Налайхад 300 орчим хүн цуглаж, хурдан морины сунгаа хийсэн уяачид хариуцлага тооцжээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм.

Гэтэл энэ сарын 7-нд нийслэлийн Налайх дүүргийн III дугаар хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоосон байна. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн уяачид хариуцлага хүлээлгэлээ.

Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй долоо худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд найман уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүллээ.

Зарим уяач уралдаанч хүүхдээ вакцинд хамруулаагүй, бүртгэлжүүлээгүй, эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчлүүд гарч, тус уяачдад шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гарчээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.69] 2021-07-12 10:59:14

Ийм хүмүүст банз шаахай илүү тохиромжтой юм бишүү дээ.Хонго нь салбараад унахаараа ойлгож журам сахидаг болноо

Зочин [202.126.90.111] 2021-07-13 10:34:06

Шаа даа

Зочин [103.26.194.84] 2021-07-10 14:48:29

уяачидаа шоронд хий л дээ. жаахан гүзээгээ хасч жангийн амт мэдэрч үзэг. морь унадаг хүүхдүүдддээ ямар жан өгдөгөө мэдрэг.

Bayar [112.72.6.162] 2021-07-10 05:31:56

Ymr tom tolgoi ve

Зочин [103.229.121.159] 2021-07-09 12:52:44

Төрийн төмөр нударгыг хууль зөрчигчдөд хатуу үзүүл

Зочин [172.58.111.155] 2021-07-09 12:47:31

Чулуугаар шидэж ал !!! Муу малыг

Зочин [203.91.115.48] 2021-07-11 14:56:04

Arai hetrnee

зочин [202.179.27.11] 2021-07-09 11:14:20

Төр засаг шийдвэрээ гаргасан бол гүйцээ эсэргүүцэх эрх хэнд ч байхгүй Төрийн шийдвэрийг эсэргүүцээд байгаа нөхдөд төр төмөр нүүрээ харуулж хуулийн дагуу чангахан арга хэмжээ авах хэрэгтэй Дүлэгнэж хүчгүй байдлаар хандвал хэн ч төрийн шийдврийг биелүүлэхгүй л болох байхдаа.

Балдангомбо [88.103.231.157] 2021-07-10 11:40:58

Хэн хэнд ямар шийтгэл ногдуулснаа ард олонд тодорхой мэдээлж байхыг хүсэе.

тэнэгүүд [103.212.118.80] 2021-07-09 11:04:54

Тэнэг хүмүүст юуг ч тайлбайрлаад хэрэггүй. Төрийн хууль, шийдвэр бүх хүнд үйлчилдэг, бүх хүн биелүүлэх ёстойг ойлгуулаад өгөх хэрэгтэй. Нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийхээ биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Эргэж буцсан шийдвэрээс болж Монгол төрийн үнэлэмж буурч дуртай нь дураараа дургидаг боллоо. Одоогийнх шиг төр засгаа муулж, занаж зүхсэн юмыг би үзээгүй. Төрд ажиилаж байгаа хүн бүр хичээх хэрэгтэй байна.

Зочин [43.242.243.87] 2021-07-09 08:02:52

Ishh huurhii

Зочин [122.201.24.5] 2021-07-09 07:59:03

Яасан дүүрчихсэн, хайрлах эх орон, хайрлах ард олонгүй цайчихсан амьтад байдаг байнаа

Зочин [202.9.46.84] 2021-07-09 08:24:27

Засгийн газрын буруу байхгүй ээ? Засгийн газар наадмыг цуцалсан. Энэ муу уяачид бөхчүүд наадам хийнэ гэж үхэн хатан дайраад байна.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.