Өнгөрсөн хоногт 0-17 насны 561 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Aдмин / Эрүүл мэнд

Шинээр халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр нь ангилж үзвэл, 0-17 насны 561 хүүхэд нэмж халдвар авсан бол үлдсэн 1834 нь насанд хүрсэн иргэд байгаа юм.

Халдвар авсан иргэд дунд 30-34 насныхан хамгий их халдварт өртсөн буюу энэ насны 337 хүн шинээр өвчилжээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Хүүхдүүд халдвараар өвчлөх эрсдэл байгаа тул олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж буй. Гэхдээ өнөөдөр шинээр халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийнхнээсээ буюу насанд хүрэгчдээс халдвар авсан байгаа юм.

Тэр дундаа нийгэмд хамгийн идэвхтэй насны бүлгийнхэн халдварт өртөөд гэрийнхэндээ халдвар тараах эрсдэл бий болж байна.

Мөн халдвар авсан иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байгааг онцлоё.

Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг хүсье. Ялангуяа 18-39 насныхан үүнд хатуу анхаарах шаардлагатай” гэв.

Түүнчлэн, өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 9,643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 425 нь жирэмсэн эмэгтэй бол 1,804 хүүхэд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-5,966
  • Хүндэвтэр-2,640
  • Хүнд-858
  • Маш хүнд-179 хүн байна. Дээрх иргэд дунд


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.