Ж.Болдбаатар: Цэргийн эмч нар хэрэгтэй цаг үед тэргүүн шугамд зогсож, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа

Aдмин / Эрүүл мэнд

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны ХШҮДАГ-ын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Содномдаржаа нарын ажлын хэсэг өчигдөр Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Тэд тус эмнэлгийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцахаас гадна, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга харилцуулагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн үйл ажиллагаа, ёс зүйн чиглэлээр хийж байгаа ажилтай танилцав. Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн ногоон бүсийн үйл ажиллагаа, эмнэлгийн үйл ажиллагааны тайлантай танилцаж цаг үеийн мэдээлэл авлаа.

Тайланд “Ковид-19” цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, ногоон болон улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилтан алба хаагчдын судалгаа, дархлаажуулалт, эм тариа, эмчилгээнд хэрэглэгдэх бусад зүйлсийн нөөц, цалин урамшууллын талаар мэдээллийг багтаажээ. Үүний дараа тэд ногоон бүсэд ажиллаж байгаа алба, тасгийн дарга нараас дээших албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагч бүр улс оронд тохиолдож байгаа хүнд цаг үед үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэд цэрэг хүний, эмч хүний тангарагтаа үнэнч байж тэргүүн шугамд ажиллаж байгаад нь талархаж байна” гэв. Ингээд тэрээр цааш нь үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдын хүрээнд хийгдэж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлбэл зохиох чиглэсэн үүргийг өглөө.

Тухайлбал, “Батлан хамгаалах Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллах журмыг Төрийн нарийн бичгийн даргын 2021оны А/29 дүгээр тушаалаар баталж, энэхүү тусгай дугаараар БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг 24 цагийн турш хүлээн авч байна. Мөн Зэвсэгт хүчний ангиудын хяналтын камер болон дагалдах хэрэгслийн судалгаа, тооцоог үндэслэж, Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/80 дугаар тушаалын дагуу эхний ээлжид хугацаат цэргийн алба хаагчидтай нэгтгэл, ангиудын камержуулалтын ажлыг 2021 оны II улиралд багтаан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа талаар болон Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ”Иргэний зөвлөл”-ийн ажиллах журмыг Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/103 дугаар тушаалаар баталгаажуулж, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилоод байгаа зэрэг мэдээллүүдийг өглөө. Үүний дараа доорх үүргийг өглөө.

Үүнд,

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/335 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний анги, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах;

2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх;

3. Байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх;

4. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, дотоод аудиттай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг судлах сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх арга хэмжээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах;

5. Удирдах бүрэлдэхүүний ёс зүйн байдалд анхаарах, хяналт тавих зэргийг үрэгдээд Батлан хамгаалахын сайдаас дэвшүүлээд байгаа “Хандлагаа өөрчилж Хариуцлагаа дээшлүүлье” уриалгыг хүн бүхэн дор бүрнээ ажил, албандаа хэрэгжүүлэн ажиллахыг захилаа.

Эх сурвалж: БХЯ


Сэтгэгдэл

зочин [223.104.63.19] 2021-07-08 07:34:20

Эд 2 тангараг оргосон энгийн эмнэлэгийн эмч нарууд шиг шалчигнах эрхгуй бугд тушаал авсан улс энгийн эмнэлэг эмч ажилчид олгож байгаа нэмэгдэлууд эдэнд бараг олддоггуй байх аа

Эмээ [202.126.89.106] 2021-07-08 05:59:08

ЭМЧ НАР ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН . ХАРИН ЗГ АЭИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА . УХАНЬ ХЭДЭН ХҮНТЭЙ БИЛЭЭ . ХЯТАДЫН ЗГ ЯАЖ АЖИЛЛАЖ ӨВЧНИЙГ ДАРЛАА. ГЭХЭД МАНАЙХ ДААНЧ ДЭЭ . ХЭЭРИЙН ЭМНЭГЭЭ ХҮРТЭЛ УЛС ТӨРЧИД НЬ ИДЧИХЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ЧАДВАРГҮЙ ХҮҮК , ОЮУНЭРДЭНЭ , АМАРАА НАР ХЭДЭН ХҮНИЙ АМЬ ЗОЛИОСЛОСНЫ ДАРАА ДАЛД ОРОХ ЮМ БОЛОО ? ГУТАМШИГТАЙ АЛБАН ТУШААЛТАНГУУД


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.