Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км зам засварын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар-Налайх, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг Улаанбаатар хоттой холбох, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор тус авто замын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

Төслийн гүйцэтгэгчээр Хятадын “Синохайдро корпорейшн лимитед” ХХК ажиллаж, хяналтын зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам” ХХК үзүүлж байгаа бөгөөд 2019 онд 4 эгнээ, 20.9 км гол авто замын ажлыг гүйцэтгэн 11-р сард замын хөдөлгөөнийг авто замын суурь хучилттайгаар нээсэн.

2021 оны барилгын ажлын хүрээнд туузан хашлага угсрах, гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажлуудыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Авто замын өнгө хучилтын ажлыг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж одоогийн байдлаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өнгө хучилтын ажил 100 хувь, үндсэн замаас салах болон нийлэх туслах авто замуудын өнгө хучилтыг хийж байна.

Далан хөвөө засах ажил 40 хувь, ус зайлуулах 38 хоолойн чулуун бэхэлгээний ажил 70 хувь, гэрэлтүүлгийн ажил 97 хувь, туузан хаалт суурилуулах ажил 45 хувь, гэрлийн гялбаа сарниулагч суурилуулах ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Гүйцэтгэгч нь 2020 онд 37, 2021 онд 10, нийт 47 гадаадын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдтэйгээр шаардлагатай ажлуудад дотоодын туслан гүйцэтгэгч компани, ажиллах хүч авч ажиллуулж байна.

2021 онд авто замын өнгө хучилт, туузан хашлага, гэрлийн гялбаанаас сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн бэхэлгээ, явган зам, дугуйн зам, гэрлэн дохио суурилуулах ажлуудыг гүйцэтгэж, төслийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.34] 2021-07-06 08:29:42

Болдогсон бол хот хөдөөний оркуудыг гэр гэрт нь цоожилж түгжээд гэр бүл ах дүүсээрээ бүх аймаг сумаар чөлөөтэй аюулгүй сайхан амарч зугаалах юмсан. Гурван сая орк миний амралт зугаалганд маш их төвөг удаж байна.

ZOCHIN [202.55.183.178] 2021-07-06 05:38:25

ПИЗДА НОДНИН НЭЭСЭН ЗАМ БИЗДЭЭ. ДАРХАНЫ ЗАМАА ЗАСААЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ. ДАРХАНЫ ЗАМЫН АЧААЛАЛ УРГАШАА ЗАМААС ХАМААГҮЙ БАГА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.