Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Aдмин / Хууль

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулж, зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан. Үүнээс хойших 27 жилийн хугацаанд нэг л удаа өөрчлөлт орсон байна. Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Иймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж гарсаар байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэх юм.


Сэтгэгдэл

Ядуучуудаа яаж шийдсэн юм бэ? [103.57.94.168] 2021-07-07 15:52:00

Нийслэлийг ядуучуудгүй хот болгосон уу? Ядуучууд байгаа цагт нийслэл яг нийслэл шиг байж ХАРАГДААЧ. Ядуучуудыг бусад хот, т-л Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд байлгаж болно. Харин УБ-т бол ҮГҮЙ шүү. АНУ. Герман, Австрали, Бразил, Индонези (шинэ нийслэлд нь), Хятад, Канадад бол нийслэлд нь бол хэт баячууд амьдардаггүй, гэхдээ хэт ядуу доройчууд нь БАС амьдардаггүй. Баячууд, ядуучуудаа бусад хотууддаа балгадаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.