Хаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөхөд оролцсон дөрвөн хүнийг устгажээ

Aдмин / Гадаад мэдээ

ХАВАНА. /TASS/. Хаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизийн аллагад оролцсон хөлсний дөрвөн хүнийг устгаж, өөр хоёр хүнийг баривчилсан тухай тус улсын цагдаагийн газрын дарга Леон Чарльз төв телевизээр мэдэгдсэн байна.
"Тэднээс дөрвийг нь устгаж, хоёр хүнийг баривчилсан, байцааж байна. Барьцаалагдсан гурван цагдааг сулласан" гэж тэрбээр мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнүүдийг лхагва гаргийн орой 18:00 цагийн үед баривчилсан гэж Хаитигийн эрх баригчид урьд нь мэдэгджээ.
Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Мои мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Хаитигийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Жозеф ард иргэддээ тайван байхыг уриалаад “Хаитигийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Хаитигийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг Д.Жаргал


Сэтгэгдэл

Зочин [57.73.48.37] 2021-07-11 14:25:36

Haiti - Гаити

Зочин [57.73.48.37] 2021-07-11 14:24:34

одоогий хүүхдүүд мэдэхгүй ээ хөөрхий

ЗОЧИН [192.82.72.201] 2021-07-11 05:45:46

МОНЦАМЭ-ГИЙН ЖАРГАЛАА, ЗҮГЭЭР Л ГАИТИ УЛС ГЭЖ БИЧНЭ БИЗ ДЭЭ, АНГЛИ ДУУДЛАГА ОРУУЛААД ХАИТИ Ч ГЭХ ШИГ? САЙН ОРЧУУЛАГЧ БОЛ??? ОЛОНД МЭДЭЭ ТҮГЭЭЖ БАЙГАА БОЛ САЙН СУРАЛЦ???

зочин [64.119.22.96] 2021-07-08 06:43:46

хаитигийн гэж хаана оршдог,ямар тивд байдаг улс юм бол.

Оноч [64.119.16.91] 2021-07-08 08:10:29

Kубын ойролцоо байдаг арлын улс. Хайти (монгол дуудлагаар оросууд Гайти гэдэг) нь Карибын тэнгис дэхь ядуу улсын нэг. Тусгаар тогтносон цагаасаа авилгад гүн идэгдэж, хэзээ ч олигтой сэргээгүй юм билээ. Яг хажуу хил залгаа улс нь амьдрал нь 4-5 дахин өндөр тэр улсруугаа машины багажанд нуугдаад гарах гэж тэмүүлдэг улс. ОУ-ын дэмжлэг туслалцааг бараг тусгаар тогтносон 200 гаран жилдээ тасралтгүй авсан. Дампуурлын сонгодог жишээ юм. Манай улс л үүний араас орчихгүй байгаасай билээ.

Зочин [203.91.115.47] 2021-07-08 05:46:15

Угаасаа тэгдэг. Аллагыг зохион байгуулах явдал төрийн ордон дотор хуйвалдаан, сөрөг хүчин эсвэл нам доторх талцаанаас үүдсэн байх магадлал өндөр байдаг учир гүйцэтгэгчдийг хамгийн түрүүнд устгадаг. Манай Зоригийн хэрэг ч гэсэн тэр л схемээр явагдаж байна.

чимэддорж [124.158.64.89] 2021-07-11 12:14:09

Зоригийг нухсан Элбэгдорж энд тэнд ярилцлага өгөөд яваад байдаг Мань Батүүл намынхаа араар нуугдчих санаатай 2 бүлгийнхэндээ саймширч магтаалын үг хэлэх гээд индрээс хөөгдсөн шигээ баларч л явна даа.Нөгөө Чимгээ Содномдаржаа хоёроо юу болгоод байна даа.УИХ-н гишүүн болсон Б.Энхбаяр хуульч" буцаагаад шоронд нь хий,тамалсан биш байцаалт авсныг Нямдорж шуугиулаад нэгэнт шийдсэн хэргийг босгож Үндсэн хууль зөрчлөө" гэсэн Хуульч гэдэг мэргэжил үнэхээр байдаг юмуу,Эсвэл чанга дуугаар өндөр албан тушаалтан болсонхүн хэлсэн бол хуульч, хэлсэн үг нь хууль болдог юмуу,Нэг зүйл,заалтыг хэдэн өөрөөр тайлбарлах юм

Зочин [202.179.25.251] 2021-07-08 04:28:08

Delete дараад устгачихсан юмуу

Эор [211.36.136.30] 2021-07-08 05:34:39

Кк


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.