Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

Aдмин / Нийгэм

Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу?

-Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгөөр засвар, үйлчилгээ хийж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна.

-Усан оргилуурын усыг зөөж хийдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Усаа зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл. “Шангрилла” төвийн төвийн шугам сүлжээнд холбогдсон. Харин Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод, зүлгийг услах ажилд зориулалтын машин явж байгаа. Үүнтэй андуурч, ташаа мэдээлэл тарсан байх.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.235] 2021-07-09 07:19:52

Фетиша

Зочин [202.126.89.191] 2021-07-09 04:36:18

Арслантай гүүрийн усан оргилуураа ажиллуулаачээ. Хотын менежер байсан Бадралыг олж ирээд, түүнийг нь ажиллуулаач! Бадралаа тэр хийсэн юмаа ажилд оруулаачээ!!!!

Зочин [202.9.40.15] 2021-07-09 04:28:04

Шшшшш зайлуул бас цагийн хувиартай айн. Ямар учиртайн бол доо. Тог усны мөнгө нь их нардын боловуу чааваас. Тэр ажиллаж байгөөг нь хараарай хөгийн хөгийн.

Зочин [122.201.24.5] 2021-07-09 04:21:01

Оймсоо гозогонуулах болохоор янз бүрээр л үзэж байна даа

иргэн [192.82.78.192] 2021-07-09 04:19:16

Амарбаясгалан -- чи одоо дутуу дулмаг юм хийжчихээд .- Короноогоор далимдуулж их мөнгөөр хүүдэгнэхээ болиоч !!!!!!!!!яасан ичихгүй дөрамтлагч вэ.!!!!!!!!Цаана чинь хүний амь !!!!!!!!!!! чамд юу биш үү.????????!!!!!!!! Тэгвэл чамд ганц үнэг хэлье.!!!!!!! хүний зовлонгоор бүү тохуурах!!!!!!!!! одоо биш ч чиний үр хүүхэдэд шийтгэл нь очдог юм !!!!!!!!!одоо уучил гуйгаад ажилаа өгцөгөө.!!!!!!!!!Юу тарна -- танд таригдана үнэн түүх !!!!!!!!!!!!!!?????

зочин [202.126.88.222] 2021-07-09 03:52:26

Амарсайханыг ард түмэн эсэргүшцээд дийлээгүй шүү дээ Эсэргүүцэх тусам чинь би барина гээд 3,2 тэрбумаар наад усан оргилуураа барьсан биз дээ хүмүүс мартаагүй байгаа шүү!!! Иймд Амарсайхан шадар сайд наад асуудалтай чинь шууд холбоотой хариуцлага хүлээх хүн нь мөн шүү

Zochin [192.82.71.251] 2021-07-09 03:36:08

Давраад ард тумэнийг унэн доромжлохын Монгол хумуус улс торийн идвэхгуй дан хуний араар орж юм хэлэхийн Солонгосууд тайван суулт хийгээд цагдаа нь суулт хийж бгаа хумуусээ хамгаалалтад авч уймээн самуунгуй Еронхийлогчдоо яаж хариуцлага тооцуулж бнаа бид буруу зуйлын омно согдоод буугаад огчих юм дээр дооргуй бугд худалч юмаа

Ар [202.55.188.90] 2021-07-09 03:08:38

Арчаагүй ганц муу усан оргилуур хийхийг улсын хэмжээний ажил болгож сүржигнээд ичмээр юм. Усан оргилуур дээр л мөнгө идэж луйвар хийж түүнийгээ бараг дэлхийд байхгүй ажил хийсэн юм шиг ярихаас ичихгүй бна уу. Ийм л сэтгэлгээ, боло.сролын түвшинтэй нөхдүүд хот,улсыг удирдах гэж хөгөө чирж,шившиг болж бна. Өөрсдөө бол их л мундаг зангиа зүүсэн дарга нар.

иргэн [66.181.161.110] 2021-07-09 02:29:05

Бүтээсэн, болгосон ажлыг үзэн ядагч нар больж үз. Ард түмэн ойрхон чөлөөт цагаа зөв өнгөрөөх, оройн хоолоо салхинд гараад зөв шингээчих аятайхан газар бий болчихсонд харамсаад байгаа юм уу. Харин одоохондоо бол ковидоос шалтгаалаад олноороо нэг дор бөөгнөрөх нь дэмий юм. Тиймээс бид байгаа юмыг цагийг нь олж зөв хэрэглэх хэрэгтэй. Сэтгүүлчид ээ аливаа зүйлийг зөв өнцгөөс нь харж зөв мэдээлэл түгээж байгаач, үүрэг, хариуцлага гэж байдаг шүү.

Зочин [103.229.120.124] 2021-07-09 02:25:31

Зүгээр л ажилладаг бол ажилуулаач өглөөнөөс орой болтол Но той болохоор л хүмүүсийг хуурч 20,30 мин ажилсан болж харагдах гэж байгаа юм биш үү

Иргэн [202.126.89.205] 2021-07-09 01:30:24

Хүнийг муухай харагдуулах гэхдээ ухаан нь самуурдаг сэтгүүлчид болимоор юм.Монгол хүн амны билгээр гэдэг. Ийм мэдээ бичджг сэтгүүлч хэзээ ч сайн сайхныг үзэхгүй мөн сайхан амьдарч чадахгүй дээ.

Зочин [103.10.23.181] 2021-07-09 02:20:23

Эргүү нь дэндсэн орк юм даа.

Зочин [66.181.184.200] 2021-07-09 02:01:50

зөвхөн сэтгүүлч биш ээ мангар аа, фэйсбүкээ нээгээд хар л даа усан оргилуурыг хараасан хүмүүсээр дүүрэн бна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.