irsen! Nair dongoj ekhelj bna! Just begining! Khyrelsykh orchuulaad unshaarai! Gesnees Harvardiin kurs togsson ESaidaa English eer yarikhiig ni yzekh yumsan! Khuurandaagaas deerdekh yumgyi gdg deer 100 $ tavilaa!

ард боол [202.9.47.27] 2021-06-16 14:03:25

ард боол бид ингэжл амь зогооож хаалгаж боолгож торгуулж авилгалд өртөж амь зогооосооор нам нам дагасан эр эм бөгс долоогчид баяжсааарл лалар юмдааа малуудааа

Зочин [66.181.161.41] 2021-06-16 09:57:29

Тэртээ тэргүй Хүрэлсүх түрүүлчихсэн юм чинь одоо юу ч хэрэггүй , жолооч ...

Зочин [192.82.65.88] 2021-06-16 09:52:01

Юу ч гаргахгүй, юу ч гаднаас авахгүй, элдэв халамж тараахгүй, бүгд дор бүрнээ хөдөлмөрлөж ажиллах хэрэгтэй байна. Дарга нарыг цалингүй ажиллуулах хэрэгтэй. Өчнөөн жил төрөөс тэр бумаар нь хусаа биз дээ. Гарцаагүй эм, тариа, тоног төхөөрөмжөөс бусдыг өөрсдөө хийж үйлдвэрлэх замруугаа орохгүй бол бид гадны хараат болж хамаг хөрс шороогоо зарж улаан шороон дунд өвдөж, өлсөж дуусах нь ... Намуудыг бүгдийг нь тараая.

Зочин [203.91.115.55] 2021-06-16 09:19:44

Бүх юм нь худал, өнгөлөн далдалт комнист болсоны шинж дээ. Одоо бүгдээрээ албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гээд дуулаад итгээд алгаа ташаад барайгаад сууж байхааас даа

зочин [202.179.26.35] 2021-06-16 08:32:56

Өмнөговьд корона гараагүй гэж ногоон өнгөөр будсан газрын зураг тавих захиалга нь уурхайн салбарынх шүү дээ. Монголыг тэжээж байгаа ганц салбар хэмээн хуулиас бүр цаашилбал үхлээс гадуур мэт итгүүлчихсэн юм. Гэтэл ОТ, Гурвантэс, Улаанбадрах гээд бусад уурхайд аль дээр гарсан. Нөгөө Анх-Отгоны тухай таг худал ярьдаг шиг ард түмэнд худал мэдүүлж суугаа төр. Гэтэл уурхайчид, тээвэрлэгчид нь өвдөөд байна. Одоо вакцин шахаад бүх их өвдүүлж үхүүлнэ. Вакцинаар коронааг тарааж байгаагаа эмч нар хүлээх шаардлагатай, бодлогоо өөрчлөх шаардлагатай. Нөхөн үржихүйн насны хүн ам, жирэмсэн эхчүүдэд болон хүүхдүүдэд тарьж болохгүй ээ!!!

Иргэн [59.153.113.99] 2021-06-16 08:11:25

Одоо болтол өвчин гараагүй ганц аймаг өмнөговь гээд мэдээгээр яваад байх юм гэтэл хажуугаар нь ийм мэдээ яваад байх юм, солиот оюун эрдэнэ цахим наадам ч гэх шиг дэлхийд байхгүй юм яриад байх юм, үзэгчгүй наадам гэж ойлгох юм уу, нууц наадам хийгээд мэдээг нь мёссжээр дамжуулах юм уу хёро баатар хэдэн төгрөгөөр найруулах юм

T [202.126.90.102] 2021-06-16 22:57:17

3 terbum bi?

Zochin [103.26.194.218] 2021-06-16 07:33:39

Ene Zasgiin gazar Covidiin khaldvart mash khariurslagaggyi khandaj bna. Odoo khariurslagaa khyleekh bolsoon. Bygd ogtsrokh kheregtei. Ajil khiij chaddag khyneer Erunkhii saidaa tavia. Bodlogo ch baikhgyi, asuudlaa ch bagtsalj tsegtslekh chadvar alga ene zasagt.

del [202.55.188.104] 2021-06-16 07:15:09

үнэхээр дампуу байна төр маш муу ажиллаж байна.

Иргэн [203.91.116.42] 2021-06-16 06:54:28

ЭНЭ ЗАСАГ ТӨРИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ ШҮҮ ДЭЭ. ЯМАР НЭГЭН МЭДЭГДЭЛ ГАРЧ АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ГЭСЭН МЭДЭГДЭЛ ӨГӨХӨӨС ИЛҮҮ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА. ОДОО НААДМЫН ХЭДЭН ШОУГ ЯАЖ САНХҮҮЖҮҮЛЖ МӨНГӨ УГААХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛТАЙ БАЙГАА БИЗ

Зочин [202.126.90.141] 2021-06-16 06:43:19

100 жил тэмдэглэх гээд завгүй байна даа манай МАН. Юун та нар вэ . Үзэгчгүй наадам хийх юм чинь та нар наана л байж дээ

Зочин [103.229.178.26] 2021-06-16 09:32:31

үзэгчгүй наадам юм чинь цолтой бөхчүүдээр яадгийн манай МАН-ын эрхэм дарга нар маань хоорондоо барилдаад шагналаа авцгааг


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.